Боловсон байна мэдээж гэдэг таны хvнтэй хэрхэн мэндэлж байгаагаас эхэлнэ. Мэндчилгээ дотор нэн чухал зvйл бол гарын атгалт юм шvv. Найз нөхөр, дарга даамал, хайртай бvсгvй, хамгийн дургvй хvн чинь хэн ч бай та гар барьж л мэндэлдэг шvv дээ. Тиймээс гар атгаж мэндчилэх тухай хэдхэн зvйл анхааруулъя. Гар барьж мэндлэх ёсыг анх англо-саксчууд бий болгожээ.
Ромчууд гараа зvрхэн талаасаа эхлэн өргөөд алгыг нь дээш харуулан бага зэрэг бөхийж мэндчилдэг /та vvнийг тvvхэн сэдэвт кинон дээр бишгvй харсан шvv дээ/, хятадууд мэндлэхдээ толгойгоо яльгvй унжуулж өөрийн гутлын хоншоорыг ширтдэг, харин грекчvvд баруун гараа зvрхэн дээрээ тавьдаг байжээ. Энэ бvхэн өнөөдрийн та бидний амьдралд хадгалагдан vлдэж, бид биен рvvгээ толгой дохиж, гараа даллаж, гараа зvрхэн дээрээ тавьж мэндэлж л байдаг. Гэхдээ л хамгийн тvгээмэл мэндчилгээний хэлбэр бол яах аргагvй гар барилт юм.
Бvсгvйчvvд сvvлийн 100 жилд харилцааныхаа соёлд нэлээн өөрчлөлт хийсэн шvv дээ. Эрчvvдтэй адилхан хувцаслаж, гараа заавал vнсvvлнэ гэхээ байж, суудал тавьж өгөөгvйд гомдоллохоо больж, тэр байтугай зоогийн газарт ч заавал эрчvvдээр “даалгахаа” больсон гэдгийг та мэдэж байгаа байлгvй. Ихэнх тохиолдолд бvсгvйчvvд эрчvvдтэй энгийн найрсгаар гар барьж мэндэлдэг болсон. Гэхдээ энд боловсон ёсны нэгэн бичигдээгvй хууль vйлчилсээр байгаа.
Эрэгтэй, эмэгтэй хоёр хvн уулзахад эрэгтэй нь тvрvvлж гар сунгах нь бvсгvйг хvндэлж буй хэрэг юм. Өөртэй чинь мэндлэхээр сунгасан гарыг нь анхааралтай хараарай. Гарынхаа хуруунуудыг доош нь яльгvй нугалж, бугуйгаар нь сулавтар унжуулсан байвал та гарыг нь vнсэх ёстой гэсэн vг. Эмэгтэй хvний ердийн сунгасан гарыг vнсэж мэндлэхэд болохгvй зvйл vгvй ч харин vнсvvлэхээр өгсөн гарыг нь зvгээр атгаж мэндэлбэл та тvvнийг эвгvй байдалд оруулж, өөрөө ч соёлгvй гэж тооцогдох болно. Өөрийнхөө туршлагаас харахад, хэдийгээр би эр хvнд vнсvvлэх гэж гараа өгдөггvй ч мэндлэхээр сунгасан гарыг минь мөчид атгасан эр хvнд сэтгэлийнхээ гvнд дургvй хvрдэг юм. Та бас бодоод vз дээ. Бид хоорондоо гараа атган мэндэлдэг. Гэхдээ бvх хvний гар барилт адил бишээ. Ихэнх нь найрсаг, зохих хэмжээнд чангавтар атгасан мэндчилгээнд дуртай байдаг гэнэ. Харин сулхан, мөчид атгалтанд хvмvvс, ялангуяа эрчvvд их дургvй. Гар барилт ерөнхийдөө 6 янз байдгийг сануулъя.
1. Сонгодог.
Өөртөө итгэлтэй, мөн ижил тvвшний хvмvvс ингэж гар барилцдаг. Ямар нэг дургvйцэл, уур хилэн, өөртөө итгэлгvй байдлыг илэрхийлдэггvй, сайн муу элдэв “но”-гvй энгийн мэндчилгээ. Энэ нь харилцан хvндэтгэл, найрсаг занг илтгэнэ
2. Урамшуулсан.
Зvvн гараараа уулзсан хvнийхээ бугуйн дээрээс давхар атгаж мэндчилэх нь сэтгэл санаа засч, урам өгч дэмжиж байгаагийн илэрхийлэл байдаг. Тvvнчлэн уй гашууны vед сэтгэл зовниж, харуусал илэрхийлж байгаа дохио юм. Гэхдээ энэ атгалтыг анхааралтай хэрэглэж байгаарай. Байнга ингэж мэндчилбэл таныг “эрээ цээргvй амьтан” гэж дvгнэх болно. Ялангуяа даргатайгаа ингэж мэндчилэх нь тийм ч сайхан санаа биш. Тиймээс та тvvнтэй зөвхөн хоёрхон тохиолдолд л ингэж гар барьж болно. Нэгд, тvvнийг дөнгөж сая дээрэмчдийн гараас мултарсан vед, хоёрдугаарт охин нь энэ дээрэмчдийн толгойлогчтой суух гэж байгаа бол… Энэ тоглоом шvv, гэхдээ бодоод vзвэл та ойлгох байх.
3. Vлбэгэр.
Та сул унжсан vлбэгэр гараа сунгавал, хоржоонтой нэг нь гарыг тань тохуутайгаар vнсэж мэхийн ёслох вий. Ямар ч тохиолдолд эр хvний гар vхсэн загас шиг сул унжиж байх ёсгvй. Тэр байтугай та 40 каратын алмаазан шигтгээтэй 999 хувийн сорьцтой алтан бөгжөө гайхуулахыг хичээсэн ч, эсвэл тухайн хvнд дургvй гэдгээ харуулахыг яаж хvсч байсан ч ингэж мэндэлбэл муу нэртэй болохоос өөр ашиг олохгvй гэдгийг ойлгох хэрэгтэй.
4. Дээрээс доош чиглэлтэй.
Та нэр алдартай, “чухал” хvмvvс ч гэсэн өрөөнд нь санамсаргvй vсрэн орж ирсэн зvс таних төдий “өчvvхэн” нэгэнтэй мэндлэхийн тулд заавал суудлаасаа босдог, эсвэл зөрөөд өнгөрсөн хэдэн шатаа буцан өгсөж нэг тvвшинд ирдэг гэж бодож байна? Дээрээс доош чиглэлтэй гар атгалт нь сууж байгаа юм уу, байрлалын хувьд арай доор байгаа хvнийг сэтгэхvйн хувьд эвгvй байдалд оруулдаг. Энэ нь тухайн хvнээс болж байгаа биш, ердөө л угаасаа хvний сэтгэл зvйтэй холбоотой юм. Хэн ч гэсэн эвгvй байдалд орохыг хvсэхгvй шvv дээ.
5. Чанга.
Мэдээж чангахан атгалт найрсаг, нөхөрсөг занг илтгэнэ. Гэхдээ хурууныхаа vе болгоныг шажигнатал, уулзсан хvнээ дуу алдтал атгах нь тийм ч соёлтой занд тооцогдохгvй. Хэт чанга атгалт уур хилэн, өдөөн турхиралтын шинж тэмдэг гэнэ лээ шvv.
6. Давхар атгалт.
Сонгуульд нэр дэвшигчид юм уу, улс төрчид голдуу ингэж гар барьдгийг та лав анзаарсан биз. Гэхдээ хvн бvртэй ингэж мэндэлж болохгvй л дээ. Энэ атгалт нөхөрсөг байдал, сэтгэл хөдлөлийг илэрхийлэх бөгөөд өөртөө итгэлтэй, байр суурь, нэр хvндээ мэдэрдэг хvн өөрийн болговол зохилтой. Эс бөгөөс та өөртөө итгэлгvй, хулчгар хvн гэсэн сэтгэгдэл төрvvлж болзошгvй.
Энэ бvхэн танд хэрэггvй, илvv зvйл мэт санагдаж магадгvй. Гэхдээ нэртэй имижмейкэрvvд яагаад vйлчлvvлэгчдээ хvнтэй зөв мэндэлж, зөв гар барьж сур гэж өчнөөн цагаар зааж, залхууг нь хvргэж байдаг вэ? Ялангуяа эрчvvд, улс төрчдөд олны хvндэтгэл хvлээж өөрийн байр суурийг олоход нэн чухал зvйл юм. Хэт эзэрхэг чанга, хэт сул дорой, эсвэл хэт сэтгэлийн хөдөлгөөнтэйгөөр /ямар ч зvйл хэмжээнээсээ хэтэрвэл зохисгvй байдаг шvv дээ/ гар барих нь бусдыг айлгаж, өөрөөсөө тvлхдэг байна. Тийм ч учраас энэ бяцхан зөвлөгөөг анхааралтай уншихыг хvсье.
• Та хvнтэй гар барихдаа хуруугаа хөдөлгөж болохгvй. Өчvvхэн төдий ч бай хуруугаараа гарыг нь илэх, бөмбөрдөж тогших байдал гаргавал нөгөө хvн тань “Энэ ер нь ямар санаатай этгээд вэ?” гэж дотроо ихэд болгоомжлох вий.
• Гарыг нь алгаараа бvтэн атга. Гэхдээ хэт их хvч гаргаж хэрэггvй. Уулзсан хvн таны өөртөө итгэлтэй, эелдэг мөн хvчирхэг байдлыг мэдрэх л ёстой болохоос биш гараа өвтгөх ёсгvй шvv дээ.
• Өөртэйгөө ижил болон өөрөөсөө доор тvвшний ямар ч хvнд тvрvvлж гар сунга. Нөгөө хvн тань мөн ингэж хандах ёстой тул та хоёр яг зэрэг, ижил тvвшинд, гол дунд нь гар барьж чадна. Хэрвээ тэр хvн тvрvvлж гар сунгавал таныг гар барих хvртэл хэсэг хугацаа өнгөрч энэ нь тvvнийг эвгvй байдалд оруулна. Олон удаа ийм байдал давтагдвал та тухайн хvний хvндлэлийг бvрмөсөн алдах аюултай гэсэн vг юм. Харин дээд тушаалын хvнтэй тэр бvр тvрvvлж гар сунгах гэлгvй анхааралтай харж, тvvнийг танд гар сунгахад нь хоцролгvй хариу мэндлэх хэрэгтэй юм. Өндөр албан тушаалтнуудын олонх нь /харамсалтай нь…/ зарим vед өөрөөсөө доогуур албан тушаалын хvнтэй гар барьж мэндлэх дургvй байдаг тул энэ тохиолдолд та өөрөө эвгvй байдалд орно. Ийм хvмvvс эелдгээр тvрvvлж гар сунгаж байгааг тань “долигонуур, хэт увайгvй зантай, боловсон бус этгээд” гэж дотроо дvгнэж магадгvй
• Та хvнтэй гар барьж мэндлэхдээ ямагт нvд рvv нь эгц харж байгаарай. Гарыг нь атгачихаад газар шагайгаад байвал та ямар нэг далд, муу санаа агуулсан хvн гэж ойлгогдоход хvрч болзошгvй.
No comments:
Post a Comment