Tuesday, October 13, 2009

Хурим найрын СЕЗОН эхлээд дундаа орж байна гэж

Дашням ах, Балжинням эгчтэй давхацаж, давхаралдсан өдрүүд ар араасаа ирж, хурим найрын СЕЗОН эхлэсэн, хуримын ордон гэдэг монополь мөртлөө гоё газар бас баар, ресторан мөн түүний катеринг хийдэг нөхдүүдийн ашиг орлого нэмэгддэг намрын сайхан налгар өдрүүд эхэлж байна. Хурим болохоос өмнө урьсан эзэд, уригдсан зочид өөр өөрийн гэсэн бэлтгэх ажлуудтай байдаг. Нөгөө Монгол Телевизийн Ёолк ахын онигоо болгож хэлдэг Монголчууд хурим найрыг “БЭЛГИЙН" ажилгүйгээр төсөөлдөггүй гэдэг шиг.

Бэлэг бол маш чухал. Харин юу өгөх вэ? Миний хийсэн бяцхан зах зээлийн судалгаанд оролцогсдын дийлэнх хувь нь МӨНГӨ, МӨНГИЙГ нь өг. Залуу хосод мөнгө шиг сайхан бэлэг байхгүй гэж байна. Мөнгө үнэхээр сайхан бэлэг. Учир нь та СОНГОЛТ бэлэглэж байна гэсэн үг. Элдэв янзын хэрэгтэй хэрэггүй зүйлс бэлэглэж байснаас бол хамгийн сайхан бэлэг бол МӨНГӨ гэдэгтэй ихэнх нь надтай санал нийлэх байх. Бас шууд мөнгө бэлэглэчихээр тийм ч тохиромжтой биш гэдгийг хэн хvнгvй л мэднэ. Америкуудын хэлдэгээр COLD HEARTED CASH буюу хүйтэн зүрхтэй мөнгө бол мэдрэмж муутай, жаахан бүдүүлэгдүү бэлэг юм шиг байгаад байдаг.

Гэхдээ одоо сүүлийн үед нэг бэлэг их модонд орж байгаа нь төлбөрийн картанд мөнгө хийж бэлэглэх болжээ. Тухайлбал энэ асуудлыг хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээнд үндэслэж, соёлтой байдлаар шийдвэрлэхийн тулд зарим нэг арилжааны банкууд төлбөрийн картанд мөнгө хийж бэлэглэх үйлчилгээг санаачилж бэлгийн картыг зах зээлд нэвтрүүлснийг та бид дуулсан байх. Үүний нэг нь Монгол Шуудан Банкны Мошуба карт юм билээ. Та бүхэн ч гэсэн хурим найранд уригдаж, ямар бэлэг өгөхөө хараахан сонгож аваагүй байгаа бол gift картыг сонгож дотор нь бэлэглэх мөнгөө хийж байршуулчихаад бэлэглэхэд л хангалттай. Элдэв бэлэг сэлт хайж гүйхгүй амар. Дээр нь картаараа энэ тэрүүгээр хөнгөлөлттэй үйлчлүүлчихнэ гэж байгаа. Бэлэг авах гээд яахаа мэдэхгүй хайгаад гүйж яваа нэгэндээ ч гэсэн энэ тухай дуулгаарай.


4 comments:

Anonymous said...

ok, tnx

Үлмэдэх said...

Дажгүй сонголт байна, энэ жил ч улам л олон хүмүүс гэрлэж байх шиг ажиглагдаж байсан. Дурсгалтай зүйл өгий гэж боддог юм шиг байдаг юм даа,

Anonymous said...

Тиймдээ бэлэн мөнгө өгчихсөн нь залуу хосуудад хэрэгтэй санагдсан...

Anonymous said...

Мөнгийг үрээд л дуусна шд ер нь бол. Би бол хивс л бэлэглэдэг. Монголд хивс хямдхан байдын байна лээ. Барууны орнуудад бол хивс худалдаж авна гэдэг бол их үнэтэй тусдаг. Баян айлууд л хивс хэрэглэдэг. Ерөнхийдөө хивс тансаг хэрэглээнд тооцогддог. Тийм болохоор хивс их зүгээр санагддаг. Электрон бараа их өгөхийн нэг өдөр л эвдэрээд хаягдаж байгаам даа. Хивс бол байгаал байгаам даа.

Post a Comment

 
Copyright 2009 Маркетингийн ойлголтууд.... Powered by Blogger Blogger Templates create by Deluxe Templates. WP by Masterplan