Кодакийнхан шинэ зургийн аппрат гаргахдаа нэгэн шинэ төрлийн судалгаа авaхыг хүссэн байна. Уг судалгаагаандаа хүмүүсийг эрэгтэй, эмэгтэй буюу хүйсээр нь бүлэг болгожээ.
- Сурталчилгааныхаа гол дүрийн баатараар эмэгтэй хүн тоглуулан эрэгтэй хүмүүст зориулан сурталчилгаа хийжээ. Үр дүнд нь 48% худалдан авалт хийсэн байна.
- Сурталчилгааныхаа гол дүрийн баатараар эрэгтэй хүн тоглуулан эмэгтэй хүмүүст зориулан сурталчилгаа хийжээ. Үр дүнд нь 42% худалдан авалт хийсэн байна.
- Сурталчилгааныхаа гол дүрийн баатараар эмэгтэй хүн тоглуулан эмэгтэй хүмүүст зориулан сурталчилгаа хийжээ. Үр дүнд нь 12% худалдан авалт хийсэн байна.
- Сурталчилгааныхаа гол дүрийн баатараар эрэгтэй хүн тоглуулан эрэгтэй хүмүүст зориулан сурталчилгаа хийжээ. Үр дүнд нь 8% худалдан авалт хийсэн байна.
Дүгнэлт:
Аливаа зар сурталчилгааг хийхдээ сурталчилгааныхаа гол дүрийг хэрхэн сонгохоо сайн бодох хэрэгтэй гэдэг нь харагдаж байна. Худалдан авагч нар эсрэг хүйсийн хүний тоглосон сурталчилгааг илүү хүлээж авдаг байна. Мөн зарим бүтээгдэхүүний хувьд хэрэглэгч нь эрэгтэй байхад худалдан авагч нь эмэгтэй байдаг. Жишээлбэл эрэгтэй дотуур хувцасны худалдан авагчийн 80% нь эмэгтэй байдаг. Тэгэхлээр сурталчилгааны шийдэл нь илүү эмэгтэй хүнд хандсан байдлаар явуулах хэрэгтэй. Ижил төрлийн зар сурталчилгаанд төдийлөн ач холбогдол өгдөггүй. Тэгэхлээр эмэгтэй хүнд эрэгтэй хүн тоглосон, эмэгтэй хүнд эрэгтэй хүн тоглосон сурталчилгааг хийх нь илүү оновчтой.
Хамгийн товчоор бол: Хэрэглэгчид эсрэг хүйстнийхэндээ тааламжтай ханддаг.
No comments:
Post a Comment