Thursday, April 15, 2010

Удахгүй “ЦЭЦЭГТ НУГЫН ЭРВЭЭХЭЙ” амилж, бүжиж дуулна...

Монголын эстрадын урлагийн өвөг эцэг болсон “Баянмонгол” чуулгын 41 дэх жилийн ой удахгүй болно. Тус чуулга нь Монголын урлагийн сор болсон олон сайхан авьяастнуудыг ард түмэнтэйгээ танилцуулсан гавьяатай, жааз хөгжмийг хөгжүүлэхэд өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулсаар яваа ууган чуулга билээ.

Энэ чуулгын нэрт, гоцлол дуучин Л.ОЮУНЧИМЭГийг тэр үеийн залуус андахгүй сайн мэднэ. 1952 – 1999 оны хооронд амьдрах хугацаандаа Монголын эстрад урлагийн түүхийн алтан хуудсыг бичилцэж, цаашид хөгжих үндэс суурийг тавихад үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлч бай
сан. Түүний бага хүү, бидний анд найз Э.Учрал ээжийгээ эргэн дурсч, уран бүтээлийг нь мөнхжүүлэх үүднээс “ЦЭЦЭГТ НУГЫН ЭРВЭЭХЭЙ” хэмээх төслийг санаачлан ажиллаж эхлээд байна. Тэрээр тус чуулгын дуучин, асан, хайрт ээж Л,Оюунчимэгийнхээ уран бүтээлийг олон нийтэд хүргэхээр шийдэн, шилдэг дуунуудаас бүрдсэн “Цэцэгт нугын эрвээхэй” хэмээх алтан цомог (Audio CD) - ийг гаргах гэж байгаа юм байна.



















Э.Учрал хэлэхдээ: “Монголын эстрад урлагийн тvvхийн алтан хуудсыг нээж, хvмvvсийн сэтгэл зvрхэнд одоог хvртэл хоногшсон олон сайхан дууны эзэд бол яахын аргагvй "Баян Монгол" чуулгын алтан vеийнхэн байдаг. Монголд эстрад урлаг, дуу хөгжим байгаа цагт бид нар энэ хүмүүсийгээ хэзээ ч мартаж болохгүй юм. Хэдийгээр олон сайхан, залуу дуучид төрөн гарч байгаа ч 70, 80 - аад оны тэр сайхан дуунуудыг яг тэр хэвээр нь, одоо хэр нь сонсохыг хvсдэг, vгvйлдэг хүмүүс байсаар байна. Тийм ч учраас миний бие нэг талаар хайрт ээжийнхээ уйгагүй хөдөлмөр, авьяас билэг, сэтгэл зүрх нь шингэсэн уран бүтээлийг сэргээн амьдруулах, нөгөө талаар алтан үеийнхний дууг сонсох дуртай тэр л хүмүүст зориулсан бүтээлийг хүргэе гэж шийдсэн юм.” гэжээ.

Тэр үеийн залуучууд нэрт дуучин Л.Оюунчимэг болон "Баян Монгол" чуулгын алтан үеийнхний дууг сонсох дуртай байв. Л.Оюунчимэгийн анх дуулж амьдруулсан “Цэцэгт нугын эрвээхэй”, ”Дөрвөн улирал, хоёр амраг”, “Навчин дээрх шүүдэр”, “Үртэй хүн жаргалтай”, “10 дахь хавраа үдье” гээд олон сайхан дуунууд хvмvvсийн сэтгэл зvрхэнд одоог хvртэл хоногшиж дуулагдсаар байдаг билээ.

Цомгийн тухай “ЦЭЦЭГТ НУГЫН ЭРВЭЭХЭЙ” төслийг удирдагч, дуучин, асан, Л.Оюунчимэгийн агсны бага хүү Э.Учрал “Энэ цомог нь ээжийн маань уран бүтээлийн тухай, Монголын урлагийн алтан үеийнхний дууг сонсох дуртай хүмүүсийн дурсамжийг сэргээсэн, сэтгэлийг догдлуулсан үнэ цэнэтэй бүтээл болно гэдэгт бүрэн итгэлтэй байна. Тиймээс дуунд дуртай монголчуудынхаа дэмжлэгтэйгээр тус бүтээлийг бүтээсэй гэж хүсч байгаа. Тэгэхээр манай төслийг дэмжин ажиллах, санал хүсэлтээ харамгүй хэлэх хүмүүсийг би урьж байна.” гэж ярьсан юм.

“Баянмонгол Чуулга”-ын гоцлол дуучин, эгэл даруу Л.Оюунчимэгийг эргэн дурсъя

Лувсан овогтой Оюунчимэг нь 1952 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төржээ. 1969 онд Ховд аймгийн 10 жилийн сургуулийг төгсөж, Мэдээлэл Радио Телевизийн Улсын Хорооны дэргэдэх “Улсын Цахилгаан Хөгжмийн Чуулга” – д дуучнаар уригдан Урлагийн гавьяат зүтгэлгэн, хөгжмийн зохиолч Т.Чимиддорж багшийн удирдлаганд ажиллаж байв.

1972 оноос үргэлжлүүлэн Улсын Филармонийн дэргэд байгуулагдсан эстрад, жааз найрал хөгжмийн “Баянмонгол” чуулгад дуучнаар шилжин ажиллажээ. Энэ хугацаандаа алс Америк тивийн улс орнуудаар болон бүх социалист орнуудад зохиогддог “Ая дууны наадам” - уудад байнга оролцож, эх орноо сурталчилан таниулдаг байсан байна. Нэрт дуучин бүсгүй Монгол орныхоо өнцөг булан бүрт хүрч, бүх аймаг, сумдуудад урлагийн тоглолтоороо дамжуулан, ард түмэндээ ая дуугаа өргөдөг байв.

Л.Оюунчимэг нь БНМАУ – ын соёлын яамны шийдвэрээр 1990 онд /Тэр үеийн гоцлол дуучин 20 жилийн зарчмаар тэтгэвэрт гардаг байв./ тусгай тэтгэвэрт гарч чөлөөт уран бүтээлч болсон ажээ. Л.Оюунчимэг нь төрийн дээд шагнал “Алтан гадас” одон, МУ-ын Соёлын тэргүүний ажилтан, Засгийн газрын жуух, “Монголын Радиогийн тэргүүний ажилтан”, Хөдөлмөрийн ойн хүндэт медалиуд болон “Ард түмний гавьяат” цолоор тус тус шагнагдсан байна. Мөн Олон Улсын чанартай тэмцээн уралдаанаас гранпри шагнал, өргөмжлөл, цом зэрэг зүйлсээр шагнагдаж байжээ.

Эстрадын нэрт дуучны олон сайхан дуунууд телевиз, радиогийн алтан фондод байдаг. Тэрээр ганцхан эстрад жааз хөгжим гэлтгүй симфони найрал хөгжим болон ардын хөгжмийн чуулгатай дуулдаг байв. Түүнчлэн “Баянмонгол” чуулгынхаа өмөг түшиг, халамжит эх нь байж, урлагийн олон олон тоглолтуудыг зохион байгуулахад оролцож байжээ. Нэрт, гоцлол дуучин Оюунчимэг нь залуу үеийнхээ хамтлаг, дуучдад өөрийн зөвлөлгөөгөө харамгүй хайрладаг сурган хүмүүжүүлэгч, чиглүүлэгч нэгэн байсныг эргэн дурсах цаг болжээ.

Тэрээр Монголын эстрад урлагийн түүхийн алтан хуудсыг бичилцэж, рок поп урлагийн хөгжил цэцэглэлтэд өөрийн авъяас билэг, сэтгэл зүрх, залуу халуун насаа харатгүй зориулсан ч нэр алдарт дургүй, эгэл, даруухан байхыг эрхэмлэдэг алтан үеийнхний нэгээхэн төлөөлөл байсан юм. Тиймдээ ч ард түмэн түүнийг мартаагүй, одоо ч хүртэл үнэлэн хайрласаар байдаг билээ.

Хүү Э.Учрал нь ээжийнхээ тухай дурсахдаа ”Ээж маань амьд сэрүүн байхдаа өөрийн дуутай хуурцаг (Аудио кассет) – ийг гаргахыг хүсч байсан. Гэвч тухайн үеийн нийгмийн нөхцөл байдал, тодорхой учир шалтгааны улмаас хийж амжилгүй байсаар 1999 онд өвчний учир хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм. Миний бие ээжийнхээ энэ чин хүслийг биелүүлж, уран бүтээлээр нь дамжуулан ард түмнийх нь дунд дахин амьдруулахыг хүсч, өөрийнх нь хайртай дууных нь нэг болох “Цэцэгт нугын эрвээхэй” – гээр нэрлэсэн цомгийг бүтээхээр шийдсэн. Миний ээжийн тухайн үед дуулж байсан зарим дуунууд нь урт хугацааны турш радиогийн алтан фондод дамран хальс болон пянзан дээр бичигдэн хадгалагдаж байсан тул тэр үеийн амьд тоглолт, хөгжмийн найруулгыг өөрчлөлгүй мэргэжлийн дуу бичлэгийн студи, хөгжмийн чадварлаг мэргэжилтнүүдийн тусламжтайгаар бичлэгийн чанарыг дахин сэргээн засварлаж, сонсогчдын хүртээл болгох юм. Цомгийг гаргасны дараа Монголын нэрт дуучдыг цуглуулан “Цэцэгт нугын эрвээхэй” тоглолтыг амилуулах төлөвлөгөөтэй байгаа. Мөн би ээжийнхээ амьдралаас сэдэвлэн “Цэцэгт нугын эрвээхэй” хэмээх мюзил, уран сайхны кино зохиолыг бичиж байгаа. Ээжийг Монголын эстрад урлагийн түүх болсон хүн гэж би хувьдаа үздэг учраас киноны зохиол маань ч гэсэн Монголын эстрад урлагийн түүхийг давхар агуулж байгаагаараа их онцлогтой болж байгаа. Миний ээжийн хийсэн хөдөлмөр, авъяас билэг Монголын эстрад урлагийн түүхэнд алтан үсгээр мөнхөд бичигдэх учиртай.“ гэсэн юм.

Дашрамд дурьдахад, энэхүү цомогт нь Монголын утга зохиолын нэрт төлөөлөгчид болох Д.Нацагдорж /”Идэр хоер”/, Ш.Сүрэнжав /”Тойрон бүжгийн дуу”, “10 дахь хавраа үдье”/, Д.Пүрэвдорж /”Үгүй гэдгээ харьцүүлая”/, Д.Содномдорж /”Цэцэгт нугын эрвээхэй”/, Ш.Шажинбат /”Намрын тухай дурьдатгал”/ нарын бүтээлүүд болон түүнчлэн Монголын хөгжмийн нэрт төлөөллүүд болох Т.Чимэддорж /”Сэтгэлийн жигүүр”/, С.Мааяа /”Хаврын салхи”, “Амрыг айлтгая”/, Г.Даваа /”Навчин дээрх шүүдэр”, “Хөдөө дуудаж байна”/, С.Баатарсүх /”Дөрвөн улирал, хоёр амраг”/, Б.Наранбаатар /”18 насны хүслэн”/, Б.Ганбат /”Уянгын гурван эгшиг”/ зэрэг уран бүтээлчдийн шүлэг, хөг аялгуу шингэсэн нь тус цомгийг ямар гайхамшигтай бүтээл болохыг нь илтгэж байна. Түүнчлэн тус цомогт нь дуучин Л.Оюунчимэгтэй уран бүтээлийн жимээр холбогдсон, Монголын эстрадын алтан үеийнхэн болох дуучин Б.Нандинцэцэг, О.Ичинхорлоо Х.Галхүү, Ц.Өлзий-Орших нарын хамтран дуулсан дуунууд багтаж байгаа юм байна .

Ээж аавынхаа хүсэл мөрөөдлийг биелvvлэх ухаантай, урлагийг хvндэлж хайрлах vзлээр нь хvмvvжсэн хvvхдvvд, бас дуулсан дуу, бүтээсэн үйлс нь байгаа цагт монголын урлаг хэзээ жаргахгүй, хязгааргүй мөнхөд үргэлжилсээр байх билээ.

Ээжийнхээ уран бүтээлийн төлөө сэтгэл зүрхээ зориулж яваа Учрал анддаа уран бүтээлийн өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Энэ мэдээг ээж аав, эмээ өвөө, ойр дотныхоо хүмүүст болон листнийхээ бүх хүмүүст заавал дуулгаарай. Та бүхэндээ амжилт хүсье. Баярлалаа.

Tuesday, March 9, 2010

Сэтгэл зүйн дайралтаас хамгаалах аргууд


















Бид өдөр тутам маш олон хүнтэй харьцдаг. Зарим нь тайван, дөлгөөн хүмүүс байдаг бол зарим нь уур уцаартай, хашхирч загнасан, хараасан доромжилсон хүн байдаг. Энэ бүгдэд сэтгэл зүйн хамгаалалттай, бэлтгэлтэй байх нь бидэнд л хэрэгтэй юм.


“Хэрэв хүн аливаа асуудалд өөрийгөө хянаж чадахаа больж, сэтгэл хөдлөлөө дарж чадахгүй, уурласан, цухалдсан байдал гаргадаг бол тэр хүн хүмүүстэй ажиллаад хэрэггүй” гэсэн үг байдаг. Энэ бол дарга, үйлчлэгч, менежер, худалдагч, ер нь хүнтэй харьцаж ажилладаг бүхэнд хамаатай. Сэтгэл зүйн хамгаалалттай байдал гэдэг бол хүн бүрт байдаггүй сайхан чанар билээ. Yүнд мэдлэг боловсрол, төлөвшил, аливаад хандах хандлага, анхааралтай байдал, асуудлын голыг олох, анализ хийх чадвар, шүүмжлэлт сэтгэлгээ, сэтгэл зүйн тогтвортой байдал зэрэг нөлөөлдөг.
Танд сэтгэл зүйн дайралтад хамгаалалт хийх хамгийн сайн аргуудыг танилцуулж байна.

“Салхивч” арга

Хашхирч цовхчиж, хорон үгээр утаж байгаа энэ хүний юу нь тэгтлээ танд нөлөөлж, таныг тухгүй байдалд оруулж, сэтгэлээр унахад хүргэж байгаад эхлээд анализ хийж үз. Түүний хэлсэн үг үү, ярьж байгаа өнгө аяс уу эсвэл хөдөлгөөн үү.
Yүний дараа та ганцаараа байхдаа өнөөх хүний хэлсэн үг, үйл хөдлөл, бие авч явсан байдал зэрэг сэтгэл зүйн цохилт болсон зүйлүүдийг сана. Уур чинь хүрч, дотор чинь гал дүрэлзэх шиг болж байна уу. Тэгвэл одоо таныг гомдоосон этгээд болон та хоёрын хооронд нэгэн томоохон сэнс байна гэж төсөөл дөө. Түүний амнаас гарсан хий бүрийг энэ сэнс хэдэн тийш сарниулж, хэлсэн хурц үгний ирийг нь мохоож, танд огт хүрэхгүй байна гэж бод. Энэ зуураа баруун гарынхаа дунд хурууг гозойлгоод, түүнийгээ зүүн гараараа нууж болно шүү дээ. Энэ бол хорон үгтнээс хариугаа авах шилдэг арга юм. Дараа нь нүдээ нээ. Ингээд л та дараагийн удаад сэтгэл зүйн ямар ч дайралт, доромжлол, хатуу үгнээс өөрийгөө хамгаалдаг болж байна гэсэн үг.

“Аквариум” арга

Салхивч аргатай тун төстэй. Таны өмнө хашхирч, үсэрч дүүлж байгаа тэр хүн болон та хоёрын хооронд зузаан шилтэй аквариум байна. Шилний цаанаас харахад нөгөөх хүний ам хөдлөөд л байна. Харин та сонсохгүй, зөвхөн харж байна. Тэр хүнийг амаа нээх бүрт амнаас нь гарсан хий нь усны мандал дээр хөөс болон гарч, пур пур гэж хагарч алга болно. Танд ямар ч нөлөө үзүүлж чадахгүй. Харин та наанаас нь тайван гэгч нь ажиглана. Yүний дүнд нөхцөл байдал таны зүг нааштай эргэнэ гэдэг нь сайхан

“Диснейлэнд” арга

Таныг загнаж, хурц ирмэгтэй хатуу үг шидэж байгаа тэр хүмүүсийг зүгээр л хүүхдүүд гээд ойлгочих. Хүслээ биелүүлэхийн тулд ээж аавдаа эрхэлж, бархиран эцэг эхээ сүрдүүлж, тоглоомоо шидэж, дороо дэвхцэж, газар тэрийж унаж байгаа жаахан хүүхэд л байна. Харин та бол ухамсартай, аливааг тунгаан бодох чадвартай, уужуу тайван насанд хүрсэн том хүн. Түүний хэлсэн үг, үйлдэл, хашхиралт зэргийг нь юман чинээ тоохгүй. Яагаад гэвэл энэ бол түр зуурын үзэгдэл, удахгүй дуусна, харин дараа нь амьдрал үргэлжилдэгээрээ үргэлжилнэ. Харин энэ үзэгдэл дууссаны дараа хэн нь эвгүй байдалд орох вэ, хэний нэр хүнд унах вэ? Та бол иймэрхүү зүйлийг тунгаах чадвартай эрүүл ухаантай, уужуу тайван хүн.

“Yнэг ба усан үзэм” арга

Та нэгэн эртний үлгэр байдгийг мэдэх үү. Модны мөчир дээр бөнжигнөх усан үзмийг идэх гэж нэгэн үнэг хичнээн харайж, үсрээд авч чадахгүйгээ мэдмэгц “Ер нь ч тэгээд идэх сонирхол нэг их байсангүй. Усан үзэм бол гашуун, бас тэгээд ногоон өнгөтэй” гэж хэлээд тайван гэгч нь яваад өгдөг үлгэр. Түүн шиг, та хэн нэг рүү бухимдлаа гаргамаар санагдвал, эсвэл хэн нэгэн нь тань руу дайраад байвал та өөрийгөө үнэг шиг тайтгаруулахад л болно.

“Далай” арга

Далай, тэнгис бол өөртөө олон мянган түргэн урсгалт, ширүүн голыг нэгтгэж, цутгал нь болдог хэрнээ өөрөө тогтонги болчихдог шүү дээ. Та өөрийгөө номхон дөлгөөн, энгүй их далайтай зүйрлүүлээрэй. Танд хорон үгтний хэлсэн үг, хараал нерв нь орсон ч та өөрийн тэнцвэртэй, тайван, тогтуун байдлаа хадгалж үлдэнэ.

Жүжигчилсэн тоглолт үзэх арга

Энэ бол таны сөрөг зэвсэг ч байж болно. Тэр хүн хашхирч дэвхцэх тусам та улам тайван, хамгаалалттай болж байгаа дүр үзүүлэх явдал юм. Та тэднийг зүгээр л нэг жүжгийн хүүхэлдэй шиг хүлээгээд авчих. Хоорондоо утгайгүй зүйлс ярилцаж, бие биенээ дэврээж, үзэж тарж, үсэрч наалдаж л байг. Харин та үзэгч, тэдний үг хэл, үйл хөдлөлд нь анализ хийж байгаа ажиглагчийн байр сууринаас үнэлгээ дүгнэлт өгч бай. “Нэг нь өөрийгөө супер хүн гээд ойлгочихож, харин нөгөө нь өөрийгөө дутахгүй гэдгээ харуулахын тулд хамаг сул талаа нууж, ухаантай царайлж байгааг нь ээ” гээд л.
Энэ бүхний эцэст та л хожно. Ядаж л дараа нь олон хүний өмнө ичгэвтэртэй байдалд орохгүй, нэр хүндээ алдахгүй. Ийм хэрүүл шуугианы дараа хэн хамгийн тайван, хүлээцтэй байж чадсан нь л хождог хойно. Тэгээд ч “Зөөлөн нь хатуугаа иддэг” гэсэн сургааль үг хаана ч үйлчилдэг шүү дээ.

Mobile phone tracking system 1.0.0











Найз залуу, нєхєр /найз охин, эхнэр/ -ийнхєє утасны дугаарыг оруулаад л хаана юу хийж явааг нь нь газрын зурган дээрээс мэдэх боломжтой болжээ. Дээрх зургын дагуу мэдээллийг нь оруулаад туршаад vзээрэй... таны дотны хvн хэнтэй юу хийж яваа бол...

Thursday, March 4, 2010

Эерэг программчил

















Компьютер тусгай хадгалсан программуудаар ажилладаг. Дэлхийн газарзүйн мэдээллийг хөнгөн атлетикийн тухай программаас авч болохгүй. Компьютерээ сайтар программчилсан гэдгээ мэдэж байгаа.Тэгвэл өөрийгөө программчилж болохгүй гэж үү?. Яг л компьютер шиг аль дискет дээрх программыг өгнө тэр программын дагуу мэдээлэл өгдөг.
Энд нэгэн онигоог та бүхэнд хуваалцая. Нэг эмэгтэй таксинд суугаад жолоочид "төрөх тасаг руу" гэв. Жолооч сандран хурдалж замын цагдаа тэднийг мөрдөж эхлэв. Эмэгтэй ч "ингэж хурдлах хэрэггүй. Би хүн эргэх гэж байна" гэв.
Үүнтэй ижил явдал тантай ч учирсан байж магад. Таксинд суугаад "Эмнэлэг рүү " гэж хэлэхэд жолооч хурдалж эхлэхэд "Хүн эргэх гэж байгаа юм"гэж хэлэх шаардлагатай болдог.
Энэ бүгд таксины жолоочийн буруу гэж байхгүй.Тэд нар ирсэн программын дагуу ажиллаж байгаа юм.Бид өөрсдийгөө сайн программчилбал эерэг дискет суулгавал бид ч гэсэн эерэг реакц өгнө.
Юуны түрүүнд өөдрөг үзлийн программыг авах ёстой.Энэ программ нь хүнд үргэлж амжилтгүй байдлын талаар бус , амжилт бүтээлийн талаар бодох сэтгэлгээ суулгана. Хүн ялагдлыг биш ч ялалтыг бодох тусам ялалт илүү ойр байдаг.Ялалтыг дор хаяж л "би өрсөлдөгчдийнхөө нэгэн адил үүнийг авах хэрэгтэй " гэж бодсон цагт ялагдах магадлал багасна.
Өөөрийгөө ялалтад илүү ойрхон, илүү бэлтгэлтэй , илүү тохирсон гэсэн хүн ялагдсан ч гэсэн "Тэмцээний" сүүлийн мөчүүдийг ирж үзэж байгаа хүнд ялсан хүн шиг харагддаг. Угаасаа ингэж бодсон хүн заавал дараагийн "тэмцээний " ялагч юм.
Өөрийгөө та өөрөө л программчил.
Эерэг программчил.

Monday, March 1, 2010

Bavaria шар айрагны рекламны Эх хувилбар


Энэ өвөл ТВ-ээр яваад байсан рекламны эх хувилбарыг энд орууллаа. Ер нь Монголчууд бид өөрсдийн нөхцөл бололцоондооо тааруулаад хөөрхөн реклам хийчихдэг юм байна. Монголд далай байдаггүй болохоор бассенд тоглуулчихсан, санадаг л санаа.


Өнөөдрийн юм бүхэн үнэтэй















Хүн бүхэнд ирээдүй гэж бий. Бас туулж өнгөрүүлсэн амьдрал гэж бий. Тэр бүү хэл, тухайн хүн хорвоод хэдэн жил амьдарснаас үл шалтгаалан хүн бүхэнд аз нь шовойх бас азгүйтэх, бүтэлтэй бүтэлгүй элдэв явдал тохиолдох бөгөөд их бага ямар нэг хэмжээгээр дадлага туршлага ч хуримтлагдсан байдаг.
Хамгийн хачирхалтай нь энэ бүхнээс хэн ч зайлж чаддаггүй бөгөөд алдаа оноо, мандан бадралт, гандан бууралтгүйгээр хүн төрөлхтөн оршин тогтнож чадахгүй нь ч хоёргүй үнэн билээ. Амьдралын хүнд дарамтаас болж хүний амьдрал санаснаар болох нь байтугай харин ч бэрх хэцүү болон хувирах нь бий.

Олон хүн амьдралын түмэн нугачаа, өөрт тохиолдсон олон олон санаатай санамсаргүй үйл явдлын нөлөөн дор учраа олохгүй мунгинасаар, амьдралын сайн сайхныг анзааралгүй олдсон жаахан насаа өнгөрөөдөг. Тухайлбал эхнэр нөхрийн салалт гэдэг нь хэзээ ч байж боломгүй явдал биш юм. Эр эм хоёрын хэнд нь ч дахин шинээр гэрлэх боломж бий. Гэр бүл салалтанд хэт эмзэглэж хандах нь хэтэрхий өөрийгөө золиосолсон хэрэг. Хайртай хүн чинь таарч тохирохгүйгээс таныг хаяж явснаас болж насан туршдаа хайр дурлалгүй ганцаардмал гунигт амьдралд өөрийгөө хүргэж болохгүй. Хүн хэд ч дурлаж болно. Дурлал бүхэн үнэ цэнтэй. Хайр дурлал чинь нэг удаа бүтээгүй бол хамаагүй, дахиад нэг удаа үзээд алд. Та энэ тоолонд сайн сайхан зүйлтэй учрах болно.

Хэрэв та өнгөрснөө эргэн харж, ирээдүйгээ хийсвэрээр төсөөлөн амьдрах гэвэл энэ чинь хэзээ ч сайхан амьдрал болохгүй. Хий хоосон мөрөөдөл л болно. Тиймээс ганцхан өнөөдрөөр л амьдрах хэрэгтэй. Зөвхөн өнөөдрийн юм бүхэн л үнэтэй. Өнөөдөр энд болж байгаа бүхэн таны амьдралд хамаатай болохоос бус өнгөрсөн ирээдүй хоёр өнөөдрийн хувьд танд огт хамаагүй зүйл. Өнгөрсөн бүхэн таны ард хоцорсон. Хэрэв өнгөрснөө санан дурсахыг хүсэж байгаа бол зөвхөн тааламжтай сайхан үеэ л дурс. Ирээдүй бол тэртэй тэргүй сайхнаар төсөөлөгдөнө. Харин өнөөдөр та яаж амьдарч байна. Сайхан амьдралын төлөө тэмц. Өнөөдрийн юм бүхэн үнэтэй шүү. Тийм учраас та зөвхөн өнөөдрөөр л амьдраарай. Эргэн тойронд байгаа бүх зүйл таны амьдралыг хөглөх болно.

Thursday, February 25, 2010

Захиа...

Ээж нь хүүгийнхээ өрөөгөөр өнгөртөл хүүгийх нь өрөө майр эмх цэгцтэй, ор мороо хураацан цэмбийцэн байна гэнэ. Тэхээр нь гайхаад орсон чинь дэрэн дээр нь “Ээжид” гэцэн захиа харагджийн. Айж гайхах зэрэгцээд захиаг дэтгэтэл:

Хайрт ээжээ,
Танд энэхүү захиаг бичиж байгаадаа маш их харамсаж бас өөрийгөө зүхэж байна. Би найз охинтой болсооон, түүнийгээ дагаад гэрээсээ явлаа. Би Янжиндуламд үнэхээрийн хайртай, тэр маань хамгаас сайхан. Тэхдээ тэрний маань шивээс, цоолтуур, мотоциклийн бариу савхин хувцас болон надаас хамааагүй эгч гэдэг нь танд таалагдахгүй л дээ. Тэхдээ энэ бол жинхэнэ хайр. Ээжээ тэр маань одоо жирэмсэн. Янжиндулам бас надаа маш их хайртай гэсэн. Тэр маань ойд нэг вагончикд амьдардаг бөгөөд энэ өвлийг давчих их түлээ нөөцөлчихсөн. Бид 2 дахиаад зөндөө хүүхэдтэй болно гэж мөрөөддөг. Хар тамхи бол муу зүйл биш гэдгийг Янжилдулам маань надад ойлгуулж чадсан. Бид 2 гэртээ марихуана тарьж түүнийгээ зарж мөнгөтэй болно гэж боджаагаа. Цаашлаад эрдэмтэд ДОХ өвчинг эдгээдэг эм тариа гаргаасай гэж бид 2 залбирч байгаа, яагаад гэвэл Янжка маань эрүүл болох боломж гарна шүү дээ. Битгий санаа зовдоо ээжээ, би одоо 15 нас хүрлээ , өөрийгөө аваад явчиж чадахаар боллоо. Хэзээ нэгэн цагт бид 2 тан дээрээ ирж ач зээ нартай чинь танилцуулнаа гэж найдаж байна.

Хайрт хүү Батаа

P.S. Ээжээ дээр бичсэн бүх юм худлаа шүү. Би Болдоогийн гэрт байнаа. Зүгээр таньд хичээл дээрээ муу дүн авахаас илүү дорд зүйл амьдралд байдаг юм шүү л гэж сануулах гэсийн. Хайртай шүү. Уураа арилахаар дуудаарай

Эх сурвалж: http://shalpal.blogspot.com

АНХНЫ БОЛЗОО / BLIND DATE ( богино хэмжээний кино, анхны юм бүхэн үнэтэй)


















Он:
2010
Найруулагч: Б. Чингүүн
Туслах найруулагч: Б. Жаргалсайхан
Director of Photography: Д.Ангараг
Cameraman: Э.Очгэрэл
Sound Director: Э.Эрдэнэбаяр
Sound Operator: М. Баттулга
Editor:Д.Ангараг, Б. Чингүүн
Storyboard: П.Батжаргал
Light Technition : Б. Мөнх-Эрдэнэ, Б.Содбилэг
Title: Д. Төгсбаяр
Screenplay: Б. Чингүүн

Дүрүүдэд: Л. Баттулга, А. Ганчимэг

Анхны бүхэн дурсамжтай сайхан байдаг. Тэр дундаа анхны болзоо бүр илүү. Хүн бүрт онцгой сайхан дурсамжийг үлдээсэн байх учиртай. Харин энэ дурсамж, хоромыг хүмүүс хэрхэн өөртөө бий болгож хэрхэн хадгалж үлддэг юм бол!
Монголын богино хэмжээний киног та бүгдэд хүргэж байна. Балхжавын Чингүүн гэх залуу өөрөө бичиж найруулсан "Анхны болзоо" буюу "Blind Date" киног сонирхон үзнэ үү.



Баяр баясгалан

Хүнийг юу илүү баяр хөөртэй болгодог вэ?
Мөнгөтэй байх уу, эсвэл баяр баясгалантай найз нөхөдтэй байх уу?


Харвард болон Калифорнийн их сургуулийн доктор Nicholas Christakis, James Fowler нар хамтран 5,000 хүний сэтгэл зүй дээр үндэслэн дараах судалгааг гаргажээ.

Тэд Framingham-ын Зүрхний Судалгааны 2003 оныг хүртэлх буюу 20 жилийн хугацаанд цуглуулсан мэдээлэлийг ашигласан байна.

Шинэ судалгаагаар баяр баясгалантай хүний найзууд илүү сэтгэл хангалуун, аз жаргалтай байгаа нь харагдсан байна. Байршлын хувьд хоорондох зай нь илүү ойр байх тусам нэг нэгнийхээ баяр хөөрт нөлөөлөх нөлөөлөл нь нэмэгддэг байна. Жишээ нь 1 ба 1.5 км-ын доторх зайнд найз нь амьдардаг хүний баяр баясгалантай байх боломж 20%, хөгжилтэй хөрштэй байх нь 34%-иар тухайн хүний баяр баясгалантай байх боломжийг нэмэгдүүлдэг ажээ. Баяр баясгаланд нөлөөлөх найзын нөлөөлөл 1 жил хүртэл үргэлжилдэг байна. Өөрөөр хэлбэл баяр баясгалан нь үнэхээр халдвартай болж таарлаа. Харин уйтгар гуниг нь мөн адил найзуудын дунд тархдаг хэдий ч баяр баясгалан шиг хүчтэй нөлөөлдөггүй гэнээ.

Найзын найзын найз хүртэл тухайн хүний баяр баясгаланд нөлөө үзүүлж байгаа нь судалгаагаар тогтоогдсон байна. Судалгаагаар хүнд 5,000$ өгөхөд үний баяр баясгалантай байх боломжыг 2%-иар нэмэгдүүлсэн байна. Хачирхалтай нь дээрхи мөнгөний нөлөө найзын найзын найзын баяр баясгаланд үзүүлэх нөлөө хавьгүй бага болох нь харагдсан байна.

Эндээс үзэхэд Монголчууд бидний хэлдэг Сайныг дагавар сарны гэрэлээ гэж, баяр басгалантай найзуудтай байвал та бас баяр баясгалантай байна гэсэн үг ажээ. Мөн таны сэтгэлд шууд хэлж мэдэхгүй хэн нэгэн нөлөөлж байдаг байна.

Wednesday, February 24, 2010

2012 оны баатар

Энгийн нэгэн Монгол хөвгүүн эгэл цагийн баатар, тэр дундаа дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хүн болжээ. Бидний адил ав адилхан жирийн л залуу байсан. Бид нар яагаад мэдээгүй юм бол?
Дэлгэрэнгүй мэдээллийг энэ дээр тавьжээ...

http://IHero2012.com/1273294275-20100225.html

Нэрний эхний үсэг утга учиртай


















Хүн бүрийн нэрний эхний үсэг утга учиртай байдаг. Жишээ нь таны нэр А үсгээр эхэлсэн бол хүч чадал, эрх мэдэл бэлэгддэг. Харин Ж гээр эхэлсэн бол өөртөө итгэлгүй байдлийг илэрхийлдэг байна.

А - Хүч чадал, эрх мэдэл
Б - Агуу хайр сэтгэл
В - Хувирамтгай, эмх журамгүй
Г - Оньсого мэт нууцлаг
Д - Нийтэч, хүмүүсийг өөртөө татах чадвартай
Е - Биеэ дайчлах чадвар
Ж - Өөртөө итгэлгүй
З - Эргэлзэмтгий, хөрөнгө материалын хүндрэл
И - Авхаалжтай, соргог, түгшимтгий
К - Их санаатай, түүндээ хүрэх гэж хичээдэг
Л - Логик сэтгэлгээтэй, сэтгэж чаддаг, олхиогүй зантай
М - Хөдөлмөрч ёсорхог
Н - Их эрч хүчтэй, нэр төр хөөдөг
О - Сэтгэлийн их хөдөлгөөнтэй
П - Даруу ганцаарддаг
Р - Байнгын түгшүүр, сэтгэл их хөдлөл
С - Бухимдуу гутруу
Т - Байнгын эрэл хайгуул, төгс төгөлдөрийн хойноос хөөцөлддөг
У - Айдас зөн билэг
Ф - Эелдэг зөөлөн
Х - Бэлгийн асуудалтай
Ц - Сэтгэл доторхоо гаднаа илэрхийлэх хандлагатай
Ч - Үнэнч шударга
Ш - Хартай, зөвшилцөж чаддаггүй
Щ - Өшөө авамтгай, оюуны потенциал ихтэй
Э - Сэтгэлийн тэнцвэрээ хайдаг
Ю - Их зантай, биеэ тоомтгой
Я - Боловсон уран бүтээлч

Bill Gates: 7 талт өрсөлдөөний стратеги




















Бизнес оршин тогнох хугацааг тодорхойлох гол үзүүлэлт бол өрсөлдөх чадвар юм.

Microsoft-г үүсгэн байгуулагч Bill Gates өөрийн бизнесийн өрсөлдөх чадвараа дараах 7 талт өрсөлдөөний стратегээр хурцлаж өнөөдрийн энэ аварга корпорацийг бий болгосон байна. Монголын бизнесийн эзэд болон СЕО нар бодит амьдрал, зах зээл дээр хэрэгжээд үр дүнгээ өгсөн, одооч өгч буй энэхүү өрсөлдөөний стратегээс суралцахад алдах зүйл байхгүй гэж бодож байна.
1. Цөөхөн өрсөлдөгч бүхий ирүүдүйтэй, том зах зээлд хичээл зүтгэлээ төвлөрүүл.
2. Эрт бөгөөд далайцтай нэвтэрч ор.
3. Салбарын тэргүүлэгч болохын төлөө шургуй тэмц.
4. Тэргүүлэгч байлгах салбарын стандартыг тодорхойл.

* Бүтээгдэхүүнээ хамгийн шилдэг нь болго.
* Бүтээгдэхүүнээ хамгийн хэрэгцээтэй болго.
* Бүтээгдэхүүнээ хамгийн хямд болго.

5. Оюуны өмч/ Эзэмших эрхээ баталгаажуул (Зарж буй бүтээгдэхүүнээ эзэмш, Энэхүү байр сууриа хамгаал)
6. Татгалзаж боломгүй саналыг өөрийн хэрэглэгч болон стратегийн холбоотонд тавь.
7. Бүтээгдэхүүн үйлчилгээг сайжруулах шинэчлэл /innovation-төгөлдөршил/-д байнга хөрөнгө оруулалт хий.

Стратегийн холбоо: 2 болон түүнээс дээш бизнес /адилхан зорилтот зах зээлрүү чиглэсэн төстэй бүтээгдэхүүн, үйчилгээтэй хэдий ч шууд өрсөлдөгчид биш/-ийн илүү үр дүнд хүрэх, өрсөлдөөний байр сууриа хамгаалах зорилго бүхий тодорхой хугацааны хамтын ажиллагаа юм.


Bill Gates: Хэрэв зах зээлийг та атгаж байвал эцсийн дүнд ашиг таных болно.

Эх сурвалж: http://www.ceo.mn

Tuesday, February 23, 2010

Компаний салшгүй хэсэг болсон ажилчдаа та хэр таньж, мэддэг вэ?

















Ажилруугаа явах замдаа юу ч хийлгүй, хана налаад зогсож байгаа нэгэн залууг гүйцэтгэх захирал анзаарав.

Залууд дөхөж очоод “Сард ямар цалин авдаг вэ?” гэж намуухан асуув. Дэндүү хувийн асуулт асуусанд залуу мэл гайхав. Тэгсэн хэдийч “Эрхэмээ би сард 2000 доллар олдог, Яасан?” гэж асуув.

Захирал хариу хэлэлгүй, хэтэвчнээсээ 6000 доллар гаргаж залууд өгөөд “Ажил хийснийхэн төлөө энд байгаа хүмүүсд цалин өгдөг болохоос дэмий зогсож, сайхан харагдсаныхан төлөө биш! Наад 3 сарын цалингаа аваад эндээс яв, иргэж битгий ирээрэй” гэж хэлэв. Залуу эргэж ч харалгүй хурдан яваад өгөв.
Энэхүү явдлыг ажиглаж байгаа хэдэн ажилчдаа хараад, захирал “Компанид байгаа бүх хүнд энэ асуудал хамаатай шүү” гэж нэлээн ууртай хэлэв. Тэдний нэгд ойртож очоод “Сая халсан залуу хэн бэ?” гэхэд “Эрхэмээ тэр залуу пицца хүргэгч байсан” гэсэн гайхалтай хариу авав.

Дүгнэлт: Том компани /олон ажилчинтай/-ийн удирдах ажилчид өөртэй нь шууд харьцдаггүй, дунд болон доогуур түвшний ажилчдаа танихгүй байх /тухайн хүний зорилго, мэдлэг, чадвар, сонирхол, ааш араншин, гэр бүл, овог нэр гэх мэт бүх зүйлс хамаарна/ явдал түгээмэл. Хамгийн наад зах нь ямар нэг ажилтантайгаа нэрийг нь зөв хэлээд албан харилцаа үүсгэхэд тухайн ажилтан урам зориг, таатай сэтгэгдэл авч хоцордог.

Хэрэв та хэнтэй ажиллаж, хэнийг удирддагаа хэлж сайн мэдэхгүй байгаа бол үр дүнтэй удирдлагын талаар санах ч хэрэггүй гэнээ.

Эх сурвалж: http://www.ceo.mn

Thursday, February 11, 2010

Cover letter бичих урлаг

Ямарваа байгууллагын хүний нөөцийн менежерүүд шаардлагатай албан тушаал дээр хүн авахын тулд хэдэн зуун CV, захиа хүлээн авдаг. Тийм учраас та өөрийн CV болон захиагаа олон захиануудын дунд алга болгохгүйн тулд хүний нүдэнд хамгийн түрүүнд тусахаар, эмх цэгцтэй бичих хэрэгтэй. Ингэхийн тулд та дараах зарчмуудыг баримтлаарай.


1-р зарчим: Таны бичсэн resume, cover letter хүний нүд булаахын тулд нэг форматаар бичигдэх ёстой. Format нь толгойн гарчиг / header /, фонд, сайн чанартай хэвлэх принтер, чанартай цаас, дугтуй гэх мэт ордог. Cover letter, Resume хоёрын фонд, толгойн гарчиг / header/ адилхан байвал цэвэрхэн, цэгцтэй харагддаг. Мөн таны бичсэн cover letter маш энгийн хэрнээ, мэргэжлийн харагдах ёстой. Учир нь дэндүү өвөрмөц цаас, марзан дизайн нь найзуудын хооронд сайхан харагдахаас мэргэжлийн байж чадахгүй.

2-р зарчим: Уншигчийн нэр албан тушаалыг оруулж бичээрэй Захиаг чинь унших ёстой менежерийн нэр, албан тушаалыг мэдээд захиандаа оруулаарай.

Энэ мэдээллийг та интернетээр болон утсаар бага зэрэг хайлт хийж авч болно. Ингэснээр таныг тус байгууллагыг үнэхээр сонирхож буйг илэрхийлэх болно.

3-р зарчим: Эхний өгүүлбэрээ анхаарал татахуйцаар бич Та захианыхаа эхний өгүүлбэрийг хүчтэй, сонирхол татахаар бичиж чадвал хүний нөөцийн менежер таны захиаг сонирхон эхнээс нь аваад дуустал уншиж танилцах болно. Та сонирхож байгаа албан тушаалаа болон яагаад заавал энэ албан тушаал дээр өөрийгөө тохирно гэж үзэж байгаагаа бичих хэрэгтэй. Мөн энэ байгууллагад хэр зэрэг хувь нэмэр оруулж чадахаа маш ойлгомжтойгоор тайлбарлан бичнэ.

4-р зарчим: Өөрийн амжилтуудаа танилцуулаарай Сонирхож буй албан тушаалтайгаа холбоод өөрийн амжилтуудаа бүлэг болгон жагсаан бич. Энэ нь уншихад хялбар бөгөөд хамгийн чухал мэдээлэл болж чаддаг.

Учир нь хүний нөөцийн менежер таныг юуг илүү сайн хийж чаддаг талаар ойлголттой болно гэсэн үг.

5-р зарчим: Төгсгөл бичээрэй Захианыхаа төгсгөлд та өөрөө эргээд холбоо баринa шүү гэдгээ бичих хэрэгтэй. Яагаад гэвэл таньтай өрсөлдөж байгаа өөр нэг хүн хүний нөөцийн менежер лүү залган өөрийн тань сонирхож буй албан тушаалыг булаан авч магадгүй. Хэрвээ ажлын байрны зар дээр “Ажил хайгч хүн битгий утасдаарай” гэж бичсэн бол үүнийг хүндэтгэн үзэж ийм төгсгөл бичих хэрэггүй. Cover letter-ийн гол зорилго нь хүний нөөцийн менежер таны CV-г унших ба таны тухай илүү их мэдээлэл олж авахыг хүсэхэд оршино.


Wednesday, February 10, 2010

Шинийн нэгний өглөө мөрөө гаргах

Та 151500 дугаарын утас руу MOBICOM, SKYTEL, UNITEL ийн утаснаас хүйсээ, төрсөн оноо явуулсанаар таны суудал, мөр гаргах зүг, унших тарни зэргээ мэдэх боломжтой юм байна. Дараах зураг дээрхи зааврын дагуу.



















Ирж буй тийн урвагч хэмээх Төмөр бар жилдээ Таны юу санасан "Есөн цагаан хүсэл" тань биелэх болтугай !



From: http://murgargah.blog.com/2010/02/11/mur_gargah/

Сар шинийн баярын мэнд хүргэе

























Сүрэг мал чинь super тарган Сүү идээ чинь fresh сайхан, Даага давхар далавчтай, Бяруу бакь булчинтай Төрлөөрөө түвшин nice Бултаараа буянтай happy Айл хотлоороо нуль party Алт мөнгө авдраар fully Хямралыг chance болгож Эвдрэлийг эвлэрэл болгож Everyday энх тунх Anytime эрүүл саруул Ондоо ок Сардаа сак Ноён нуруу тэгш Nо problem амьдраарай

Friday, February 5, 2010

Тэр ганцаараа байсан....





















Тэр ганцаараа байсан
Тэртээх арлын орны
Түг түмэн хүний атаархал, бухимдлын өмнө
Тэр ганцаараа байсан.
Тэнгэр шиг талд намирч өссөн Монгол хүүд
Төө хэмжээтэй санагдах давчуухан дэвжээн дээр
Тэр нэг бөхийн бяр чадлаас гадна
Тэнд цугласан түмэн олны хор шарын өмнө
Тэр ганцаараа байсан.
Хорсож адалсан олон нүдний өмнө
Харцаа тэр буулгаагүй
Хориглож, гадуурхсан ёс заншлын өмнө Монгол гэдгээ мартаагүй

Tuesday, February 2, 2010

Хазара Байх нь Гэмт Хэрэг Биш

"Хазара" цувралын 3-р хэсэг


Афганистан дахь Талибан хэмээх айхтар зэрлэг балмад алан хядагч бүлэглэлийн талаар сонсоогүй, мэдэхгүй уншигч ховор буй за. Сонирхолтой нь Талибанууд нь бүгд л Пүштүн гаралтай хүмүүсээс бүрдсэн бүлэглэл аж. Талибануудыг Афганистаны засгийн эрхэнд байх үед иргэнийхээ паспортандаа үндэстэн ястан гэсэн заалтан дор өөрсдийгөө “Могул”, “Могал”, “Монгол” хэмээн бичдэг Хазара/Монголчуудын хувьд гашуун хувь заяа хүлээж байлаа. Гэсэн ч Хазарачууд өөрсдийгөө зөвхөн хувь заяандаа найдаад орхисонгүй, харин хувь заяагаа өөрсдийн тэмцлээр шийдэхээр шуударсан хэрэг. Чухам яг л энэ үед ард түмнийхээ төлөө амь амьдралаа зориулсан Баба Мазари хэмээх нэгэн Хазара эр тодорч “Хазара байх нь гэмт хэрэг биш, үндэстэн ястны тэгш эрхгүйгээр Афганистаны нийгэм оршин тогтонож чадахгүй” хэмээх алдарт үгээ хэлж ард түмнээ уриалан дуудаж зэвсэгт тэмцлийг гардан удирдсан юм. “Хазара байх нь гэмт хэрэг биш” гэнэ үү, зөвхөн энэ жижигхэн өгүүлбэрээс л уншигч та бүхэн Хазара үндэстэн хүмүүс ямаршуухан нийгэмд амьдарч, үндэстнийхээ хувьд ямаршуухан гадуурхал доромжлол дор байсан, байсаар буйг илүү тайлбаргүйгээр ойлгож байгаа буй за.
Энэ “Хазара” цувралын 1-р хэсэгт би ажил дээрээ нэгэн Пүштүн гаралтай залуутай таардгүй зөрчилтэй байсан тухай бичсэнийг уншигч та бүхэн санаж байгаа байх. Дауд хэмээх тэр залуу бас ч үгүй нэлээн боловсролтой түүх шашин сонирхон судалдаг нэгэн байсан ба нэгэн удаа Жак Вэдэрфөрдын “Genghis Khan and the Making of the Modern World” хэмээх Чингис хааны талаар бичсэн номыг өрөөндөө авчираад уншиж байхыг би харсан юм. Тэрвээр Чингис хаан, Монголчуудын талаар нэлээд сайн мэддэг байв. Би түүнээс нэг удаа “чухам ямар шалтгааны улмаас Пүштүн гаралтай олонхи Хазара хүмүүсийг үзэн яддаг вэ? ” гэж асуусан юм. Монголын их гүрний байлдан дагуулалтын үед бид ялагдаж явлаа, одоо бид тэднийг Хазара/Монголчуудыг ялж өшөөгөө авч байгаа юм хэмээн баруун гарын нударгаа атган зангаж сэтгэл хөдөлсөн маягаар хэлж билээ. Үнэндээ тэр надад чухам яг л үнэнээ хэлсэн ба үнэхээр ч олонхи болсон Пүштүн хүмүүс яг л тийм сэтгэлгээтэй байдаг юм байна гэдгийг би ажиглаж мэдсэн юм. Афганистанд Пүштүн, Тажик, Узбек, Түркмен, Энэтхэгийн Сийк, Паеган шашинтай Балучи гээ л олон үндэстэн ястнууд оршин суудаг. Тэд хоорондоо зөрчилтэй, байлдаж тулалддаг л даа. Гэхдээ тэдний хоорондын зөрчил хэзээ ч Хазара Пүштүн хоёр үндэстний хоорондын зөрчил шиг тийм хурц, зуун дамжсан хорсол занал байгаагүй юм.
Талибаны гол удирдагч мулла Омар гадаадын сурвалжлагч нарт ярилцлага өгөхдөө хэлсэн байдаг: Миний хувьд, бидний хувьд, Пүштүн үндэстэн байна гэдэг бол хамгийн чухал, би өөрийгөө юу юунаас өмнө Пүштүн үндэстэн гэдгээр мэдэрдэг бөгөөд Пүштүн хүний эрх ашгийн төлөө тэмцэл бол миний хамгийн гол зорилго. Хоёрдугаарт би өөрийгөө Лалын шашинтан мусулман хүн гэдгээрээ мэдэрдэг. Би Афганистаны иргэн Афган хүн байна гэдэг бол миний хувьд гуравдугаарт тавигддаг асуудал гэжээ. Афганистанд олон жилийн туршид одоог хүртэл үргэлжилж байгаа иргэний дайн нь үндэстэн хоорондын дайн болохоос шашны урсгалуудын мөргөлдөөн биш юм. Үнэндээ Афганистанд болж буй байлдаануудын ихэнх нь Сунни шашинтай Тажик, Пүштүн, Узбекүүдийн хооронд болж байгаа юм.
Үүнээс үүдээд би нэгэн зүйлийг онцлон дурдах хэрэгтэй байх гэж бодож байна. Пүштүн/Талибан болон Хазара нарын зөрчил нь хоёр үндэстний хоорондын зөрчил болохоос шашны мөргөлдөөн биш юм. Хазаруудыг шиа шашинтан хэмээн ялгаварлан гадуурхдаг нь үнэн, гэхдээ энэ нь бол зүгээр л шалтаг буюу Англи хэлэнд ярьдгаар pretense, дайран дээр нь давс нэмсэн л асуудал. Мэдээж энэ лалын шашны шиа гэгч урсгалын ялгаа нь Пүштүнүүдэд сайхан далим болж бусад суни шашинтай, Пүштүн бус гаралтай Узбек Тажикуудыг Хазаруудын эсрэг турхирч чадсан талаар би өмнөх бичлэгтээ дурдаж байсан.
Хувь хүмүүс үзэл бодлоо бодитоор илэрхийлдэг. Уншигч та бүхэн Хазара Пүштүн нарын сайт, форум, хэлцүүдээр ороорой, youtube болон бусад видео цуглуулгуудыг сонирхоорой. Тэнд Пүштүн Талибануудаас Хазара хүмүүсийг үзэн ядах үзэл нь зөвхөн Хазар хүмүүсийн гадаад төрх, тэдний нийгэмд эзлэх байр суурь, гарал угсаанд (Монгол гаралтайд нь) нь чиглэж байдгаас бус, шиа шашинтайд нь болдог биш юм байна гэдгийг ойлгох болно. Эцсийн эцэст Пүштүн, Хазара нар адилхан Лал гэсэн нэг л шашинтай улсууд. Хазара Пүштүн/Талибан нарын зөрчлийн талаар уншиж судалж байхад тэдний зөрчил нь шашны ялгаа гэхээсээ илүү үндэстэн ястны ялгаа, хорсол занал өш хонзон юм байна гэсэн ойлголт надад баттай төрсөн юм.
Монголчуудын байлдан дагуулалтын үед Афганистан гэж улс огт сураггүй, Пүштүн гэж үндэстнүүд бүрэлдэн тогтоогүй байсан үе төдийгүй тэд Энэтхэг Пакистаны хязгаараар нүүдэллэн амьдарч Их Могул гүрэн, доголон Төмөр хааны захиргаадаар дамжин амь зууж байсан юм. Монголын их гүрний захиргаанд байсан аль ч улс гүрэн үндэстнүүд Монгол гаралтай хүмүүсийг өдий чинээ үзэн ядаж аль хэдэн зууны тэртээх ялагдалдаа хорсол агуулан өшөө авах гэх нь үгүй. Ямар ч тохиолд Пүштүн хэмээх энэ үл шалих нүүдэлчидийг Монголчууд солгой нүдээр харж, хоморголон устгаж онцгой алба гувчуур ноогдуулж тамлан зовоож байсан баримт байхгүй юм. Уучлаарай хүн төрөлхтөний түүх улс үндэстнүүдийн хоорондын зөрчил, ялалт ялагдлаар дүүрэн.

Афганистан дах Иргэний Дайн ба Хазара Овгуудын Нэгдсэн Тэмцэл

1890 ээд оны дайнд ялагдаж тусгаар тогтнолоо алдсан Хазарууд өөрсдийгөө “aри” гаралтай гэж үздэг Пүштүн тэргүүлсэн Тажик удаалсан үндэстнүүдийн хавчлага дарамтан дор олон арван жилийг бэрхшээлтэйгээр өнгөрөөж байв. Харин 1979-1989 онуудад үргэлжилсэн Зөвлөлт Афганистаны дайны үед дайтаж буй бүлэглэлүүд анхаарлаа дайнд хандуулсанаар Хазара нарт үндэстнийхээ хувьд гадуурхагдах асуудлаас түр зуур ч гэсэн “амсхийх” боломж олдсон аж. Энэ дайнд Хазара нар Афганы бусад үндэстнүүдийн адил зэвсэг барин Зөвлөлтийн түрэмгийлэгчидийн эсрэг дайтаж, гэлээ ч Зөвлөлтийн цэрэг Афганистанаас гарч явсаны дараа Пүштүн, Тажикуудаар толгойлуулсан Мужахедууд засгийн эрхэнд гарч Хазара нарыг хавчин гадуурхах, хоморголон устгах бодлогоо үргэлжлүүлсэн юм. Ингээд 1989 оноос хойш Афганд үргэлжилсэн иргэний болоод, үндэстэн ястны дайнд Хазарачууд хүссэн хүсээгүй амь тэмцэн орох болсон бөгөөд, 1890 оны бослогоос хойш анх удаагаа нэгдсэн зохион байгуулалттай тэмцлийг явуулж 10,000 орчим хүнтэй Хазара дайчидын отрядыг байгуулж чухам л зэвсэг барин дайрсан болгонтой нь эсэргүүцэн дайтаж байсан юм. Дайтаж байгаа бүлэглэл болгон өөрсдийн гадаад дотоодын спонсоруудтай байсан зэр зэвсэг, хоол хүнс, хүн хүчний дэмжлэгийн баттай ар талуудтай байсан юм. Афганистантай хил залгаа орших улсууд бүгд л өөр өөрсдийн үндэстнүүдээ шууд дэмжиж байв. Пүштүнүүдийн ар талыг Пакистан улс (Пакистаны хүм амын 20% ийг пүштүн гаралтай хүмүүс эзэлдэг) дааж, Узбекууд мэдээж Узбекстанаас, Туркменууд Туркменистанаас, Тажикууд Тажикстан, Иранаас тусламж авч байсан ба, ганцхан Хазарачуудад туслах хэн ч байгаагүй гэдэг. Хазарачуудад хангалттай зэр зэвсэг байтугай, хэдэн цэргүүддээ өмсгөх гутал ч байхгүй байсан ба, хөл нүцгэн цэргүүд нь байлдаанд алуулсан, олзлогдсон дайсныхаа гутлыг тайлан өмсч зэвсэг хувцас хэрэглэлээр нь амь зогоож байсан гэдэг.
Иргэний дайны дундуур1994 онд Пакистаны Тагнуулын Төв Газрын шууд ивээлээр бий болсон Талибан “Шашны Сурагчид” хэмээх Пүштүн гаралтай хүмүүсийн бүлэглэл нь Хазара хүмүүст онцгой зэрлэг хандаж байв. Мулла Мухамед Омар гэгчээр удирдуулсан Талибанчууд 1996 – 2001 онд Афган орныг эрхшээлдээ байлгах хугацаандаа 100 гаруй жилийн өмнө Абдур Рахман гэгч яргачин эрийн явуулсан бодлогыг давтан явуулж Хазара нарыг үй олноор нь хөнөөж үндэстнийх нь хувьд ул мөргүй болгохыг хичээсэн юм.
Талибаны удирдагч нар Хазаруудыг бүр мөсөн үндсээр нь устгах нь Талибаны засгийн газрын бодлого гэж зарлаад тэдний удирдагчидын нэг Мулла Маноон Ниази радиогоор ард түмэндээ хандаж элсэн үгэндээ “Хазарууд бол лалын ариун шашинтнууд биш, тэднийг алж устгаж болно, тиймээс Хазара хүнийг алах нь ямар ч нүгэл биш ” хэмээн ард түмнээ алан хядах үйлдэлд ил тодоор уриалж байжээ. Тэр мөн үргэлжлүүлэн Хазара хүмүүст хандаж “Хазара нараа, та нарт гарах гарц байхгүй, та нар дээшээ зугтвал бид хөлөөс чинь татаад унагана, доошоо орвол үснээс чинь зулгаагаад гаргана” хэмээн занажээ.
Хазарууд шиа хэмээх лалын шашны нэгэн урсгалд хамрагддаг талаар би урьд нь дурдаж байсан, тэгвэл шиа урсгалын гол төв гэж болох Иран улс нь Хазарануудад шашны талаасаа нэлээд нөлөөлсөн гэдэг. Иран улс Ирактай дайтаж байх үедээ үндэс угсаа, шашны үзэл бодлын улмаас нэн хавчигдмал байдалд байсан Хазара нарыг гарцаагүй байдалд оруулан галын шугам руу олноор нь илгээн амийг нь золиосолж байсан гэдэг. Тэгвэл Афганистаны иргэний дайнд Ираны талаас Хазара нарт бодит тусламж үзүүлээгүй ба харин өөрсдийн шиа удирдагч болох Хомейны хөрөгийг олноор нь илгээн доромжилж, харин гарал угсаа, хэл язгуур нэгтэй Тажикуудыг илтээр дэмжиж байсан баримт байдаг юм.
Хэдийгээр бүгд Монгол гаралтай гэгддэг боловч түүхийн өөр өөр үе шатуудад ирж суурьшсан, олон янзын овог аймгуудын нэр хоч зүүсэн тархай бутархай Хазара нарыг нэгтгэж нэгдсэн тэмцэлд оруулахгүйгээр амжилтанд хүрэхгүйгээ ойлгосон хэсэг нөхдүүд 1988-1992 онуудад Hizb-i-Wahdat буюу Islamic Unity (Лалын Нэгдсэн Нам) Вахдат хэмээх голдуу Хазар үндэстнүүдээс бүрдсэн улс төрийн нам байгуулж үүндээ Саыф (шиа шашны номлолын бүлэглэл, араб гаралтай гэгддэг цөөн тоот үндэстэн) хэмээх шиа шашинтай бусад цөөнхийг ч оролцуулжээ. Нэгдсэн зохион байгуулалтанд орсон чухам энэ л үеэс эхлэн Хазара нарын түүхийн цоо шинэ үе шат эхэлсэн гэж хэлж болох юм.
Энэхүү улс төрийн намыг үндэслэн байгуулагчидын нэг нь Баба Мазари (Баба – перс хэлэнд аав, эцэг гэсэн үг) хэмээх нэгэн Хазара эр байсан бөгөөд өнөөдөр Хазара нар чухам энэ л хүнийг Хазара үндэстний эцэг хэмээн үздэг ба чухам энэ л хүний ухаалаг удирдлага, шинэлэг бодлого, зоримог чадварлаг байлдааны ажиллагааны үр дүнд Хазара үндэстний нэр хүнд зөвхөн Афганистаны дотооддоо төдийгүй, мөн гадаадад өсч, Хазара/Монгол үндэстэн Афганистанд ямаршуухан үүрэг хүлээж, ямаршуухан байр суурьтай байх вэ гэдгийг олон улсын тавцанд мэдүүлсэн юм.
1992-95 онуудад Хазара нар Афганистаны бусад цөөн тоот үндэстнүүд болох Тажик, Узбекуудтэй хамтран Northern Alliance буюу Умардын Эвсэл байгуулж Пүштүн үндэстэн давамгайлсан засгийн газрыг түлхэн унагааж Кабул хотыг эзэлж авсан юм. Гэтэл муу муудаа дээрэлхүү, муна гадсандаа дээрэлхүү гэгчээр, адилхан амь тэмцэн хохирол амсан байж засгийн эрхийг авсаны дараа Ираны дэмжлэгийг авч цөөнх дотороо олонх болсон Бурханудин Раббани, Ахмад Шах Масуудаар удирдуулсан Тажикууд Хазара нарыг гадуурхан дорд үзэж, Хазара Вахдат намын төлөөлөл болон Хазара нараас шинэ газрынхаа бүрэлдхүүнд оруулаагүй байна. Чухам энэ л мөчийг алдвал ахин сэргэх боломж олдохгүйг ойлгон ухаарсан Баба Мазари цэргүүдээ аван хөдөлж Хазарууд голчлон оршин суух Кабул хотын баруун дуургийг эзлэн авч засгийн газрын эсрэг байлдахаас өөр аргагүй болсон юм.
Кабул хотын баруун дүүргийн хамгаалалтын тулалдаан олон сар үргэлжилсэн ба судлаачидын үзэж буйгаар хүч тэнцвэргүй уг байлдааны ажиллагаанд Хазара нар эрэлхэг зориг, байлдааны гайхамшигтай ур чадварын тод үлгэр жишээ болсон аж. Яг энэ үед Талибанууд Кабул хот руу довтолж эхэлсэн ба ёстой л гурвалжин дөрвөлжин байлдаан болон хувирчээ. Хазаруудыг байлдаад дийлэхгүйгээ ойлгосон засгийн газар Талибануудтай хуйвалдах мөн Вахдат намын дотоод дахь Хазар бус үндэстнүүдийг урвуулах ажиллагааг явуулж эхэлсэн байна. Ингээд 1995 оны 3-сард Талибануудын хүсэлтээр нэгдмэл фронт, эвсэл байгуулах гэрээ хийнэ гэсэн товтойгоор Хазарын удирдагч Баба Мазари өөрийн намын тэргүүлэгч болох 10 гаруй нөхдийн хамт Талибануудын товлосон газар очсон байна. Талибанууд хэлэлцээ хийхээр очсон Хазаруудын зэвсэгийг хууран авч бүгдийг нь баривчлаад тамлан алсан юм. Тэд Баба Мазариг Хазаруудын хамгийн нөлөө бүхий нөхөр гэж үзээд хамгийн хэрцгийгээр тамалсан ба дараа нь түүнийг нисдэг тэргэнд суулган дээшээгээ тултал нь хөөргөөд хад хясаатай газар луу гарган шидсэн аж. Хазаруудын үзэж буйгаар Баба Мазариг алах ажиллагааг Тажикуудын удирдсан засгийн газрын захиалгаар Талибанууд гуйцэтгэсэн гэдэг бөгөөд удирдагчаа алдсан Хазарууд төдөлгүй байлдааны чадвар нь буурч, мөн Вахдат намын доторхи Саыф хэмээх шиа шашинт араб гаралтай нөхдүүдийн урвалтын уршигаар Кабул хотын баруун дүүргийг засгийн газрын цэргүүдэд алдсан байна. “Үл шалих”, хүч нимгэн, цөөн тоот Хазаруудад ялагдаж ихээхэн хохирол амссан засгийн газрын цэргүүд Кабул хотын баруун дүүрэгт жинхэнэ яргалал явуулж олон зуун Хазара иргэдийг алсан гэдэг ба зөвхөн нэг шөнийн дотор 800 гаруй энгийн Хазара иргэдийг алж устгасан гэдэг. Чухам энэ л үеэс дэндүү их гарз хохирол амсч байсан Хазарууд нэгдэн нэгэн удирдлага дор дайсандаа ямар ч өршөөлгүй тулалдаж байсан ба хүчийг хүчээр гэсэн бодлогыг баримталж эхэлсэн гэдэг.
Баба Мазарыг алдсан нь Хазаруудын хувьд нөхөшгүй гарз байсан юм. Гэлээ гэхдээ түүний эхэлсэн үйл хэрэгийг бусад нөхөд нь залгамжлан явуулж Карим Халили (Karim Khalili), Мохамед Мохакик (Mohammad Mohaqiq) зэрэг хүмүүсийн удирдлагын дор байлдааны ажиллагаагаа үргэлжлүүлсээр байсан юм.

Баба Мазарыг оршуулах үйл ажиллагаанд Узбекуудын хамгийн гол удирдагч болох, Афганситаны улс төрд нөлөө бүхий генерал Рашид Достум хүрэлцэн ирсэн гэдэг. Хэдийгээр Хазара Узбекууд зарим талаар зөрчилддөг боловч гарал угсаа, газар нутаг, хэл заншлын хувьд ойр дөт гэж үздэг ба, тэд ойр дөт холбоотой байж зарим байлдааны ажиллагааг хамтран явуулдаг гэдгийг дурдах нь зөв байх гэж бодож байна.

Афганистан дахь олон улсын шинжээчидийн үзэж буйгаар Хазара нарын зэвсэгт отрядууд эрэлхэг зоригтой сайн байлддаг боловч тэд үргэлж зэр зэвсэг, сум хэрэглэл, ахуйн гачаалтай байдаг ба, Пүштүн, Тажик, Узбекүүдээс ялгаатай нь тэдэнд хүнд зэвсэг буюу их буу, танк, хуягт, байлдааны машин технолог огт байхгүй аж. Мэдээж тэдэнд хэн тийм зэвсэг өгөх вэ дээ, өөрсдөө л дайснаасаа олзолж авахаас бус.
Одоогоор Мэдэгдээд Буй Хазара нарыг Хоморголон Алсан Тохиолдлууд / Hazara Massacre

Талибануудыг засгийн эрхэнд байх үед голчлон гарсан Хазаруудыг хоморголон устгах бодлогын хэрэгжүүлэлт болох тэмдэглэгдсэн аллагуудаас дурдвал:

– Masscre In Yakaolang, January 2001 –
Хэдэн зуу, мянгаар тоологдох Хазараг хоморголон хөнөөв.

Баривчлагдсан, олзлогдсон иргэдийг нэг газар бөөгнүүлж байгаад автомат буугаар шүрших, дунд нь бөмбөг дэлбэлэх, бөөнөөр нь байшинд чихэн оруулаад галдан шатаах, төмөр контэйнэрт чихэн хийгээд бүтээж алах зэрэг олноор нь хөнөөх хялбар аргачлалаар хэдэн мянгаар тоологдох Хазарачуудыг алж устгав.

– Massacre At Robatak Pass, May 2000 –
Хэдэн зуун Хазара иргэдийг алж цогцсыг нь нуув

– Afshar and Karteh Sahe Massacre 1993 –

Тухайн үейин Афганисатны ерөнхийлөгч Тажик гаралтай Раббани, Афганы бүх цэргийн командлагч Ахмад Шах Масуд нарын тушаалаар Кабул хотын баруун дүүрэгт оршин суух энгийн ардуудыг хоморголон алав. 24 цагийн турш үргэлжилсэн цуст аллагын улмаас мянга 1000 гаруй Хазара амь үрэгджээ.

– Massacre in Mazar-e Sharif – August, 1998 –

Хазарууд олноор оршин суух Мазари Шариф хотыг хамгаалан тулалдаж байсан Хазара зэвсэгт отрядыг ухран гарсаны дараа Талибанууд хот руу дайрч энгийн оршин суугч Хазар үндэстнийг онцгойлон хоморголон алах үйлдлийг зохион байгуулалттай явуулсан ба тэд найман мянга 8,000 орчим Хазараг алж устгажээ.

– Massacre of Hazaras in Bamyan Sept 1998 – May 1999 –

Бамян хотыг эзэлсэн Талибанууд хотын оршин суугч Хазара нарыг хоморголон алсан ба аллагад 1000 гаруй Хазара өртжээ.

Афганистан дахь Хазаруудын Өнөөгийн байдал

Хамид Карзайн удирдсан Афганистаны өнөөгийн засгийн газарт Хазарууд өөрсдийн цөөн тооны төлөөлөлтэй байгаа ба энэ нь Хазара үндэстний бүрэн эрхийг сэргээх, ялгаварлан гадуурхалтыг зогсоох тэмцэлд томоохон дэвшил болж байна гэж үзэж байгаа аж. Гэлээ гэхдээ Афганы тодорхой мужуудад Хазара Пүштүн нарын зөрчил хурцадмал хэвээр, зарим тохиолдолд зэвсэгт мөргөлдөөнд хүрсээр байгаа ба, Карзайн засгийн газраас Хазара Бэсүүд мужид болж буй мөргөлдөөнд Пүштүн гаралтай нүүдэлчин Коочи нарыг хүнд хөнгөн зэвсгээр хангаж байна гэсэн мэдээ сонсогдсоор байна. Мөн xэдэн сарын өмнө парламентийн гишүүн, Хазарагийн нэртэй улс төрч, командлагч Саыд Мустафа Каземи талибануудын алан хядах ажиллагааны золиос болж амь үрэгдсэн билээ.Хазара нар голчлон амьдардаг мужуудад гэрэл цахилгаан, зам харилцаа байхгүй, олон улсын тусламж хүрдэггүй нь зүгээр л нэг жирийн асуудал мэт.

Одоогийн байдлаар Хазара нарыг хамгийн ихээр түгшээж буй асуудал бол талибанууд буцаж ирэх вэ, дараачийн засгийн эрхэнд ямар хүмүүс гарах бол, НҮБ-ийн энхийг сахиулах хүч хэзээ буцаж бол, олон улсын тусламжийн төсөлүүд Хазара нарт хүртэх болов уу?
Сонирхолтой Мэдээ: Залмай Хализад гэж хэн бэ?

Сонирхолтой нь Америкийн Нэгдсэн Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагад (НҮБ) суугаа элчин сайд нь Афганы Пүштүн үндэстэн, Залмай Хализад (Dr. Zalmay Khalilzad) гэж хүн байдгийг дурдах хэрэгтэй байх. Дунд сургуулын хүүхэд байхаасаа Америкт ирсэн тэрвээр Америкийн Засгийн Газраас Перс, Ойрхи Дорнод дах асуудлуудыг шийдэхэд нэлээн үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд одоогоор Америкийн засгийн газарт алба хааж буй хамгийн өндөр тушаалд байгаа лалын шашинтан хүн юм. Америк эхнэр авч нэр нөлөө бүхий болсон тэрэнд Бүгд Найрамдах Нам ихэд талтай байдаг ба БНН засгийн эрхэнд гарвал түүнийг төрийн нарийн бичгийн даргын том албан тушаалд тавьж болзошгүй ч гэж яригддаг. Тэрвээр одоогоор төрөлх Афган орныхоо дараачийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтэй байгаагаа илэрхийлээд байгаа. Үүнээс юу харагдаж байна вэ? Одоогийн байдлаар пүштүн үндэстнүүд дэлхийн хамгийн хүчирхэг орон Америк болон, НҮБ-ийн талаас тулах түших хүнтэй, тэднээс дэмжлэг авах боломжтой гэж ойлгож болно.

Америк боловсролтой Пүштүн гаралтай энэ эр Афганситаны ерөнхийлөгч болсон тохиолдолд Хазар нарын байдалд ямараар нөлөөлөх бол? Ямар ч байсан Талибантай адилгүй, Карзайгаас дордохгүй байх байлгүй дээ гэж найдна.

Ямар ч тохиолдолд Монголчууд бид гарал угсаа нэгтэй, эзэн Чингисийн генийг хамгийн ихээр хадгалж үлдсэн гэгддэг Хазар нарыг гаргуунд нь хаяж, юу ч болсон огт сонсоогүй дүр үзүүлж болохгүй мэт.


Нийтлэлийг бичсэн Тайж овгийн Х.БС.

From: http://mglaus.com

Хазара болон Пүштүн нарын Зөрчилдөөн, Тэмцэл

“Хазара” цувралын 2-р хэсэг

“Бурхан илжигийг бүтээхэд Хазара хүн уйлжээ” (When God created the donkey, the Hazaras wept) гэсэн хэлц үгийг Пүштүн хүмүүс хэрэглэх дуртай гэнэ. Би энэ үгийг сонсоод эхлээд нэг л сайн ухаж өгөхгүй байв. Уншигч та ч гэсэн чухам юу гэж байгаа юм болоо гэж гайхаж байж магадгүй. Афганистан оронтой танил хүмүүст бол энэ үгийг ойлгож ядаад байх юм үгүй л юм билээ л дээ. Энэ хэлц үг нь болохоор Хазара хүн зөвхөн боолын хөдөлмөр л хийх гэж төрсөн, тэдэнд өөрөөр амь зогоох арга байхгүй, тиймээс илжиг бий болно гэдэг чинь Хазар хүн хийх ажилгүй болж амь зогоох боломжгүй болж байна гэж тайлбарладаг гэнэ. Үнэндээ энэ нь Афганистаны сүүлийн 120 гаруй жилийн түүхийн бодит байдлаас тийм ч хол зөрөөтэй үг биш байсан бөгөөд өнөө үед ч утга агуулгаа алдаагүй байгаа аж.
18 зууны дунд үейиг хүртэл Хазарууд өөртөө засаглалтай байсан ба 1747 онд Пүштүн үндэстнүүд хаант улсаа байгуулахад цөөн тооны Хазара овгууд нэгдэн орсон байж болзошгүй гэж үздэг аж. Гэхдээ энэ нь өөр хоорондын тэмцэлтэй байсан зарим Хазар овгуудын хувьд улс төрийн зорилготой нэгдэл байснаас бодит харьяалал байгаагүй бөгөөд ихэнх Хазара овгууд 1893 оныг хүртэл өөртөө засаглалтай байсаар ирсэн аж. 1860 аад оноос Тухайн үейин Афганистан нь Орос Их Британ хоёрын сонирхолын бүсд орж хоёр их гүрний бодлогын өрсөлдөөний талбар болоод байсан аж. Их Британын хараат орон байсан Афганистанд хаан ширээний төлөө ширүүн тэмцэл явагдаж 1880 онд Британчуудын дэмжлэгтэйгээр Абдур Рахман хэмээх нөхөр хаан ширээнд суужээ. Эхэндээ Оросын авралд багтан Узбекстанд оргон зайлж тэнд 11 жил амь зуусан энэ Абдур хэмээх эр Англичуудын шууд тусламжтайгаар засгийн эрхийг авсан цаг мөчөөсөө эхлэн хамгийн түрүүнд Хазара нарын хүчийг сулруулах, улмаар тэднийг өөрийн захиргаанд бүрэн оруулах бодлогыг идэвхтэйгээр явуулж эхлэв. Түүхийн эх сурвалжид тэмдэглэсэнээр1880 оны дунд гэхэд нийт Хазара хүн амын ойролцоогоор тоологдох 500,000 орчим гэр бүлийн 300,000 орчим нь Абдур Рахманы шууд захиргаанд орсон байна. Абдур Рахман 1892 он гэхэд (улс төрийн аргаар, дайн тулаангүйгээр явагдсан бололтой) бүх Хазарастан нутагийг эрхшээлдээ оруулсан гэгддэг ба ингэхдээ тэрвээр Хазара хүмүүсийг онцгойлон дааж давашгүй алба гувчуур оноож, улмаар орон нутгуудад байнгын цэргийн хороо суурьшуулж Хазара нарыг байнгын зэвсэгт хяналтанд байлгах болсон байна. Энэ нь ч түүнд хангалттай санагдаагүй ба тэрвээр Хазара нарын овгийн удирдагч нар болон нөлөө бүхий хүмүүсийг баривчлан хорих, алах ажиллагааг эрчимтэйгээр явуулж эхлэв. Мөн тэрвээр суни шашинтай цөөн тооны Хазара нарыг шиа шашинтай олонхи болох бусадтай нь хагаралдуулан зэвсэгт мөргөлдөөнд хүргээд амжсан аж.

Хазара нутагт байсан Афганистаны засгийн газрын төлөөлөгчид, цэргийн анги нэгтгэлийн эрхтнүүд Хазара нарыг дарлан доромжилж, ер өтгөс, нялхас гэж үл ялган харгисалж, эрчүүдийг нь тамлан алж, эмсийг нь хүчиндэн бузарлан араатан мэт авирлах болжээ. Тэд янз бүрийн худал шалтгаар хүмүүсийг баривчлан яргалан тамлах янз бүрийн аргыг хэрэглэдэг байсан аж. Болсон үйл явдлаас зарим нэгэн жишээ дурдахад, Фархад хан хэмээх нэгэн цэргийн эрхтэн 6 Хазара эрийг алаад цогцсыг нь модноос дүүжлэн хатаасан ба өөр нэгэн тохиолд 4 эрийг модтой хүлээд мөчнүүдийг нь мориор оосорлон татуулан тастаж хаясан гэнэ. Бас нэгэн тохиолд хэсэг эрчүүдийг бурхныхаа өөдөөс нулимхыг тушаагаад, тушаалыг нь эсэргүүцлээ хэмээн амьдаар нь өлсгөлөн нохдод хаян өгч идүүлсэн байна. Хүлээтэй хүнийг нүцгэнээр нь улайсгасан чулуун дээр хэвтүүлэх, эрэгтэй хүний өмдөнд муур хийгээд муурыг нь өмднийх нь гаднаас цохин уурлуулж улмаар уурлсан муураар эрхтнийг нь идүүлэх гээд хүний санаанд оромгүй яргалалыг явуулдаг байжээ.

Тэсэхүйеээ бэрх байдалд орсон Хазара нар 1892 онд олонхийг хамарсан зэвсэгт бослого гаргасан юм. Бослого гарахад засгийн газрын төлөөлөгчид, Пүштүн үндэстнүүдээс Хазара хүмүүст хандах араатнаас доор авир шууд нөлөөлсөн юм. Абдур Рахманы үеэл болох Абдул Кодос хэмээгч өөрийн дагуул 33 Пүштүн цэргийн хамт нэгэн бага тушаалын Хазара толгойлогчийн гэрт нь зэвсэг хайна гэсэн шалтгаар очоод гэрийн эзнийг барьж хүлээд нүдэн дээр нь эхнэрийг нь олуулаа ээлжлэн хүчиндсэн байна.

Ийм аймшигт доромжлолыг үзсэн гэр бүлийнхэн нийлж байгаад гэмт хэрэгт оролцсон цэргүүдийг алаад зогссонгүй, ойр байсан цэргийн нэгтгэлийг устгаж зэвсэглэж авсан аж. Тун удалгүй цөөн тоотой босогчидыг дэмжиж нийт Хазаражат (Хазара нутаг) даяар бослого өрнөж, засгийн газрын цэргүүдтэй тулалдаж ялалт байгуулж эхэлсэн ба, пүштүнүүдийг цөмийг нь Хазара нутгаас хөөн гаргаж чадсан аж. Абдур Рахман босогчидыг дарахаар цэрэг илгээсэн боловч бут цохиулжээ. Байдал бишдэж буйг сайн ойлгосон Абдур хан Хазара нарыг бүр мөсөн дарахаар шийдэж улс даяар онцгой байдал зарлав. Хазар нарын бослогыг дарахад нийт иргэдийн хүчийг ашиглах нь түүнд хамгийн зөв байсан ба үүнийхээ тулд тэр Хазара нарыг буруу номтнууд гээд, буруу номтны эсрэг шашны дайн жихад (jihad) зарлаж, үүндээ суни шашинтай бусад үндэстнүүд болох Узбек, Тажик нарыг турхиран оролцуулсан аж. Буруу номтнуудыг алах нь диваажинд хүрэх хамгийн дөт зам хэмээн ухуулж, дайнд оролцогчидод Хазара нарын газар нутаг, эмс хүүхэдийг шагнал болгон өгөхөөр амалжээ. Ингээд 40,000 явган цэрэг, 10,000 морьт цэрэг, 100,000 зэвсэглэсэн энгийн иргэд болон Хазара нартай бэлчээр булаалддаг кочи овгийн тусгай отрядуудаас бүрдсэн асар том арми Хазара нарын бослогыг дарахаар гарчээ. Ивээн тэтгэгч Британы засгийн газар ч зүгээр суусангүй өөрийн тоглоомны хүн болох Абдур Рахман хэмээх энэ яргачинд зэр зэвсгийн тусламж үзүүлээд зогсоогүй байнгын цэргийн зөвлөхүүдээ илгээсэн аж.

Тулалдаан олон сар үргэлжилсэн бөгөөд босогчид гайхалтай тулалдаж Абдур Рахманы хүчийг хэд хэд бут цохисон боловч тооны олонд автан ялагдал хүлээсээр байсан юм. Хэдийгээр хүч суларсан ч эрэлхэг чадварлагаар байлдсаар байсан босогчидын гол хүч удалгүй хүнс, сум, зэр зэвсгийн гачаалд орж мөн босогчид дотороо хагаралдан нэгдмэл байлдаан явуулах чадвараа алдсанаас ялагдал хүлээжээ.

Абдур Рахман ялагдал хүлээсэн Хазарачуудыг маш зэрлэгээр шийтгэх тушаал буулган бослогод оролцсон орлцоогүй үл хамааран мянга мянган Хазара хүмүүсийг хоморголон алж толгойг нь тастан хэд хэдэн газар гавлын ясаар том овоонууд босгосон аж. Тэр үүгээр ч зогссонгүй Хазара хүмүүсийг албан ёсоор боол болгон зарлаж бослогыг дархад оролцсон хүмүүст боол худалдаалах эрх олгосон байна. Кабул, Кандахар, Кундуз гээд Афганистаны томоохон хотуудын зах дээр хэдэн мянган гав гинжтэй Хазара боолууд маш хямдхан үнээр худалдаалагдаж байсан ба зарим тохиолдолд Хазара боол ердөө л 10 хүүдий үр, буудай тариагаар л зарагдаж байжээ. Пүштүнүүдээс гадна Афганистаны хойд хэсэг болох Мазари Шариф хэмээх , Хазара Узбек нарын зэргэлдээ амьдардаг мужид Узбекууд Хазара овгууд руу довтолж хүчээр боолчилж байсан талаар мэдээ байдаг аж.

Хазара нарын гол хүчийг дарж ялалт байгуулсан Абдур 1893 оны 7-р сард Хазарастанд байсан өөрийн цэргийн захирагч нарт Хазара нарын овог аймагийн эрхтэн тушаалтнууд, шашин төрийн зүтгэлтэн, ер л Хазара нарын нэртэй зүстэй хэн бүхний нэр усыг цуглуулан бүгдийг нь гэр бүлийнх нь хамт Кабулд авчирах тушаал буулгасан байна. Энэ тушаалыг завхруулан Пүштүн цэргийн эрхтнүүд энгийн номхон зэвсэггүй Хазара хүмүүсийг баривчлан алж устгах балмад ажиллагаагаа улам идэвхжүүлсэн нь Хазара нарыг ахин зэвсэгт бослого гаргахад хүргэжээ. Босогчид ахин идэвхтэй байлдааны ажиллагаа явуулж эхэлсэн ба, засгийн газарт захидал хүргүүлсэн байна. Тэд энэ захиандаа, Хазара нарыг хоморголон алах, тамлан зовоох, эмс охидыг нь хүчиндэх, Хазара хүмүүсийг боол болгон худалдах, дааж давшгүй алба татвар төлүүлэх, бурхан шашныг нь доромжлох нь тэсэхүйе бэрх бөгөөд засгийн газрын талд алба хааж байсан Хазара нар ч бас ялгаагүй ямар ч өршөөл үзэхгүйгээр харгислуулж байгааг эсэргүүцээд Хазарачууд боолчлолыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг тодорхой өгүүлжээ. Босогчид удалгүй хэд хэдэн амжилттай байлдааны ажиллагаа явуулж Хазарастаны ихэнх нутгаас засгийн газрын цэргүүдийг ахин хөөн гаргаад гол зам гүүрүүдийг боож стратегийн чухал газруудад шуудуу ухан хамгаалалт зохион байгуулж Кабул хот руу дайрах байлдаандаа бэлтгэж эхэлжээ.

Тун удалгүй Абдур Рахман “Хазара Хүмүүст Уриалах нь” захидалаа илгээсэн бөгөөд энэ захиа нь Хазара нарын эв нэгтгэлийг бутраах, тэдэн дунд хагаралдаан гаргаж байлдааны чадварыг нь сулруулах зорилгыг агуулсан байсан ба уг захиа нь тэр зорилгоо яг л биелүүлсэн аж. Хазарагийн зарим удирдагч нар, тухайлбал Мухаммэд Риза Бэг байлдааныг үргэлжлүүлэх нь өөрийн овгийг сүйрэлд авчирна гэж үзээд бусадтайгаа санал зөрөлдсөний улмаас засгийн газрын талд орж байлдсан байна. Засгийн газар энэ боломжийг ашиглан 1893 оны 4-р сард босогчидын эсрэг дайралтаа эхэлсэн боловч хэд хэдэн тулалдаанд ялагдан ихээхэн хохирол амсч байлдаан зун хүртэл үргэлжилсэн байна. Хазара нарын идэвхтэй байлдааны ажиллагаа нь Абдур Рахманыг цэргээ Хазарастанаас гарган босогчидын шаардлагыг хүлээн авч тэдэнтэй хэлэлцээр хийхэд хүргэсэн байна. Удаан харьцсаны эцэст, Хазара нар өөрийн бие төлөөлөгчидийг Кабул руу хэлэлцээ хийхээр илгээсэн ба, ингэхдээ нэлээд хэдэн Пүштүн гэр бүлийг барьцаанд авч үлджээ. Хэлэлцээрийн үр дүнд хоёр тал харилцан буулт хийсэн ба засгийн газраас Хазара нарын эрхийг хүлээн зөвшөөрсөн аж. Зэр зэмсэг, хоол хүнсээр байнга дутагдаж, мөн халдварт өвчинд олноороо нэрвэгдээд байсан ихэнх босогчид хэлэлцээрийн үр дүнг хүлээн авах нь зөв гэж үзээд байлдааны ажиллагаагаа зогсоосон байна. Гэсэн хэдий ч босогчидын зарим хэсэг тэмцлээ 1893 оны сүүлч хүрэл үргэлжлүүлсээр байсан аж.

Хазара нарын эрх чөлөөний төлөөх энэ тэмцэл бослого нь ерөнхийдөө 3 жил үргэлжилсэн гэж үздэг бөгөөд Абдур Рахманы засгийн газараас явуулсан энэхүү харгис харалган бодлого нь Хазара Пүштүн хэмээх хоёр үндэстний хоорондох өнөөг хүртэл үргэлжилж буй амь тавьсан зөрчилдөөний үндэс болж, зуун дамжсан гүн гүнзгий хорсол занал, үзэн ядалтыг бий болгосон юм.

Судлаачидын үзэж буйгаар Абдур Рахман Хазара нарын бослогыг дарахдаа хүн амыг нь аль болох цөөлөх бодлого барьж маш харгис хэрцгий үйлдэл явуулсанаас нийт хүн амын 62% хувийг алж устгасан буюу гадагш дүрвүүлсэн аж. Олон тооны Хазара хүмүүс Афганистанаас дайжин гарч тухайн үед Энэтхэгийн харьяа байсан Пакистан, болон хөрш зэргэлдээх Иранд суурьшсан юм. Мөн хөрш зэргэлдээх төв Азийн улсууд болох Түркменистан, Узбекстанд ч дүрвэн гарсан гэдэг. Чухам хичнээн тооны Хазара хүмүүсийг алж устгасан тоог гаргахад төвөгтэй ба тийм бодит тоо бичигдээгүй байдаг аж. Харин хүн амын 60% аас доошгүй хувь устгагдсан гэж үздэг нь нэлээд түгээмэл олны зөвшөөрсөн тоо юм. Хэрэвээ энэ 60% хувийг ойролцоо бодит тоо гэж үзээд, дээр дурдагдсан нийт Хазара айл өрх 500,000 гэсэн тоог оролцуулаад бодвол Хазара нарын хэлмэгдлийн тоог ойролцоогоор гаргаж болох юм. Лалын шашинтай айл өрхүүд нь харьцангуй өнөр өтгөн байдаг ба нэг өрхийг дунджаар 5 хүн амтай (мэдээж энэ бол бага тоо, лалын шашинтнууд олон эхнэр авч үр хүүхэд өнөр өтгөн байдаг нь одоо ч түгээмэл) гэж үзвэл багаар бодоход 2 сая 500 мянга буюу өнөөгийн манай улсын хүн амтай тэнцэх тооны Хазарачууд тэр үед Хазарастанд (Хазара улс) амьдарч байжээ. Үүнээс 60% хувь буюу 1 сая 500 мянган хүн нь 3 жилийн хугацаанд бослогын улмаас хядуулжээ.

Өнөөгийн Афганистан дахь Хазара хүмүүсийн лавтай тоог улс төрийн шалтгааны улмаас гаргахыг хүсдгүй талаар би түрүүчийн бичлэгтээ дурдаж байсан гэхдээ ямартай ч 3-6 сая хүн бий гэж үздэг. Энд би нэгэн сонин харьцуулалт хийх гэсэн юм. Манай Монгол улсын хүн ам 1920-30 аад онд яавч 600 мянгаас хэтэрхээргүй байсан гэдэг, гэтэл 80 гаруй жилийн дараа өдгөө бид 2.5 саяулаа. Ойролцоогоор 4.2 дахин өссөн байгаа биз. Хазара хүн амын бодит тооны талаар зүгээр нэг баримжаа мэдэхийн тулд, би цаг хугацааны хувьд ойролцоо үйл явдал, (Афганистан 1890-1900 аад оноос хойш буюу 110 гаруй жил, Монгол 1920-1930 аад оноос хойш 80 гаруй жил) амьжиргаа, нийгмийн дэвшилийн хувьд харьцангуй төстэй гэгддэг нөхцөл байдалд тулгуурлан Афганистан Монгол хоёр орны хүм амын өсөлтийг бүдүүвчлэн харьцуулж болох мэт гэж бодсон юм.

Хэрэвээ Монголын хүн амын өсөлтийн энэхүү хурдацыг тухайн үед Афганистанд 60% иа хядуулан амь гарсан 1 сая гаран Хазара хүмүүсийн тоогоор бодож үзвэл 110 гаруй жилийн дараа одоо Афганистанд хамгийн наад зах нь 4.2 сая Хазара хүмүүс байх ёстой байгаа биз. Хэдийгээр энэ тоог олдсон мэдээлэлдээ тулгуурлан тоймлон бүдүүвчлэн гаргаж ирсэн ч гэсэн, Хазара хүмүүсийн өөрсдийнх нь батлаад байгаа яаж ч байсан 4 саяас буухгүй хүн амтай гээд байгаа тоотой ойролцоо гарч байгаа юм. Мэдээж энэ тоо бол барагцаалсан тоо. Тухайн орны нийгмийн онцлог, эдийн засаг, улс төрийн байдал гээд олон зүйлийг оролцуулан байж хүн амын өсөлтийг тооцоолох л доо. Ямартай ч гэлээ бодит байдлаас хол зөрөхөөргүй барагцаалсан тоо гарч байна.

Миний л мэдэх нэг үндэстнийг үй олноор нь хоморголон алж үндэстнийх нь хувьд устгах гэж оролдсон аймшигт аллагууд дэлхий дахиний түүхэнд тоотойхон гарсан байдаг. Ийм аллагыг геноцид (genocide) гэж нэрлээд байдаг. Хүн бүхний мэдэх дэлхийн хоёр дугаар дайны үед Гитлер еврей нарыг, дэлхийн нэг дүгээр дайны үед туркууд армянуудыг хоморголон хэдэн саяар нь алж геноцид хийж байсан баримтууд бий. Гэхдээ энэ аллагуудад чухам хүн амынх нь хичнээн хувь үрэгдсэн талаар маргалддаг, Хазаруудыг алж устгасан шиг тийм нийт хүн амын талаас хол илүү 62% хувь байсан болов уу? 1890 ээд оны эхээр Хазара нарыг хоморголон алж үндэстнийх нь хувьд сөнөөх гэж сая хагас хүнийг алан гавлаар нь уул босгосон энэ аллагыг геноцид гэж үзэж болохгүй гэж үү? Харин яагаад энэ тухай дэлхий нийт байтугай, Хазара нарын ахан дүүс нь болох Монголчууд бид ч мэдэхгүй байна вэ? Би энэ асуултанд өөрөө хариу өгөх шаардлага байхгүй, харин энэ өгүүллийг энэ мөр хүртэл уншсан уншигч та бүхнийг ойлгож мэдэж байгаа гэж бодож байна.

1890 ээд оны Хазара нарын зэвсэгт бослого нь зохион байгуулалттай эв нэгдэлтэй эрх чөлөөний тэмцэл гэхээсээ илүү, арга үгүй байдалд орсон хүмүүсийн сулхан холбоос бүхий амь тэмцсэн тэмцэл байсан юм.

Болсон үйл явдлуудыг тодруулан уншиж байхад, Монголчууд бидэнд түгээмэл нэг ажиглагддаг гэдэг асуудалд нэгдмэл бус, бие даасан байдлаар ханддаг тэр байдал бас л ажиглагдаж байсан ба бослого дарагдсан гол шалтгаан нь Хазара нарын дотоодын зөрчилдөөн, овог аймгуудын хуваагдмал байдал, бие биенээсээ урван тэрслэх асуудлууд байсан юм.

Хазара нарын эрх чөлөөний төлөөх зэвсэгт бослого дарагдаж, боол болон зарагдаж эхэлсэн тэр үеээс л эхлэн Хазара үндэстнүүд Афганистаны нийгмийн ёроолд шидэгдэж, бусад гол үндэстнүүд болох Пүштүн, Тажик, Узбекүүдэд нүд үзүүрлэгдэн амь зогоох болсон ба тэднийг ялгаварлан гадуурхах асуудал өнөөг хүртэл Афганистаны нийгэмд амь бөхтэй оршсоор байгаа юм.

Хазара нарыг боолчлох асуудлыг 1921 онд дээр дурдсан Абдур Рахманы ач хүү Афганистаны шах Аманула (Shah Amanullah) албан ёсоор хорьсон боловч зарим Пүштүн хүмүүс боолчлолыг хэдэн жилийн турш үргэлжлүүлсээр байсан аж.

1940 өөд онд Захир Шах хэмээх баруунд боловсрол олсон Пүштүн эр хаан болоод Хазара хүмүүст онцгой татвар ноогдуулсаныг эсэргүүцэн, Хазара нар ахин зэвсэг барин босч засгийн газрын цэргүүдтэй байлдсан ба, үр дүнд нь онцгой татварыг хүчингүй болгож чадсан байна.

Мөн 1930-40 өөд оноос эхлэн Хазара нар “Афганистан дах Монгол Үндэстнүүдийн Холбоо”, “Дундад Азын Монголчуудын Нийгэмлэг”, “Лалын Шашинтнуудын Эв Нэгдлийн Холбоо” зэрэг нэртэй нийгэм улс төрийн зорилго агуулга бүхий эвсэлүүдийг байгуулан нэгдмэл тэмцлийг бий болгох арга замыг хайж эхэлсэн юм.

Монгол түмний минь мах цусны тасархай Хазара хэмээх энэхүү өвөрмөц хувь зохиолт ард түмний сүүлийн зуун хорь гучаад жилийн түүх нь цус нулимс, дарлал доромжлол, ялалт ялагдалаар дүүрэн гашуун боловч баатарлаг тэмцлийн түүх юм. Энэхүү түүх яг өнөөг хүртэл, уншигч таны энэ мөрийг гүйлгэн харах тэр мөчид хүртэл үргэлжилсээр байгаа гэдгийг сануулж байна.

Ер нь түүхээс харж байхад 1890 ээд оны эхээс 1930 аад оныг хүртэл дэлхийн өнцөг буланд таран орших Монгол үндэстнүүдийн хувьд хамгийн хүнд хэцүү, үндэстнийхээ хувьд мөхөж болох тийм үе байсан юмуу гэж бодогддог юм. Үнэндээ бол Монгол улс, Монгол үндэстнүүдийг мөхөж үгүй болно, тийм нөхцөл бүрдээд байна хэмээн үзэж байсан судлаачид шинжээчид байсаар байсан юм. Тэр үед үнэхээр тийм нөхцөл байдал бүрдээд байсан байж ч болно, тийм бол өнөөдөр Монгол улс байж л байна, дэлхийн өнцөг булан дахь Монголчууд улам олон болсоор л байна. Магадгүй, өнөөдөр бид үндэстнийхээ хувьд түүхэн дэх хамгийн хүнд хэцүү үеэ өнгөрөөж ахин сэргэн мандах тэр эрин үедээ ороод явж байж ч болно. Яг үнэндээ тийм ч байх гэж найдаж байна.

Нийтлэлийг бичсэн Тайж овгийн Х.БС.

From: http://mglaus.com

Хазара гэж Хэн Бэ?

“Хазара” цувралын 1-р хэсэг

Хазара гэж би урьд нь мэддэг, сонсож л байсан л даа, гэхдээ нэг их анхаарч сонирхолгүй л явж. Харин хоёр жилийн өмнө ажил дээр болсон нэгэн явдал надад Хазара хэмээх энэхүү өвөрмөц хувь заяатай хүмүүсийн талаар илүүтэйгээр сонирхох эрмэлзлэл төрүүлсэн юм. Би нэгэн компанд шинээр ажилд орж, надтай хамт зэрэг шахуу бас нэгэн Афганистан гаралтай залуу ч тус компанд ажилд оров. 14 настайдаа дайн дажинтай Афган орноос гэр бүлийн хамт дайжин гарч Америкт ирж суурьшсан энэ залууг Даууд (Daoud) гэх бөгөөд 1.86 см орчим өндөртэй, бухан эрээн нүдтэй, үс сахал болсон “сүрлэг” эр байв. Дауудын аав нь 70-80 оны Афганистаны засгийн газрын нэгэн сайд байж байгаад Зөвлөлтийн Цэрэг Афганистанд орох үед Америкт дүрвэн гарч ирсэн гэнэ. Афганистаны хүн амын ихэнхийг эзэлдэг гэх Пүштүн (Pushtun, Pashtun, Pakhtun гэж өөр өөрөөр дууддаг аж) гаралтай энэ эр надтай танилцаад: “Өө, чи бол яг л Хазара байна” гээд, ер нь Хазар болон Монголчууд бол нэг л хүмүүс шүү дээ гэж надад ойлгуулахыг хичээж байсан юм. Хазара болон Монголчуудын гарал үүслийн талаар түүний хэлсэн нь үнэхээр тийм ч хол зөрөөтэй үг биш бололтой.
Хачирхалтай нь, тэр намайг Монгол гэж мэдсэнээсээ хойш надтай нэг л үл тоомсорлосон шинжтэй харьцаад байх шиг надад санагдаад байв. Мэдээж түүний энэ хандлага миний сониуч занг зүй ёсоор татаж байв. Хазара хүмүүсийн талаархи мэдэх бага зэрэг мэдлэгтээ түшиглэн, би түүнтэй зарим үед яриа дэлгэж бага багаар Пүштүн Хазар гэх хоёр өөр үндэстнүүдийн зөрчлийг яриулж аль болох их зүйлийг мэдэхийг оролддог байв. Гэсэн хэдий ч хувийн харьцааны хувьд бид хоёр бие биендээ төдий л сайнгүй байв. Уг нь нэг их сүртэй биш л дээ, “чи өнөөдөр яасан их гангараа вэ” ч гэх юмуу, тийм нэг ажлын байранд үл зохицолдох зүйл хэлэх, эсвэл асуусан асуултанд үл тоомсорлосон маягаар хандах хандлага гаргадаг байсан юм. Ер нь иймэрхүү үл шалих асуудлыг тэгэсгээд тоомсорлолгүй өнгөрөөж болох л доо. Хамгийн гол нь түүний зүгээс надад хандах иймэрхүү харьцааны үндэс шалтгаан нь ердөө л би Монгол (Хазара) хүн байсанд л байсан юм. Чухам энэ л асуудал надад нэг жаахан “юм” бодогдуулаад байв.
Ажилд ороод удалгүй зохион байгуулалтын өөрчлөлт орж ажил үүргийн хувьд Даууд надаас зарим талаар хамааралтай болов. Мань хүн үнэндээ ажил мэргэжлийн хувьд тийм ч гаргууд нэгэн байсангүй, тиймээс ч манай босс түүний ажлыг ихэд голдог байв. Хэдийгээр би хүнд муугаар хандья гэж бододгүй түгээмэл, Монгол “тэнэгдүү” зантай нэгэн боловч, энэ удаа би түүний тэр үл тоомсорлох гэсэн өчүүхэн оролдлогыг нь дарахаар шийдэж надааар дамжиж ирсэн Дауудын ажлуудыг шалтаг олон голж буцаан босс-доо давхар мэдэгдэж и-мэйл явуулдаг болов. Мань хүн ч даргаас хэд хэдэн удаа банга хүртэж эвгүй байдалд орсон бөгөөд би далим гаргаж түүний өрөөнд нь нэг удаа орж хаалгыг нь хааж байгаад “Чи жаахан аятайхан байгаарай” гэж хэлээд ажил төрлийнх нь талаар ч, бас хувийн харьцааных нь талаар ч түүнд сануулга өгсөн юм. Үүнээс хойш Даууд байдлыг ойлгож надтай маш эеэлдэгээр харьцдаг болсон юм.
Өнгөц харахад бид хоёрын харьцааны энэ асуудал ажил дээрээ таардаггүй хоёр нөхөрийн зөрчилдөөн мэт боловч үнэндээ тийм биш, нэлээд гүн гүнзгий агуулгатай, Пүштүн Хазара хэмээх хоёр үндэстний гүнзгий зөрчилдөөний нэг хувилбар байсныг би тэхэд мэдэж билээ.
1890 он орчмоос Хазара үндэстнүүд Афганистаны засгийн эрхийг барих Пүштүнүүдэд бүх эрх мэдлээ алдан боолчлогдсон бөгөөд, өнөөг хүртэлх 110 гаруй жилийн турш дарлал доромжлол, харгислалын дор хоморголон устгах аймшигт бодлогод өртсөөр иржээ. 21 зуун, 2008 он гэх өнөө үед ч ихэнх Хазара нарын хувьд өнөөгийн нийгмийн “боолын” гэж болох хөдөлмөр эрхлэн амь зогоох нь сонголтгүй, ганцхан хувь заяа байсаар ирсэн юм. Тиймээс ч Пүштүн Хазара нарын хооронд зөвхөн “эзэн, албат” – ын харьцаа л байдаг аж. Ингээд бодохоор Афганистан дахь Хазара нарын бодит байдал ямар байгаа бол гэж бодогддог байв.
Хэдийгээр Америкт багаасаа өсч боловсрол олсон боловч Даууд яг л тэр Афган сэтэгэхүйнийхээ өнгө аясыг энд Монгол хүнд гаргах гэсэн нь үнэхээр тэнэгдүү оролдлго бөгөөд үүнийг тэдний зүгээс Хазара хүмүүсийг хэрхэн үздэгийн илрэл гэж үзэж болно. Бодвол тэдний хувьд Хазара (Монгол) хүн л харах юм бол ингэж үл тоомсорлон харьцах нь зүгээр л “сураар боож болдгүй сурсан зан” байсан байх л даа. Харин энэ удаа Дауудын аз дутахад, түүнтэй таарсан Хазара нь нэн зөрүүд мугуйд нэгэн Монгол байсан ба үл хүндэлсэн асуудлыг зүгээр нэг анзаараагүй мэтээр өнгөрөөдгүй байх нь гэдгийг тэр ойлгосон юм.
Ингээд би энэ нийтлэлийнхээ үндсэн агуулга болох Хазара хэмээх өвөрмөц бас өрөвдөлтэй хувь заяатай ард түмний талаар товчхон өгүүлье.
Олны дундах түгээмэл ойлголтоор бол Афганы төвөөр нутагтай Хазара хэмээх энэхүү Ази төрхтэй хүмүүс нь манай эзэн Чингэс хааны байлдан дагуулалтын үеэр дундад Ази, Перст (Иран) үлдсэн Монгол гаралтай хүмүүс ажээ…

Нийтлэлийг бичсэн Тайж овгийн Х.БС.

From: http://mglaus.com

Thursday, January 28, 2010

Месенжерээр ирсэн үгс#3

Нэгэн залуу найз танил бүсгүйрүүгээ
-Наа baina гээд утсаараа мессэж явуултал хариуд нь
- orondo bn гэж гэнэ. Мань хүн гайхаад
-odoo boltol bosoogui baigaam uu гэхэд
-uguiee oroondoo geed bhad гэхээр нь
-emegtei hun oroo oroh gej baidiim uu гэсэн гэдэг. Үнэн хэрэгтээ өрөөндөө гэж бичсэн байжилдээ.

Месенжерээр ирсэн үгс#2

Ирак руу Монголчууд цэрэг илгээсэн тул Иракууд Монголыг бөмбөгдөхөөр шийджээ. Тэгээд Улаанбаатар хотыг бөмбөгдөхөөр онгоц явуулж гэнэ. Тэгтэл бөмбөгдөгч онгоц нь бөмбөгдөлгүй буцаад иржээ. Яагаад бөмбөгдсөнгүй вэ гэтэл онгоцны жолооч тэнд чинь тийм хот алга гэж гэнэ. Тэгэхээр нь бүр сайн зааж өгөөд доогуур нисээд сайн хар гэж гэнэ.Тэгтэл дахиад л бөмбөгөө хаялгүй буцаад ирж гэнэ. Бас яагаад бөмбөгөө хаясангүй вэ гэтэл жолооч тэртээ тэргүй тэр хот чинь шатаж байна лээ гэжээ

Месенжерээр ирсэн үгс#1

Шар үстэй чаатчин охин байсан
Шал дэмий бүтэн жил чааталсан
Анх эхлээд тэр намайг add хийсэн
Арван хурууны бичээч шиг чааталсан
Дахилт: Нэг л удаа камердсан
Тэр намайг нэтэд хүлээжий гэсэн..
Тэр тэр охин чаатчин охин байсан
Тэр тэгээд нэтгүй охин болсон
Тэр надтай чаатлана гэдэг байсан
Тэр тэгээд камердаад намайг мартсан
Нэг жилийн дараа мэйл ирсэн
Нэг хүнтэй чааталсан гэдгээ хэлсэн
Тэр тэгээд түүнд камаа өгсөн гэсэн
Тэр одоо надтай чааталку гэсэн..

Wednesday, January 27, 2010

Бодол санааныхаа хүчийг мэдэр


Хайр бол хамгийн хүчтэй мэдрэмж. Эцэг эх, ах дүү, найз нөхөд, мөн хар элгийн хүнээ хайрлах тэр агуу сэтгэл дээр хүмүүс бидний амьдралын утга учир, амьд явахын учир шалтгаан оршдог билээ. Товчхондоо та хайрлуулахыг хүсч байгаа бол өөрөө эхлээд хайрла. Бусдыг хайрлах сэтгэл агуу юм. Гэвч амьдралын эгэл өдрүүдэд бид эд хөрөнгө, албан тушаал, зугаа цэнгэлд хэт хошууран хайрын жинхэнэ мөн чанарыг умартдаг нь цөөн биш.
Эсвэл хэн нэгэнд сэтгэл алдравч хайрлаж, хайрлуулж чадахгүй явсаар өдөр хоногуудыг ардаа орхидог. Эсвэл магадгүй таны сэтгэл зүрх хэн нэгний зүрхний дуудлагад хариулахаас татгалзаж байгаа бол, эсвэл ерөөс хайр бол зөвхөн шаналлаас өөрийг авчирдаггүй гэж боддог бол та зөвхөн хайрлаж л сурах хэрэгтэй юм байна. Үүний тулд эртнээс мэргэдийн бидэнд зөвлөсөөр ирсэн жинхэнэ хайрын нууцуудыг мэдэж байх ёстой.

Бодол санааныхаа хүчийг мэдэр Бид юун тухай бодож байна, түүнтэйгээ адил болж хувирдаг нь маргашгүй баримт. Та муу санаа агуулбал муу, муухайг мэдэрч, сайн сайхныг мэдэрвэл баяр баясгалан мэдэрч, аз жаргалтай болдог. Бодол санаа тань хайраар дүүрвэл та хайрыг амсана. Хэрэв та сайн сайхан бодлуудыг бий болгож чадахгүй байвал дотроо эсвэл дуулдахаар дахин дахин хэлэх замаар санаа бодол, итгэл үнэмшлээ өөрчилж болно.
Бодол санаа, үйл хөдлөлийг, үйл хөдлөл зан үйлийг, зан үйл нь хувь заяаг бүтээдэг гэдгийг санаарай. Тиймээс агуу хайрыг мэдэрч, мэдрүүлж сурахад эхлээд бодол санаагаа зөв болгож, бодол санааныхаа агуу их хүчийг мэдрээрэй.

Хүндэтгэл нь хайрыг бий болгодог Хэн нэгнийг ямар нэг зүйлийг хайрлахын тул эхлээд заавал хүндэтгэх хэрэгтэй. Үүний тулд эхлээд өөрийгөө хүндэлж сурах нь зүйтэй. Өөрийгөө хүндлэхгүй бол өөрийгөө хайрлаж чадахгүй. Тэгэхээр юуны түрүүнд би өөрийгөө хүндэлж, хайрлаж байна уу, гэж өөрөөсөө асууж, өөрийгөө хүндлэх сэтгэлийг бий болгох, төлөвшүүлэх аргыг байнга хэрэглэж сур.
Би өөрийнхөө юуг хүндэлдэг вэ гэж асуухад ухаан санаа тань хүмүүсийн танд таалагддаггүй талууд дээр нь биш хүндэлмээр тал дээр нь төвлөрч эхэлнэ. Үүний дүнд та хүмүүст агуу хайраар хандах болно. Хүн гээч амьтан өөртөө, бусдад, амьдралд хүндэтгэлгүй хандсанаас хорвоогийн хайр энэрлийг үгүй болгодог. Иймээс та эхлээд өөрийгөө ойлгож, хүндэлбэл хайр аяндаа таниас ундран гарах болно.

Эхлээд өөрөө өг Та хэн нэгэн рүү инээмсэглэхэд тэр хүн тань руу хариу инээмсэглэдгийн адилаар сайхан сэтгэлийн үг, утасны яриа, захидал гэх мэт хүний төлөө анхаарал тавьж буй бүхэн тань буцаж ирдэг. Хэн нэгэн түрүүлж алхам хийхийг бүү хүлээ. Хөгжимчин хүн хүмүүс бүжиглэвэл би хөгжимдөнө гэдэггүй шүү дээ. Жинхэнэ хайр хариу нэхдэггүйг санаарай.
Хэрэв та жинхэнэ хайрыг мэдрэхийг хүсвэл хайр ямар ч болзолгүйгээр хариуд нь юу ч шаардахгүйгээр бусдад өгөхөд бэлэн байх ёстой. Түүнээс гадна хоёр хүний харилцаанд тэр миний төлөө юу хийж чадах вэ гэж асууж байвал тэр харилцаа хамтын амьдралд насан туршийн хайрыг бий болгодог гэдгийг санаарай.

Хайрыг хүсч байвал нөхөрлөлийг хай Францын их зохиолч Антуан де Сент-Экзюпери “Хайрлана гэдэг нь өөд өөдөөсөө харахыг биш нэгэн зүгт харахыг хэлнэ” гэж хэлсэн байдаг. Нэг итгэл үнэмшил, бишрэл иь насан туршийн жинхэнэ хайрын үндэс юм. Олон хүмүүс бие мах бодийн сонирхлоос хайр үүсдэг гаж ташаа ойлгодог нь харамсалтай. Гэтэл гоо үзэмж мөнх биш, өдрөөс өдөрт гундаж байдаг зүйл.
Харин нэгдмэл санаа, зорилго, сонирхол, хүндлэл нөхөрлөлөөс үүссэн хайр өдрөөс өдөрт бэхжиж байдаг юм. Үүний баталгаа болох нэгэн судалгаа танд сонин байж болох юм. 50-иас дээш жил хамтдаа аз жаргалтай амьдарсан хосуудаас энэ амжилтынх нь нууц юунд байгааг асуухад нөхөрлөл гол үүрэгтэй гэж хариулсан гэж Америкийн их сургуулийн хэсэг социологчид судалгаандаа бичжээ. Тэгэхээр харьцаандаа хайр бий болгохыг хүсвэл та эхлээд нөхөрлөлийг олоорой.

Эрх чөлөө олго Тагтаа тэжээж тэднээрээ бахархан хайрладаг хирнээ далавчаа ч дэлгэн нисэх боломж өгөлгүй торонд барьдаг хүнийг уншигч та юу гэж дүгнэх бол? Хайрлахыг албадаж болохгүй. Эс тэгвэл дээрх тагтаа тэжээгчээс ялгарах юмгүй болно. Та хэн нэгнийг хайрлаж л байвал түүнийг эрх чөлөөтэй байхыг хүлээн зөвшөөрөх ёстой. Түүнийг өөрийнхөөрөө шийдвэр гаргах, таны хүссэнээр биш өөрийнхөө хүссэнээр амьдрах боломж олгох ёстой. Хэн нэгнээс зууралдаад л байвал сэтгэл санааны хувьд түүнийг багалзуурдаж эхлэнэ.
Энэ нь хайрласандаа биш харин өөртөө итгэлгүй байснаас, алдахаас айснаас, эсвэл бүр хардалтаас голцуу үүсдэг зүйл. Тэгэхээр юуны түрүүнд хүнийг бие мах бодиор нь төдийгүй хайрлахад саад болж байгаа бүхнээс тухайлбал буруу итгэл үнэмшил, буруу бодол, хорсол гомдол, догшин ширүүн зангаасаа чөлөөлөгдөх хэрэгтэй. Харин ийнхүү чөлөөлөгдөхийн тулд хүнийг уучилж сурах ганцхан арга байдгийг танд сануулъя. Гомдол нь сэтгэлийг эвддэг бол уучлал нь хайранд орон зай гаргаж өгдөг юм шүү.

Хайраа илэрхийлж бай Хүмүүст тохиолддог хамгийн том бэрхшээлүүдийн нэг нь тэд хайрлаж чаддаггүйд биш харин өөрсдийн мэрдэмжээ илэрхийлэн гаргаж чаддаггүйд, бие биетэйгээ харьцаж чаддаггүйд байдаг. Энэ нь хүмүүсийн дунд оршдог хамгийн түгээмэл “өвчин” гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Бид бие биедээ юу мэдэрч байгаагаа ярьдаггүй, бусдын бидэнд юу хэлэх гэж байгааг ч анхаарч сонсдоггүй. Орой болмогц тус тусдаа зурагт үзэн сууцгаадаг. Энэ нь үргэлжилсээр бид жинхэнэ ёсоор харьцахгүй болж эцэст нь жинхэнэ ёсоор хайрлалцаж чадахаа болиход хүргэдэг.
Хэрвээ бид харьцаж, сэтгэлээ илэрхийлж чадахгүй л бол хайрыг өгч, авч ч чадахгүй. Өөрөөр хэлбэл, хайрлана гэдэг нь харилцан санаа бодлоо хуваалцана гэсэн үг. Та сэтгэлээ дотроос нь түгжээд байвал өөрөө зожиг, дарамттай хүн болоод зогсохгүй ойр дотны хүмүүстээ танд туслах, таныг дэмжих боломж олгохгүй. Мэдээж бид өөрсдөө сэтгэлээ илэрхийлэхгүй бол харьцаа тогтоож чадахгүй шүү дээ. Хэрвээ хоорондоо санаа бодлоо хуваалцвал амьдрал хэмээх аялал тийм ч хүнд хэцүү биш гэдгийг санаж яваарай.

Хайр бол үнэнч байх явдал Хүмүүс хайрыг нэг тийм уян зөөлөн, романтик зүйл гэж ихэнхдээ төсөөлдөг. Гэтэл хайр бол үүнээс хавьгүй илүү их зүйл юм. Хайр гэдэг харьцаандаа үнэнч, тууштай байх явдал юм. Та хэн нэгнийг үнэнээсээ хайрладаг бол түүнтэй харьцах харьцаандаа үнэнч байх хэрэгтэй. Ямар ч харьцаанд хөөрөл ба уналт, сайн муу цаг тохиодог бөгөөд чухам ийм үеүдийг хэрхэн даван туулснаас харьцааны амьдрах чадвар шалтгаална.
Хоёр хүн маргалдах бүртээ харьцаагаа тасална гэж сүрдүүлээд байвал эрт орой хэзээ нэгэн цагт энэ харьцаа дуусч л таарна. Та хэн нэгэнд, ямар нэг зүйлд үнэн л юм бол түүнээ орхих хувилбар байх ёсгүй гэж ойлгож болно. Үнэнч чанар бат бөх харьцааг хэврэг харьцаанаас ялгаж өгдгийг та амьдрал дээрээс бэлхнээ харж болдгийг ахин санаарай.

Итгэж сур Өөрөөр хэлбэл та урьд нь хэн нэгэнд итгэдэггүй байсан бол одоо өөрийгөө өөрчилж, хүнд итгэж сур. Таны амьдрал итгэлийн хүчээр цоо шинээр эхлэхийг мэдрэх болно. Хэн нэгэнд итгэхгүй л бол түүнийг хайрлаж чадахгүй.
Учир нь итгэл байхгүй бол та амгалан тайван бус, хартай сэжиглэмтгий болж нөгөө хүндээ хууртахаас байнга айдаг болно. Энэ нь харьцаанд тэсэхийн аргагүй дарамт үүсгэж, нөгөө хүн тань өөрийгөө занганд орсон мэт сэтгэж эсвэл байнгын түгшүүрт автах болно. Зарим хүмүүс харьцаа нь тасарчих вий гэж үргэлж айж байдгаас харьцаа нь аяндаа хэврэгшин нэг л өдөр үнэхээр тасардаг. Амьдралын олон бэрхшээлийг шийдэж болох арга зам нь өөртөө, ханьдаа амьдралд итгэж сурах явдал гэдгийг зүрхний тарни болгож аваарай.

Tuesday, January 26, 2010

Guerilla marketing





















Сүүлийн үед уламжлалт өндөр өртөг бүхий сурталчилгааны аргуудаас гадна уламжлалт бус аргуудыг маркетингд хэрэглэх нь илүү үр дүнгээ өгч байна. Уламжлалт бус идэвхжүүлэлтийн арга болох “Партизан маркетинг” /Guerilla marketing/ - ийн талаар танилцуулж байна.

Маш бага төсөв, хямд төсөр аргаар хэний ч урьд өмнө хийж байгаагүй шинэлэг өвөрмөц идэвхжүүлэлтийн үйл ажиллагаа хийх арга юм. Заримдаа ийм төрлийн идэвхжүүлэлтийн үед хэрэглэгч сурталчилгаанд өртсөн, идэвхжүүлэлтийн бай болсоноо мэддэгүй байна.

Хэрэв та партизан маркетер байхыг хүсэж байгаа бол таниас бүтээлч, шинэлэг сэтгэлгээ шаардах төдийгүй онцгой шийдэл бүхий идэвхжүүлэлтийн санаа, хэрэгсэл бодож олох шаардлагатай. Маркетер нь өөрт байгаа албан болон хувийн бүх харилцаа холбоо, танилыг ашиглах ёстой бөгөөд байж болох бүх идэвхжүүлэлтийн боломж, сувгыг сайтар судлах ёстой байдаг. Тийм өндөр үнэтэй биш эсвэл бүр үнэгүй олон төрлийн сурталчилгааны суваг, байгууламж, обьект хэзээд хотод байж байдаг байна.

Үндсэн зарчим

• Жижиг бизнесүүд партизан маркетингийг түлхүү ашигладаг, учир нь тэд хэрэглэгчтэй илүү ойр нөгөө талаар хөнгөн шаламгай байдаг.
• Энэхүү арга нь таны маркетингийн туршлага, бодлого, санаа /таамаглал/-н дээр бус хүн /хэрэглэгч/-ний сэтгэл зүй дээр суурилдаг.
• Идэвхжүүлэлтийн шинэ санаачлагад мөнгөөр бус уран сэтгэмж, цаг хугацаа, хичээл зүтгэлээр хөрөнгө оруулалт хийдэг.
• Бизнес болон маркетингийн үйл ажиллгааны үр дүнг хэмжих үндсэн үзүүлэлт нь борлуулалтын орлого биш ашиг байдаг.
• Маркетер хүн сар бүр хэдэн шинэ харилцаа бий болгох дээр төвлөрөх хэрэгтэй.
• Өрсөлдөөний тухай мартаж бусад бизнестэй хамтран ажиллах тал дээр илүү төвлөрдөг.
• Сурталчилгааны компанит ажилд маркетер нь маркетингийн аргуудыг хослуулан ашигладаг.
• Орчин үеийн технологийг амжилтад хүрэх хэрэгсэл болгон ашигладаг.

Гар утасны жинхэнэ эсвэл хуурамч гэдгийг хэрхэн мэдэх вэ?





















Та бидний өдөр тутмын хэрэглээ болсон гap утасны ориг эсвэл хулхийг мэдэх маш хялбар арга байна. Та өөрийн гap утсандаа *#06# гээд бичээд үзээрэй.

Тэгээд таны гар утасны ориг хулхи эсэх нь гарч ирэх сериал номеруудын 7 ба 8 дахь орнуудаас шууд хамааралтай. Энэ тоонууд нь олон улсад хэрэглэгддэг чанарын стандартын хэмжүүр аж. Мөн дэлхийд гap утас үйлдвэрлэдэг болон угсардаг маш цөөхөн үйлдвэрүүд байдаг юм байна. Гар утас нь угсрагдсан гэж байвал хулхи, үйлдвэрлэгдсэн гэж байвал ориг байдаг гэнэ.

Хэрэв 7 ба 8 дахь орон нь 00 гэсэн цифрүүд байвал энэхүү утас нь жинхэнэ үйлдвэртээ үйлдвэрлэгдсэн бөгөөд хамгийн сайн чанарын ориг утас гэж үзэж болно. Жишээ нь таны утас NOKIA фирмийнх бол энэхүү утас яг NOKIA фирмдээ үйлдвэрлэгдсэн ярих юмгүй ориг утас гэсэн үг.

Хэрэв 7 ба 8 дахь орон нь 01 юмуу 10 гэсэн цифрүүд байвал энэхүү утас нь Финланд улсад үйлдвэрлэгдсэн бөгөөд боломжийн сайн чанарын утас юм байна.

Хэрэв 7 ба 8 дахь орон нь 08 юмуу 80 гэсэн цифрүүд байвал энэхүү утас нь Герман улсад үйлдвэрлэгдсэн бөгөөд тийм ч муугүй утас. Дундаж ч гэж хэлж болно.

Хэрэв 7 ба 8 дахь орон нь 02 юмуу 20 гэсэн цифрүүд байвал энэхүү утас нь чанарын хувьд муу ба Арабын нэгдсэн Эмират улсад угсрагдсан байдаг гэнэ.

Хэрэв 7 ба 8 дахь орон нь 13 гэсэн цифрүүд байвал энэхүү утас нь Азербайжанд угсрагдсан бөгөөд хамгийн муу чанарын утас. Мөн энэхүү утас нь хүний эрүүл мэндэд ч муу хор нөлөөтэй байж болзошгүй байж магадгүй аж.

Monday, January 25, 2010

Сонирхолтой судалгаа

















Кодакийнхан шинэ зургийн аппрат гаргахдаа нэгэн шинэ төрлийн судалгаа авaхыг хүссэн байна. Уг судалгаагаандаа хүмүүсийг эрэгтэй, эмэгтэй буюу хүйсээр нь бүлэг болгожээ.
  • Сурталчилгааныхаа гол дүрийн баатараар эмэгтэй хүн тоглуулан эрэгтэй хүмүүст зориулан сурталчилгаа хийжээ. Үр дүнд нь 48% худалдан авалт хийсэн байна.
  • Сурталчилгааныхаа гол дүрийн баатараар эрэгтэй хүн тоглуулан эмэгтэй хүмүүст зориулан сурталчилгаа хийжээ. Үр дүнд нь 42% худалдан авалт хийсэн байна.
Судалгаа №2
  • Сурталчилгааныхаа гол дүрийн баатараар эмэгтэй хүн тоглуулан эмэгтэй хүмүүст зориулан сурталчилгаа хийжээ. Үр дүнд нь 12% худалдан авалт хийсэн байна.
  • Сурталчилгааныхаа гол дүрийн баатараар эрэгтэй хүн тоглуулан эрэгтэй хүмүүст зориулан сурталчилгаа хийжээ. Үр дүнд нь 8% худалдан авалт хийсэн байна.

Дүгнэлт:
Аливаа зар сурталчилгааг хийхдээ сурталчилгааныхаа гол дүрийг хэрхэн сонгохоо сайн бодох хэрэгтэй гэдэг нь харагдаж байна. Худалдан авагч нар эсрэг хүйсийн хүний тоглосон сурталчилгааг илүү хүлээж авдаг байна. Мөн зарим бүтээгдэхүүний хувьд хэрэглэгч нь эрэгтэй байхад худалдан авагч нь эмэгтэй байдаг. Жишээлбэл эрэгтэй дотуур хувцасны худалдан авагчийн 80% нь эмэгтэй байдаг. Тэгэхлээр сурталчилгааны шийдэл нь илүү эмэгтэй хүнд хандсан байдлаар явуулах хэрэгтэй. Ижил төрлийн зар сурталчилгаанд төдийлөн ач холбогдол өгдөггүй. Тэгэхлээр эмэгтэй хүнд эрэгтэй хүн тоглосон, эмэгтэй хүнд эрэгтэй хүн тоглосон сурталчилгааг хийх нь илүү оновчтой.

Хамгийн товчоор бол: Хэрэглэгчид эсрэг хүйстнийхэндээ тааламжтай ханддаг.

Өрөө хөлслүүлнэ /жич: зуулчлагч/

Зүгээр л би зүрх хайж яваа хайр байна
Зүрхэнд чинь өрөө хөлслөх гэсэн юм
Төлөөсөнд нь хувирашгүй сэтгэл үүрдийн хайр өгье
Төлбөр нь таалагдаж байвал хариу send to me
Тэгэхдээ би ганцхан өрөөтэй зүрх хайж байна
Гэгээлэг наран талдаа цонхтой
Яагаад гэвэл би энэ зүрхэндээ насан туршдаа амьдрах болохоор
Яадаг ч байсан хувааж эзэмшихгүй
Хөөрхөн байх албагүй үүрд амьдрана гэж зар өгсөн болохоор
Үнэнч байвал болох нь тэр
... хэхэ За тэгээд зөвшөөрч байвал энэ хүний холбоо барих хаягыг заагаад өгий...

Monday, January 18, 2010

"Avatar" кино дэлхийг шуугиулж байна.


Та бидний сайн мэдэх "Титаник", "Терминатор", "Терминатор-2", "Харийнхан", "Соларис" зэрэг гайхамшиг болсон олон бүтээлүүдээр танигдсан кино найруулагч Жеймс Камеруний бас нэгэн өвөрмөц шийдэл бүхий бүтээл АВАТАР /”Аvatar”/ хэмээх кино дэлхий дахиныг шуугиулж байна. “Avatar “ кино зөвхөн АНУ - д 68.3 сая ам.долларыг олж, дэлхий даяар 1 тэрбум ам.долларыг олсон бөгөөд Холливудын Sci - fi төрлийн кино ертөнцөд шинэхэн тэсрэлтийг бий болгож чадсан бүтээл болсон.

“Avatar“ нь 4 долоо хоногийн өмнө нээлтээ дөнгөж 77 сая ам.доллараар эхэлсэн юм. Гэтэл бусад тэргүүлэх кинонууд эхний долоо хоногоо 158 сая ам.доллараа эхэлдэг. Харин дараагийн долоо хоногуудад ашиг орлого нь эрс буурдаг байна. Гэтэл “Avatar“ киноны хувьд байдал өөрөөр эргэж, ашиг орлого нь огцом нэмэгдэж эхэлсэн юм.

Уг бүтээл нь интернэтийн www.yahoo.com сайтаас гаргадаг судалгаагаар кино шүүмжлэгчид болон үзэгчидээс "А", кино ертөнцийн хамгийн том интернэт вэбсайт болох www.imdb.com явуулсан хэрэглэгчидийн судалгаанаас мөн 8,9*10 гэсэн санал авсан нь 2009 онд гарсан бүтээлүүдээс хамгийн өндөр саналыг аваад байна. Одоогоор “Avatar“ кино нь Box Office – ийг тэргүүлсэн хэвээр л байна.

“Avatar“ нь Камероны 1997 онд гаргасан "Titanic" киноны дараах анхны кино нь юм. Бид "Titanic" –г дэлхий даяар 1.8 тэрбум ам.доллар олж дэлхийн кино урлагийн хамгийн ашиг ихтэй киноны жагсаалтыг тэргүүлсэн болохыг мэдэх билээ.
Тэгэхээр Камерон дэлхийд 2 удаа 1 тэрбум ам.доллараас их ашиг олсон анхны кино бүтээгч болсон байна. Титаниктай зэрэгцэн "The Lord of the Rings: The Return of the King" 1.13 тэрбум ам.доллар, "Pirates of the Caribbean: Dead Man*s Chest" 1.06 тэрбум ам.доллар, "The Dark Knight" 1 тэрбум ам.доллар олсон юм.

"Avatar" кино бусад ашиг ихтэй кинонуудаас давуу талыг олсон нь киног дижитал 3D –р үзүүлсэнтэй холбоотой юм байна. Учир нь кино театруудад 3-D кинонууд энгийн 2D киноноос хэдэн доллараар үнэтэй гардаг байна. 12 жилийн өмнө "Titanic" гарч байсантай адил "Avatar" кино цаашид их хэмжээний ашиг олох нь мэдээж хэрэг юм. Холливудын хувьд баярын улирал дуусч зогсонги улирал ирж байгаа нь шинэхэн нээгдэх кинонуудын тоо буурахыг илтгэж байгаа хэрэг. Тэгэхээр "Avatar" киноны хувьд өрсөлдөгч бараг байхгүй болно. "Titanic" кино Оскарын наадмаас 11 шагнал хүртэж хамгийн олон шагнал хүртсэн киногоор тодорсон. Энэ удаа "Avatar" мөн Оскард нэр дэвших магадлал өндөр байна.

Анх тус киноны талаар мэдээлэл цацагдсанаас хойш тийм ч хүчтэй хүмүүсийн сонирхолыг татахгүй байсан бол trailer нь гарч эхэлсэн даруйдаа олон олон кино шүүмжлэгч, сонирхогчидын дунд шуугиулаад авсан юм. Чухамхүү киноны шинэ санаа, шинэ өнгө нь уг шуугианы эхлэл болсон гэж хэлж болох юм. Киноны дотоод ертөнц нь бидний сайн мэдэх тоглоомуудын төрх ч юм шиг харагдах нь маш гайхалтай болгож өгсөн байна. Кино сонирхогчид киног заавал үзэх ёстой киноны нэг хэмээн үзэж байна.

Та бүхэн ч гэсэн тус киноог дуу дүрсний өндөр нягтралтайгаар үзэхийг хүсвэл “Өргөө” синема кино театрыг зорихыг зөвлөж байна. “Avatar “ кино 2010.01.05 “Өргөө” синема кино театрт нээлтээ хийсэн юм.
 
Copyright 2009 Маркетингийн ойлголтууд.... Powered by Blogger Blogger Templates create by Deluxe Templates. WP by Masterplan