Wednesday, October 28, 2009

Компаний нэр хэр чухал бол?

Аливаа бизнесийн байгууллага амжилттай явах, урт удаан хугацаанд оршин тогтноход чухал хүчин зүйлсийн нэг бол яах аргагүй нэр гэдэгт та санал нийлэх байх. Миний хувьд яагаад заавал нэр гэж, ер нь нэр тийм чухал байдаг юм уу, энэ талаархи олж мэдсэн жаахан мэдээллээ товчлон оруулахаар шийдлээ.

Ялангуяан шинээр үүсгэн байгуулагдаж буй компаний дүр төрхийг бий болгохын тулд “Онцгой брэнд” гэдэг талаас нь харах хэрэгтэй байдаг аж.

Брэндийн гол онцлог нь нэр томъёо, билэг тэмдэг, дизайн эсвэл тэдгээрийн хослолоос бүрдсэн байдаг бөгөөд тухайн байгууллага болон бүтээгдэхүүнийг харилцагч, үйлчлүүлэгчдийн ой санамжинд ямар нэгэн аргаар суулгаж хоногшуулах, бусад өрсөлдөгчдөөс ялгаатай шинж, давуу талыг илэрхийлэхийг зорьж харуулахад оршдог байна.

Нөгөө талаар тухайн байгууллагын нэр бол хэрэглэгчдийн тархинд үлдэх хамгийн чухал нөлөөлөл юм. Учир нь нэрийг зөв сонгож чадвал хөндлөнгийн хүмүүсийн тархинд хоногшин үлдэх, хэрэглэгчдийг өдөөх, тухайн компанийг сонгоход түлхэц үзүүлэх, нэрээр дамжуулан илэрхийлж буй мөн чанарыг ойлгоход туслах, үйл ажиллагааныхаа ашиг тусыг мэдрүүлэх, тэдэнд итгэл найдвар төрүүлэх, худалдан авах шийдвэрт нөлөөлөх, урт хугацаанд үйлчлүүлэх гэхчлэн маш олон давуу талуудыг ар араасаа бий болгодог байна.

Тиймээс хэрвээ Та компанитай болох гэж байгаа бол өөрийн явуулах үйл ажиллагаа, цар хүрээ, нэр хүнд, ирээдүйд ямар болох зэргийг сайн төлөвлөж нэрээ зөв сонгож өгөх хэрэгтэй юм.

Олон улсад хэрэглэгддэг “Брэндийн зарчим” – ын дагуу дараах стандартыг баримтладаг аж. Үүнд:

- Богинохон үгтэй /2 - 6 үсэгтэй/, амархан санах боломжтой, хэлэхэд амархан байх;
- Өрсөлдөгч байгууллагуудаас ялгарахуйц байх;
- Монгол нэртэй байх уу, аль эсвэл гадаад нэртэй байх уу, манай хэрэглэгч нар хэр хүлээж авах бол гэдгийг харах;
- Анхаарал татахуйц байх;
- Давтагдашгүй онцгой;
- Үйл ажиллагаатайгаа уялуулсан байх;
- Бусад хэл дээр тохиромжгүй утга илэрхийлээгүй байх;
- Бусдын нэрийг дуурайгаагүй, давтаагүй, бусдад эргэлзээ төрүүлэхүйц биш байх г.м

Бүр цаашилбал албан бичиг, хаяг рекламанд ямар харагдах, хэр тохиромжтой байх зэргийг анхаарахад илүүдэхгүй юм.

За Таны ирээдүйн компаний нэрэнд амжилт хүсье.


Жич. “НЭГҮН” гэдэг нэр нь:


- “Нэг – Үн” хэмээх үгний товчлол нь “Нэгдсэн Үндэстний”, “Нэгдмэл Үндэстэн” гэсэн утга санааг илэрхийлж байгаа юм.

- “Нэгүн” гэдэг үг нь “Нэгэн”, “Нэгдмэл”, “Нэгдүгээр”, “Анхдагч”, “Тэргүүлэгч” гэсэн утгыг давхар илтгэдэг.

- Мөн “Нэ”, “Гүн” буюу “Нэг их гүнзгий”, “Гүн гүнзгий”, “Далай мэт баялаг” гэсэн санааг илтгэнэ.

- “Нэгүн” нь түүхэн нэр төдийгүй Монгол нэр тул тухайн байгууллагыг Монголын компани гэдгийг давхар тодотгож өгөх.

- Хэлзүйн хувьд эгшиг болон зөөлөн аялагатай гийгүүлэгч орсон тул үгийг дуудахад эвтэйхэн, сонсголонтой сонсогддог.

- Сонирхол татахуйц үг тул анх сонссон хүнийг бодлогшруулна. Бодох шалтгаан олгох нь брэндийн нэрний хоногшуулалтыг хийхэд хамгийн том түлхэц болдог аж. ...

No comments:

Post a Comment

 
Copyright 2009 Маркетингийн ойлголтууд.... Powered by Blogger Blogger Templates create by Deluxe Templates. WP by Masterplan