Лого хэмээх ойлголт нь маркетингийн шинжлэх ухаантай салшгүй холбоотой билээ. Лого нь компаний таних тэмдэг нь болж хэрэглэгчдийн хар хайрцагт тухайн компанийг санаж байх хамгийн гол зүйл болдог гэдгийг хэн бүхэн мэдэх байх.
Жишээ нь босоо хэлбэр бүхий логонууд маш түгээмэл ашиглагдах болсон байна. Шарсан үхрийн махтай сэндвичээрээ алдартай Arbys-ийн лого энэхүү ангилалд хамаарна.
Мөн хэвтээ хэлбэртэй логонууд өргөнөөр ашиглагдаж байна. Үүнд дотуур хувцас үйлдвэрлэгч компани болох Victoria’s Secret-ийн лого орно.
Квадрат хэлбэртэй логонууд ч түгээмэл ашиглагдаж байна. Үүнд автомашин түрээслэгч компани Avis-ийн лого орно.
Эндээс гарч ирж буй нэг асуулт бол “Лого ямар хэлбэртэй байх ёстой вэ?” гэсэн асуулт юм. Ер нь лого ямар хэлбэртэй байх ёстой юм бол?
Лого сурталчилгааны хуудсанд зохицох ёстой юу? Жишээ нь: Hilton зочид буудлын лого хэвлэлийн нүүрэнд маш сайн зохицдог.
Эсвэл лого телевизийн дэлгэцэнд маш сайхан дүрслэлтэйгээр харагдаж байх ёстой юу? Жишээ нь: Coca Cola-ийн логог гүйцэхээр сайхан дүрслэлтэй лого байхгүй байх.
Аль эсвэл лого бүтээгдэхүүнийхээ сав баглаа боодол дээр гоё харагдаж байх ёстой юу? Жишээ нь Volvo-ийн эмблем автомашиныхаа хамар дээр зохицдог шиг.
Лого хүний нүдэнд харагдахдаа зохимжтой байх ёстой. Лого ямар ч хэлбэр хэмжээтэй байсан гэсэн хэрэглэгчид л нүдээрээ хардаг. Иймд лого хүний нүдэнд зохицдог байх ёстой.
Хүн аливаа зүйлийг хоёр нүдээрээ хардаг тул лого зөвхөн ганц нүдэнд биш 2 нүдэнд зохицохоор байх ёстой. Иймд лого хүний хоёр нүдэнд зохицохын тулд тэгш өнцөгт хэлбэртэй байвал зохимжтой.
Лого хүний нүдэнд зохицохоор харагдахын тулд төгс харьцаатай байх ёстой. Төгс харьцаа бол өндрөөшөө 1 нэгж, уртаашаа 2.25 нэгж юм.
Өнөөдөр зар сурталчилгаанаас их зүйл алга байна. Иймд логог үр дүнтэй бүтээхийн тулд төгс харьцааг баримтлах шаардлагатай.
Victoria’s Secret-ийн лого урьд нь хэтэрхий урт, өргөөшөө сунасан хэлбэртэй байжээ.Тэдний логог дэлгүүрт олж харахад нэлээд хүндрэлтэй байв. Харин шинэ лого нь нэлээд тохиромжтой хэлбэртэй болсон байна.
Харин Танай лого ямар байдаг вэ?
........................
No comments:
Post a Comment