Friday, October 30, 2009

Уран илтгэх урлаг гэж юу вэ?

Хүн төрөлхтөн үүссэн цагаас буюу хүмүүс үг яриагаар ойлголцдог болсон үеэс л уран илтгэл үүссэн хэмээн эртний ном сударт тэмдэглэсэн байх нь бий. 2000 жилийн өмнө эртний Грект ярих урлаг гээч зүйл бий болж, энэ чиглэлээр сүргалт явуулдаг сургууль хүртэл байсан гэдэг. Юлий Цезарь, Наполеон Бонапарт, Авраам Линкольн, Адольф Гитлер, Уинстон Черчиль, дорно дахинаас Күнз гээд дэлхийд нэр алдраа цуурайтуулсан агуу суутнууд бүгд уран илтгэгчид байлаа. Тэд өөрсдийн «шидэт» үгээрээ олон, олон хүний зүрх сэтгэлийг байлдан дагуулж, бүхнийг гартаа «зангидаж» чадсан гэдэг. Харин тэд эхээс төрөхдөө л тийм чадвартай байсан уу гэвэл үгүй, Уран илтгэлийн гайхамшгийн нууц чухам үүнд л оршдог аж. Нэгэн сонирхолтой жишээ яръя л даа. МЭӨ 384-322 онд амьдарч байсан дэлхийн нэрт уран илтгэгч Демосфен анх хэний ч мэдэхгүй нэгэн байжээ. Түүгээр ч барахгүй хэн ч сонссон шоолж инээмээр тультраа хэл яриатайн дээр цээжин биеэрээ учиргүй бөгтгөр нуруутай хүн байв. Тэрбээр уран илтгэгч болохын тулд далайн хөвөөнд очиж, амандаа чулуу хийж байгаад чанга дуугаар яруу найраг уншдаг байжээ. Далайн давалгааны тэр нүсэр чимээнд амандаа чулуутай ярьсаар байгаад тультраа хэл нь засарчээ. Мөн өгсүүр газар гүйхдээ хоолойнхоо чадлаар орилсоор сул дуунаасаа ангижирсан бол таазнаасаа хурц үзүүртэй мэс унжуулж өчүүхэн төдий хөдлөхөд нь биеийг нь хатгахуйцаар байрлуулж дасгал хийсний дүнд бөгтөр нуруу нь ч бас тэгширчээ. Ийнхүү тэр асар их тэвчээрийн ачаар олон хүнийг үг яриагаараа илбэдэгч удирдагч болсон түүхтэй.АНУ-ын үе үеийн Ерөнхийлөгчдийн ная орчим хувь нь цэргийн гаралтай байсан ба маш уран гоё ярьдаг хүмүүс байв. Авраам Линкольноос авахуулаад Ричард Никсон, Жорж Буш, Билл Клинтон гээд ёстой л уран үгийн эзэд. Тэд индэрт хэлэх илтгэлээ бүр зургаан долоон хоногоор бэлтгэдэг бөгөөд тэдэнд үг бэлддэг тусгай өрөө хүртэл бий гэнэ.

Та заавал уран илтгэгч байх ёстой юү?

Улс төрчдөөс гадна аливаа салбарын лидерүүд уран илтгэлийн мастер байх нь бий. Бизнесийнхэн, шашны нэрт зүтгэлтнүүд ч үгээр авьяастай. Уран илтгэх урлаг яваандаа энгийн амьдралд ч хэрэглэгдэх боллоо. Заавал олныг байлдан дагуулахуйц лидер байхаа байг гэхэд зөв цэгцтэй, логиктой ярьж сурахыг хүсдэггүй хүн байхгүй. Наад зах нь хүн болгонд тохиолддог хайр сэтгэлийн асуудалд энэ нь гол нөлөөтэй аж. Сэтгэлтэй хүндээ өөрийгөө зөв илэрхийлж, мөн нээж чаддаг байхын тулд мөнөөх илтгэх урлаг зайлшгүй шаардлагатай гэнэ. Үнэнийг хэлэхэд ийм чадаар манай залууст дутмаг. Уран илтгэнэ гэдэг нь над мэтэд байх авьяас биш гэж бодож хэзээ ч болохгүй. Орчин үед залууст өөрийгөө хөгжүүлэх нь юу юунаас илүү чухал. Харин өөрийгөө хөгжүүлэх гол алхам нь уран илтгэж сурах гэнэ. Уран илтгэлийн гол зорилго нь юу ч ярьж байсан тэр сэдэв шийдлийг бусдад хүргэх, тэдний сэтгэл зүйг үгийн гайхамшигаар байлдан дагуулахад орших ажээ. Хүн болгон гайхамшигтай илтгэгч болдоггүй. Авраам Линкольн тариачны сууринд очиж өндөр зүйл дээр гарч зогсоод яриа хийж илтгэх чадвараа дээшлүүлдэг байжээ. Сайн илтгэгч болно гэдэг бол хичээл зүтгэлийнх гэж нэгэн ухаантан хэлжээ.

Хамгийн гол нь өөртөө итгэлтэй байх

Танд заримдаа олны өмнө гараад айх, сандрах, ямар нэгэн бэлтгэлгүйн улмаас хэлэх гэсэн үгээ мартах, юу ярьж буйгаа сүүлдээ мэдэхээ байчихдаг үе тохиолддог уу? Тэгвэл шинээр илтгэгч болж буй хүмүүст хандаж хэлэхэд, хамгийн түрүүнд амьсгаагаа зөв авах, тэгээд зорилгоо тодорхойлох, үүндээ нийцсэн илтгэлийн төлөвлөгөө зохиох, тэгэхийн тулд ярих зүйлийнхээ талаар хангалттай мэдлэг хуримтлуулсан байх шаардлагатай аж. Мөн нэг чухал зүйл бол сэтгэлзүйн бэлтгэлтэй байж эхлэлээ сайн хийх явдал. Мордохын хазгай гэдэг үг зүгээр ч нэг гараагүй бололтой шүү.

Асар их тэвчээрийн цаанаас амжилт дөнгөж цухуйна гэсэн үг байдаг. Олон эрдэмтэд энэ үгийг хүлээн зөвшөөрдөг юм билээ. «Жинхэнэ баатар эр эцсийн том тулалдаанд орохын тулд мянга мянган жижиг тулалдаанд ялдаг гэдэг. Үгийн сонголт, дууны өндөр нам байх, тайзыг хэрхэн эзэмших, хэдийд эхэлж, хэдийд дуусгах вэ, хэрхэн асуулт асуух, яаж унших гээд суралцах зүйл маш олон. Өөрийгөө хүн хэзээ ч «Би чадахгүй, энэ бол бүтэшгүй зүйл» хэмээн чамлах нь туйлын буруу гэнэ. Генерал болохыг хүсдэггүй цэрэг хэзээ ч цэрэг болж чаддаггүй гэдэг. Уран илтгэгч болъё л гэвэл чи зорьсондоо хүрэхийн төлөө тэмцэх хэрэгтэй. Алхам алхмаар хөгжсөөр яваандаа амжилтад хүрнэ. Үүний тулд хамгййн гол нь зорилгоо зөв тодорхойлох. Тэгээд түүнээсээ гажихгүй, хатуу чанд дэглэмтэй байх явдал чухал юм байна. Уран илтгэгч болох хүн заавал сайхан царай зүс, гоё хувцастай, цээлхэн дуу хоолойтой байх албагүй. Хамгийн гол нь өөртөө итгэлтэй байх нь амжилтад хүрэх үндэс болдог аж.

Wednesday, October 28, 2009

Компаний нэр хэр чухал бол?

Аливаа бизнесийн байгууллага амжилттай явах, урт удаан хугацаанд оршин тогтноход чухал хүчин зүйлсийн нэг бол яах аргагүй нэр гэдэгт та санал нийлэх байх. Миний хувьд яагаад заавал нэр гэж, ер нь нэр тийм чухал байдаг юм уу, энэ талаархи олж мэдсэн жаахан мэдээллээ товчлон оруулахаар шийдлээ.

Ялангуяан шинээр үүсгэн байгуулагдаж буй компаний дүр төрхийг бий болгохын тулд “Онцгой брэнд” гэдэг талаас нь харах хэрэгтэй байдаг аж.

Брэндийн гол онцлог нь нэр томъёо, билэг тэмдэг, дизайн эсвэл тэдгээрийн хослолоос бүрдсэн байдаг бөгөөд тухайн байгууллага болон бүтээгдэхүүнийг харилцагч, үйлчлүүлэгчдийн ой санамжинд ямар нэгэн аргаар суулгаж хоногшуулах, бусад өрсөлдөгчдөөс ялгаатай шинж, давуу талыг илэрхийлэхийг зорьж харуулахад оршдог байна.

Нөгөө талаар тухайн байгууллагын нэр бол хэрэглэгчдийн тархинд үлдэх хамгийн чухал нөлөөлөл юм. Учир нь нэрийг зөв сонгож чадвал хөндлөнгийн хүмүүсийн тархинд хоногшин үлдэх, хэрэглэгчдийг өдөөх, тухайн компанийг сонгоход түлхэц үзүүлэх, нэрээр дамжуулан илэрхийлж буй мөн чанарыг ойлгоход туслах, үйл ажиллагааныхаа ашиг тусыг мэдрүүлэх, тэдэнд итгэл найдвар төрүүлэх, худалдан авах шийдвэрт нөлөөлөх, урт хугацаанд үйлчлүүлэх гэхчлэн маш олон давуу талуудыг ар араасаа бий болгодог байна.

Тиймээс хэрвээ Та компанитай болох гэж байгаа бол өөрийн явуулах үйл ажиллагаа, цар хүрээ, нэр хүнд, ирээдүйд ямар болох зэргийг сайн төлөвлөж нэрээ зөв сонгож өгөх хэрэгтэй юм.

Олон улсад хэрэглэгддэг “Брэндийн зарчим” – ын дагуу дараах стандартыг баримтладаг аж. Үүнд:

- Богинохон үгтэй /2 - 6 үсэгтэй/, амархан санах боломжтой, хэлэхэд амархан байх;
- Өрсөлдөгч байгууллагуудаас ялгарахуйц байх;
- Монгол нэртэй байх уу, аль эсвэл гадаад нэртэй байх уу, манай хэрэглэгч нар хэр хүлээж авах бол гэдгийг харах;
- Анхаарал татахуйц байх;
- Давтагдашгүй онцгой;
- Үйл ажиллагаатайгаа уялуулсан байх;
- Бусад хэл дээр тохиромжгүй утга илэрхийлээгүй байх;
- Бусдын нэрийг дуурайгаагүй, давтаагүй, бусдад эргэлзээ төрүүлэхүйц биш байх г.м

Бүр цаашилбал албан бичиг, хаяг рекламанд ямар харагдах, хэр тохиромжтой байх зэргийг анхаарахад илүүдэхгүй юм.

За Таны ирээдүйн компаний нэрэнд амжилт хүсье.


Жич. “НЭГҮН” гэдэг нэр нь:


- “Нэг – Үн” хэмээх үгний товчлол нь “Нэгдсэн Үндэстний”, “Нэгдмэл Үндэстэн” гэсэн утга санааг илэрхийлж байгаа юм.

- “Нэгүн” гэдэг үг нь “Нэгэн”, “Нэгдмэл”, “Нэгдүгээр”, “Анхдагч”, “Тэргүүлэгч” гэсэн утгыг давхар илтгэдэг.

- Мөн “Нэ”, “Гүн” буюу “Нэг их гүнзгий”, “Гүн гүнзгий”, “Далай мэт баялаг” гэсэн санааг илтгэнэ.

- “Нэгүн” нь түүхэн нэр төдийгүй Монгол нэр тул тухайн байгууллагыг Монголын компани гэдгийг давхар тодотгож өгөх.

- Хэлзүйн хувьд эгшиг болон зөөлөн аялагатай гийгүүлэгч орсон тул үгийг дуудахад эвтэйхэн, сонсголонтой сонсогддог.

- Сонирхол татахуйц үг тул анх сонссон хүнийг бодлогшруулна. Бодох шалтгаан олгох нь брэндийн нэрний хоногшуулалтыг хийхэд хамгийн том түлхэц болдог аж. ...

Зурган дээр хэрхэн сайхан гарах вэ?


Олон хүн зураг авахуулах дуртай байдаг. Зураг болгон дээрээ сайхан гарахыг хүсэхгүй хэн байх билээ. Гэхдээ энэ нь тэр бүр санаснаар болдоггүй. "Фотогеничный" буюу зураг дээр сайхан гардаг хүмүүс амьдрал дээр гоц сайхан харагддаггүй.
Тэд зөвхөн зургийн аппаратны өмнө биеэ огт барьдаггүйтэй холбоотой. Ингээд зурган дээр сайхан гарах хэдэн аргыг хэлж өгье.


Нүүр будалт
Цайвар царайтай бүсгүйчүүдийн шилдэг сонголт нь цайвар ягаан, цайвар шаргал, цайвар бор өнгө тохиромжтой. Бор царайтай бүсгүйчүүдэд дурын цайвар өнгийн будалт зохимжтой. Ягаан өнгийн уруулын будаг, хацар өнгөлөгчөөс аль болох зайлсхий. Харин бор, бараан өнгийн уруулын будаг хөгшин харагдуулдаг. Суурь тосоо түрхсэний дараа энгэсгээ сайн түрхэж өгөх хэрэгтэй. Эс тэгвээс зурган дээр нүүр тань тослог, бараан харагдах болно. Нимгэн уруулаа дур булаам, зузаан харагдуулахыг хүсвэл цайвар өнгийн уруулын будаг хэрэглэж, гол хэсэгт нь өнгөлөгч түрхээрэй.


Дурангийн өмнө жүжиглэх хэрэггүй
Хэтэрхий хичээж, янз бүрийн байдлаар зогсох нь зургийг хиймэл болгодог. Тиймээс ямар нэгэн өөр зүйлд сатаарч, хөндлөнгийн зүйл бодохыг хичээ. Ингэж чадвал та зураг дээр чөлөөтэй, биеэ барьсан харагдахгүй. Хоёр гараа биеийн хоёр талаар унжуулж, номхон зогсохоос зайлсхий. Гараа урд болон ардаа зөрүүлж барих, эсвэл ямар нэгэн зүйл барьж /үзэг, нүдний шил/ болно.


Аль болох их гэрэл
Нүүр лүүгээ аль болох их хэмжээний гэрэл тусч байхаар зогсох хэрэгтэй. Өрөө тасалгаанд бол цонхны дэргэдэх байрлал хамгийн тохиромжтой байдаг. Аппаратны гэрэл цацруулагчийг хэрэглэ. Учир нь зургийн аппаратны гэрэл цацруулагч гэрлийн ойлтыг тэнцвэржүүлж, нүүрний өө сэвийг /үрчлээ, сэвх г.м/ дарж өгдөг. Бас арын фон нь сайхан харагдаж байх ёстой.


Ямар ч "PhotoShop" хэрэггүй
Зургийн аппаратны байрлал тун чухал. Давхар эрүүг нуухын тулд аппаратыг зураг авахуулж буй хүний нүдний, түүнээс арай дээр түвшинд байрлуулдаг. Хэрэв зурагт тухайн өндөр хүний бүх биеийг оруулж авахгүй бол өвдгөөр нь бага зэрэг нугалуулж зогсоодог. Зурагчин танаас намхан байвал суугаа байрлалыг сонгох нь тохиромжтой.

Таны биеийн харьцаа 90-60-90 биш л бол зургийн голд биш, харин бага зэрэг зүүн, баруун талд зогсох нь зөв. Нүдээ байгаагаасаа арай том харагдуулъя гэвэл харцаа үл ялиг дээш хандуулдаг. Хэрэв та дугуй царайтай бол эгц харахаас зайлсхийж бага зэрэг хажуулдаж зогсоорой. Эгц дээрээс тусч буй гэрэл царайг бараан болгож, хамар, уруулын доор сүүдэр үүсгэдэг.


Улаан нүд
Зарим зурган дээр хүний нүд улаан туяатай гарчихдаг. Үүнээс зайлсхийхийн тулд зураг авахуулж буй хүн ямар нэгэн хурц, тод зүйл харах хэрэгтэй. Энэ үед нүдний хүүхэн хараа нарийсч, "улаан нүд"-ний эффектийг багасгадаг.

Wednesday, October 21, 2009

NAME CARD DAY 2 /Өдөрлөг/

BizNetwork сүлжээ сайт нь шинэ хувилбараа нэвтрүүлсэнтэй холбоотойгоор олон нийтэд таниулах нээлтийн өдөрлөгийг NameCard Day 2 нэртэйгээр зохион байгуулж байна.BizNetwork-ийн гишүүд дэмжигч та бүгдийг уг өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна.

Зорилго:
- BizNetwork танилуудтайгаа уулзаж хамтын ажиллагааны эхлэлийг тавих
- Өөрийн эрхэлж буй бизнесээ бусдад таниулах шинэ харилцагч хамтрагч олж авах
- Ажил олгогчид болон шилдэг мэргэжилтэнтэй холбоо тогтоох
- Шинэ санаа, шинэ боломж, шинэ танил, шинэ карьер

Хэн оролцох:
BizNetwork бүх гишүүд болон дэмжигчид

Хаана, хэзээ:
2009 оны 10-р сарын 31-ний өдөр SS Club ресторанд 17:30-аас 22:00 цагийн хооронд хагас босоо байдлаар зохиогдоно. Нийт 1000 хүний багтаамжтай.

Хөтөлбөр:
17:30 – 18:50 Чөлөөт ярилцлага – Илтгэл

Чөлөөт ярилцлага хийх хүмүүс:

- М.Ю.Ж ХХК Маркетинг консалтинг ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Төгөлдөр
- Монголын Лектор төвийн тэргүүн Ц.Баатархүү
- МХНИ -ийн тэргүүн Д.Бартанбаатар
- Гэгээн Ундарга-ийн тэргүүн Б.Булганмаа
- УИХ-ийн гишүүн З.Энхболд


18:50-19:00 – БИЗНЕТВОРК-ийн боломж ба ирээдүй

- Нээлтийн үг / СИНГЛТОН ХХК-ийн ерөнхий захирал В.Баярсайхан /
- Классик ЖЕМ хамтлагийн дуучин Уянга
- Зураг авалт
- B продакшн дуучин Агиймаа
- Нэрийн хуудас солилцох цаг
- Азтан шалгаруулах
СИТИНЕТ ХХК-ийн нэрэмжит шагнал
ЛЕКТОР төвийн нэрэмжит шагнал
- L Guards хамтлаг


22:00-00:00 Бүжиг, цэнгээнт тэмцээн

Такс: 10.000₮ / Цэвэр Ус Пиво + Surprise /

Ерөнхий ивээн тэтгэгч: Жем Драфт

Лавлах утас: 99105040

Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол дараах хаягаар орно уу: http://biznetwork.mn/topic/show?id=8324&page=2#comment_169128

Tuesday, October 20, 2009

Өглөө бүрийг инээмсэглэлээр угтаж чадвал эрч хүч нэмэгдэнэ


Инээмсэглэл - таны найз гэдгийг хэзээ ч бүү мартаарай!

1. Сэтгэлийн хөдөлгөөнөө хүчээр дарах гэж оролдох хэрэггүй. Харин ч хэлэх гэсэн зүйлээ ил тод хэлж аль болох илэн далангүй бай. Ингэвэл сэтгэл онгойж тайвширдаг. Дотроо шаналж өөрийгөө тарчлаах нь, эрүүл мэндэд маш хортой.

2. Өөрийнхөө боломж бололцоог бодитойгоор дүгнэ. Бусдыг дууриах байдлаар ч юм уу хэрээс хэтэрсэн үүрэг, зорилго өөртөө бүү тавь. Ингэвэл та юу ч хийж чадахгүйд хүрнэ.

3. Бүх хүмүүст таалагдах гэж өөрийгөө бүү зовоо. Та хүн бүхэнд таалагдах албагүй шүү дээ. Бусадтай жирийн харьц. Гэхдээ заавал сайхан сэтгэгдэл төрөхгүй байж болно. Үүнд эмзэглэх хэрэггүй.

4. Үзэн ядалт, гомдол хорслоос аль болох хол бай. Стресс үүсгэхийн нэмэр. Болсон явдалд та яагаад гомдох /үзэн ядах/ болов гэдгийг ойлгох нь чухал. Нөгөө тал руугаа дайрч давшлах ч хэрэггүй. Энэ тухай аль болох бодох чөлөө зав өөртөө бүү олго. Аяндаа та тайвширна.

5. Эерэг зүйл бод. Хэзээ ч юм алдаж оносноо бодож өөрийгөө зовоож шаналгах хэрэггүй. "Тэр үед би тэгсэн бол хожих байсан" гэдэг ч юм уу ямар нэг харамсал төрүүлсэн бодолд бүү авт. Зөвхөн боломжтой бүтэмжтэй зүйлийн тухай л бод.

6. Бүх зүйл санаж бодсоноор бүтээд байвал бас дэмий. Амьдралын амт, давс хужир нь алга болчихно шүү дээ. Тиймээс бэрхшээлтэй байна гээд хөмсөг бүү зангидаж бухимд. Толинд өөрийгөө хараад инээмсэглэ, Тэгээд өөртөө "Бүх зүйл удахгүй сайхан болно" гэж хэл. Болж өгвөл өглөө бүрийг инээмсэглэлээр угтаж, шинэ хүсэл тэмүүллээр эрч хүчээ сэлбээрэй.

Monday, October 19, 2009

Дэлхийн хамгийн найдвартай банкууд тодорчээ



Эдийн засгийн хямрал банк, санхvvгийн байгууллагыг эмх замбараагvй болгоод байна.
Америкийн Lehmann банк дампуурсны дараа олон мянган хvн чухам аль банкинд мeнгee найдвартай хадгалуулах вэ хэмээн эргэлзэх болсон. Одоогийн байдлаар найдвар тeрvvлэхvйц банкууд олон байна. Харин Америк болон Швейцарийн томоохон банкууд vнэнийг хэлэхэд нэлээд доогуур байрт орох болсныг энэ дашрамд дурдах хэрэгтэй болов уу.

Америкийн "Гловал Файненз" сэтгvvлээс гаргасан дэлхийн хамгийн найдвартай банкуудын жагсаалтыг "KfW" банк тэргvvллээ. "Дэлхийн хамгийн найдвартай банк -2009" KfW нь ХБНГУ-ын 100 хувийн улсын хeрeнгe оруулалттай санхvvгийн байгууллага юм байна. Энэ нь улс eeрийн мэдлийн санхvvгийн байгууллагыг хямралын хvнд vед ч аварч vлддэг гэдгийг харуулж байгаа аж.

Сэтгvvлийн зeвлeл Standard & Poors, Moodys, Fitch гэсэн нэр хvндтэй гурван агентлагтай хамтран 17 жилийн турш дэлхийн хамгийн найдвартай банкийг тодруулж ирсэн. Сvvлийн жилvvдэд зeвхeн банк, санхvvгийн тeдийгvй хувийн хэвшлийн зарим нэгэн кредит олгогч байгууллагууд олширч, ашиг орлогоороо тэргvvлэх болсон. Харин тэдгээрийн ихэнх нь эдийн засгийн хямралтай нvvр тулсан хоёр жил хvрэхгvй хугацаанд дампуурч, vгvй гэхэд ашиг орлого нь эрс буурсан талаар тус сэтгvvл мэдээлжээ. Eнгeрсeн жилvvдийг бодвол энэ оны "Toп 50"-ийн тоонд ийнхvv улсын мэдлийн банкууд дээгvvр байранд оржээ. Германы дараа Францын нийгмийн халамжийн сангийн "Caisse des Depots et Consignations" банк, Нидерландын вант улсын "Bank Nederlands Gemeenten", Германы "LW Rentenbank", Швейцарийн "Zuericher Kantonalbank-ууд удаалж байна. Харин уг жагсаалтын зургаад бичигдэх Rabobank /NE/ нь хувийн банк аж vvний дараа орж буй удаалж байгаа Францын BNP Paribas, Испанийн Banco Santander, BBVA болон Английн "HSBC" банкууд нь бvгд хувийн болон арилжааны банкууд юм. Харин АНУ-ын хамгийн найдвар тeрvvлэхvйц банк нь жагсаалтын 32-т бичигдсэн "The Bank of New York Mellon Corporation" болон 39 дvгээрт орсон "J.P.Morgan Chase & Co" болж байна.

1. KfW -ХБНГУ
2. Caisse des Depots et Consignations CDC - Франц
3. Bank Nederlands Gemeenten - Нидерланд
4. Landwirtschaftliche Rentenbank - ХБНГУ
5. Zuricher Kantonalbank - Швейцари
6. Rabobank Group - Нидерланд
7. Landeskreclitbank Baden2Wurttemberg - ХБНГУ
8. NRW Bank -ХБНГУ
9. BNP Paribas -Франц
10. Royal Bank of Canada -Канад

Амьдралын тоо нь зан чанарын илэрхийлэл байдаг

Монголчууд эрт дээр үеэс өдгөөг хүртэл зурхайн аргаар хүнийг шинжиж ирсэн байдаг. Одоо үед зурхайч гэлтгүй өөрийгөө болон найз, нөхөд хамт олон ер нь хэнийг ч танин мэдэх бүрэн боломжтой аж. Төрсөн он, cap, өдрийнхөө тоог хооронд нь нэмнэ. Гарсан тоог задалж нэг оронтой тоо болгоно. Энэ тоог зурхайн ёсонд Амьдралын тоо гэж тэмдэглэдэг байна.

Жишээлбэл: 1985 оны 4-р сарын 15-нд төрсөн хүн байлаа. Тэгвэл: 1985-04-15 буюу 1+9+8+5+0+4+1+5=33 гарлаа. Үүнийг 33 буюу 3+3=6 болно. Тэгэхээр уг хүний амьдралын тоо байна. Хэрэв тоонуудыг нэмсээр 29 гарвал 2+9=11 1+1=2 болно.

1. Төрөлхийн манлайлагч, ямарч саад бэрхшээлийг даван туулдаг. Аливаад өндөр шаардлагатай ханддаг. Нэг үгээр хэлбэл маш зарчимч. Бусдын санал бодол, хандлагыг үл харгалзан зорилгодоо тэмүүлдэг. Үнэнч шударга, өгөөмөр сэтгэлтэй, сэтгэл зүрхээ хянаж сурах шаардлагатай хүмүүс байдаг.

2. Эв эе, найрсаг харилцааг эрхэмлэгч боловч, зааж зааварлах тушаахыг тэвчдэггүй. Залхуу, уран сэтгэмж нь сайн хөгжсөн, урлагийн мэдрэмж өндөртэй. Гэвч засаршгүй мөрөөдөгч, ажил нь бүтэлгүйтвэл бусдад муухай зан гаргадаг.

3. Их нийтэч, санаанд оромгүй юм сэтгэдэг. Бусадтай хялбархан танилцдаг. Гэвч төрөлхийн ичимхий зан нь шийдвэрлэх мөчид тээг болдог. Дэндүү итгэмтгий, гэнэн, хардамтгай зантай. Үүнээсээ болж алдах нь их байдаг. Бусдад хууртаж, мэхлэгдэх нь элбэг боловч өөдрөг үзэлтэй.

4. Амжилтанд хүрэхийн тулд мал мэт зүтгэдэг. Юу хүсч явдгаа сайн мэддэг. Идэвх өндөр, шийдмэг зантай, сэтгэлд нь ямар нэг зүйл нийцэхгүй бол жинхэнэ дарангуйлагч болдог. Нарийн дэглэм барьдаг, арга барилдаа үнэнч байж чаддаг. Санаснаараа зүтгэдэг чанар нь амжилтын түлхүүр болдог. Сэтгэлийн зовнил, ганцаардлаа өөрөө давахыг илүүд үздэг.

5. Мөрөөдөмтгий, сэтгэлийн хөөрөлдөө захирагддаг. Гэхдээ заримдаа алмай юм шиг болж, өвчнөө тоочиж бусдад гоморхдог. Бас нэгэн хэмийн уйтгартай ажлыг тэвчдэггүй.

6. Алт шиг хүн. Дур булаам төрхтэй, юмны сайн, мууг сайтар ялгадаг. Өөрийгөө золиослох чадвартай, энэ чанар нь гялалзсан амжилтанд хүрэхэд нь тус дэм болдог. Хайртай хүндээ үнэнч, эелдэг зантай, хууран мэхлэхийг тэвчдэггүй. Хууртвал хэзээ ч уучилдаггүй.

7. Дур булаам төрхтэй боловч бодлогошронгуй, ухаалаг хүмүүс байдаг. Мөн чанартаа гүнзгий сэтгэгчид болдог. Дүн шинжилгээ хийж, судлах нь хийх дуртай ажлын нь нэг. Хааяа хувиа хичээх нь бий. Бусдын амжилтанд атаархдаггүй, туслахад хэзээд бэлэн байдаг, өгөөмөр, өөрийгөө өндөрт тавьдаг. Гайхмаар авьяас билгээрээ бусдыг бишрүүлдэг.

8. Эрч хүчтэй, хүчирхэг, хатуу чанд хүмүүс. Тэд амжилтанд хүрэхийн тулд өөрийнхөө хүсэл зорилгыг хянадаг байх шаардлагатай. Өөдрөг үзэлтэй боловч оньсого мэт байж чаддаг. Үнэний төлөө тууштай тэмцдэг.

9.Бие даасан, эрэлхэг зоригтой, шийдэмгий хүмүүс. Ямар нэг ажил эрхэлбэл залхмаар яншиж үглэдэг. Ажилдаа амжилт гаргадаг, эрч хүчтэй, хөдөлгөөнтэй, дэг журам сайн сахидаг хүмүүс байдаг. Гэхдээ тийм ч эелдэг, ёсорхуу хүмүүс биш.

Thursday, October 15, 2009

Залуу Маркетер клубын уулзалт ба “Рекламчдын тархины витамин”



Сайн байцгаана уу? Эрхэм Маркетеруудаа

Залуу Маркетер Клуб -ээс ээлжит уулзалтаа энэ сард зохион байгуулхаар болоод байна. Энэ сарын арга хэмжээний онцлог нь та бүхэнд Францын "Реклам залгигчдын шөнө" Английн “SHOTS” болон Европын холбооноос гаргаж байгаа ТВ-ийн шилдэг рекламуудыг үзэх боломжийг олгох ба мөн монголын шилдэг ТВ реклам бүтээгчтэй тухайн рекламуудын талаар болон монголын өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцах боломжыг олгоно.

Мөн бид хэвлэлийн шилдэг рекламуудын цувралыг гаргадаг “IDN” “International Designers Network” оос та бүхэнд үзүүлэх бөгөөд хэвлэлийн реклам хийхдээ бид юунд анхаарах хэрэгтэй болон тухайн рекламуудын шийдэл монгол хүний онцлогт тохируулан хэрхэн хэвлэлийн реклам бэлтгэх талаар Тоншуул сэтгүүлийн эрхлэгч, шог зураач С.Цогтбаяртай санал бодлоо солилцоно.

ТВ-ийн шилдэг реклам болон хэвлэлийн шилдэг рекламуудын цуглуулгын Мобиком -ын M-intertainment төвийн M-cinema –д /M-club/ үзэх боломжийг олгож байна.

Бусдаад илүүг сэтгэхийн тулд “Рекламчдын тархины витамин” -д таныг урьж байна.

Холбоо барих утас: 88086325, 99099259

Бид өөрсдийн амьдралаа өөрсдөө босгодог

Хөгшин болсон барилгачин тэтгэвэртээ гарахыг хүсч, эзэндээ энэ тухайгаа хэлэв: “Би хөгширч, нас минь явж, бие маань ч дийлэхээ болилоо. Одоо тэтгэвэртээ гарч, амар тайван амьдармаар байна” гэжээ. Эзэн нь “Тан шиг сайн ажилтнаа явуулахад харамсалтай байна” гээд сүүлчийн удаа ганцхан байшин барьж өгөхийг хувийн зүгээс хүсчээ. Барилгачин “За” гэсэн боловч сэтгэл гаргасангүй. Тэрээр муухан материал ашиглаж, ур хийц муутай, чанаргүй байшин барив. Тэр үнэхээр сэтгэлээс Тэр үнэхээр сэтгэлээсээ хандсангүй, “барьж өгсөн” гэсэн нэр зүүгээд хурдхан амрахыг л хүсч байлаа. Ингээд барьж дуусаад байшинг даргадаа хүлээлгэн өгөв. Дарга нь байшингийн түлхүүрийг барилгачны гарт атгуулаад “Энэ бол таны байшин. Миний танд өгч буй бэлэг” гэв. Барилгачин шоконд оров. “Ямар ичмээр юм бэ? Надад өгөхийг нь мэдсэн бол эхнээс нь сайн байшин барих байж дээ” гэж гаслалаа... Бид өөрсдийнхөө амьдралыг өдөр тутам, цаг тутам барьж, босгож, бүтээж байдаг. Эцсийн дүндээ бид өөрсдийнхөө босгосон тэр л “байшин”-д амьдардаг. Сэтгэл, зүтгэл гаргавал сайхан байшинд амьдарна, сэтгэлгүй хандвал муухан оромжинд амьдарна... Харамсалтай нь цаг хугацааг буцааж болдоггүй. Та бол амьдралынхаа барилгачин. Ганц хадаас хадах, хана босгох, цонх шиллэхдээ хүртэл та амьдралаа босгож байгаа.

Аз жаргалтай байх арван нууцаас танд дэлгье


Та аз жаргалыг хайн хорвоог туулдаг. Гэтэл энэ нь гар сунгах төдийхөн зайд байж байдаг гэдгийг эрдэмтэд хэлсэн байна. Та дараах зөвлөгөөг анхааралтай уншаад амьдралын алтан мөчүүдээ олоорой.

Нэг дэх нууц: “Хандлагын хүч"
Миний аз жаргал амьдралд хандах хандлага дээр тогтоно. Миний оюун ухаан бэлэн байгаа тэр л хэмжээгээр би аз жаргалтай байна. Энэ мөчөөс эхлээд миний оюун ухаан аз жаргалыг мэдрэхэд бэлэн байх болно. Хэрвээ би сайн зүйлийг хүлээвэл голцуу л түүнийгээ амсах болно. Аз жаргал гэдэг миний хэзээ ч хаана ч хийж болох сонголт. Зөв талаас нь харж чадвал зовлон бэрхшээл бүрээс эерэг сайн тал олдоно. Би энэ мөчөөс эхлэн юм бүхнээс сайныг эрж хайж болно. Ямар ч хүнд бэрх, хямралтай үе тохиолдсон дараах гурван асуултыг өөрөөсөө асуу.

1. Энэ нөхцөл байдалд гайхалтай зүйл юу байна вэ? Энэ нөхцөл байдалд гайхалтай юм юу байж болох байсан бэ?

2. Юу нь төгс биш байна вэ?

3. Энэ үйл явцаас таашаал авахаар нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд би юу хийж чадах вэ?

Жинхэнэ аз жаргалыг үүсгэх үр хөврөл нь талархал юм. Энэ мөчөөс эхлээд би талархаж болохуйц зүйлийг эрж хайна. Гадаад нөхцөл байдал биш , миний бодол санаа л намайг зовоож , эсвэл аз жаргалтай болгож байдаг. Та бодол санаагаа удирдаж чадвал би аз жаргалаа ч удирдаж чадна.

Хоёр дахь нууц: "Бие махбодын нууц"
Хөдөлгөөн мэдрэхүйд нөлөөлнө. Биеийн тамирын дасгалууд нь сэтгэлийн хямралыг багасгаж, бидний биеийг таатай сайхан болгох химийн урвалуудыг идэвхижүүлнэ. Боломжтой бол өдөр бүр хамгийн багадаа 30 минут биеийн тамираар тогтмол хичээллэх хэрэгтэй. Миний мэдрэхүй , бодол санаанд биеийн галбир, байрлал нөлөөлнө. Сэргэлэн цовоо байдал нь аз жаргалтай мэдрэхүйг бий болгоно.
Зангууны тусламжтайгаар хүссэн цагтаа аз жаргалын мэдрэмжийг ухамсартайгаар бий болгож болно. Хооллолт нь бидний сэтгэл санаанд нөлөөлдөг, Кофе, цай, согтууруулах ундаа, чихэрлэг хүнсний зүйлс, хиймэл амтлагчид зэргээс зайлсхийж жимс ногоо, үр тариа, шошийг ахиухан хэрэглэхийг хичээх хэрэгтэй. Байгалийн гэрэл хангалтгүй байх нь сэтгэлийн хямрал, дарамттай байдалд хүргэнэ. Өдөрт нэг цагаас багагүй хугацааг гадаа агаарт өнгөрүүлэх хэрэгтэй.

Гурав дахь нууц: "Хором хормоор амьдрахын хүч"
Аз жаргал нь жил, сар, долоо хоногт, тэр байтугай өдөрт ч байдаггүй, харин түүнийг хором бүрээс олж чадсан тохиолдолд л амьдралаас сайн сайхныг олж чадна. Дурдатгал нь онцгой гойд хормуудаас бүрдэх бөгөөд тийм хормуудыг аль болох олноор цуглуул.

Дөрөв дэх нууц: "Өөрийнхөө тухай зөвөөр төсөөлөхийн хүч"
Хүн өөрийгөө хэн гэж бодно тийм л хүч байна гэж ярьцгаадаг. Бид өөрсдийгөө ямар хүн гэж ойлгож байна тийм л хүмүүс. Би өөртөө сэтгэл хангалуун биш байвал бух амьдралдаа сэтгэл хангалуун биш байна гэсэн үг. Хүн бүр өвөрмөц давтагдашгүй. Хэн нэгний хүч болж төрөх боломж нь гурван зуун мянган тэрбумаас ганц байсан учир хүн бүр ялагч юм. Бусад хүмүүс нь бидний толь, гэхдээ нөлөөтэй толилууд юм. Өөрийнхөө буруу төсөөлөл шүүмжлэлт бодлоосоо ангижран, өөрийнхөө эерэг сайн дүрийг бүтээхийн тулд дараах зүйлсийг хийх хэрэгтэй.

1. Сөрөг төсөөллүүд хэрхэн бий болсныг тэд нь шударга эсэхийг тогтоох. Хэрвээ тэд нь үнэхээр ул Үндэслэлтэй байвал өөрийгөө өөрчилж эхлэх хэрэгтэй,

2. Та ямар хүн болохыг, хэн байхыг хүсч байгаа тухайгаа нотолгоонуудыг өөртөө өдөр бүр хэлж байх.

3. Та хэн байхыг хүсч байна, үнэхээр яг л тийм юм шигээр биеэ авч явах

4. Таны юу өөрт тань таалагдаж байна вэ, өөрийнхөө ямар зан чанарыг хүндэлж байна вэ гэдгээ өөрөөсөө асуух

Тав дахь нууц: "Зорилгын хүч"
Зорилго нь бидний амьдралд учир утга агуулгыг бий болгодог. Хэрвээ бид зорилготой бол тэр нь зовлон шаналалаас ангижрахад биш, жаргал цэнгэлд хүрэх арга замд оюун санаагаа төвлөрүүлэхэд тусалж чадна. Зорилго чь биднийг өглөө орноос босгох хүч болдог тэр зүйл юм. Зорилго нь хүнд хэцүү үеийг туулахад амар болгож, жаргалтай сайн цагийг улам таатай болгоно. Дүүжин сандлын арга нь бүх амьдралынхаа болон богино хугацааны зорилгуудаа олж сонгоход тусална. Бүх зорилгоо жагсаан бичээд:

1. Өглөө сэрмэгцээ

2. Өдрийн турш үе үе

3. Орой унтахынхаа өмнө уншиж бай

Дүүжин сандлын аргыг жилд ядахдаа 2 удаа хэрэглэж зорилгууд тань сонирхол татахаа болиогүй гэдэгт үнэмшиж байхаа бүү мартаарай.

Зургаа дах нууц: "Хошигнолын хүч"
Хошигнол нь сэтгэлийн дарамтыг багасгаж аз жаргалын мэдрэмжийг бий болгоно. Инээд нь анхаарал төвлөрөлтийг сайжруулж , ухаан зарсан бодлого бодох чадварыг дээшлүүлнэ. Ямар ч тохиолдлоос инээдтэй талыг эрж хайвал магад олдоно. Энэ явдалд муу зүйл юу байна вэ? гэж асуухын оронд "Үүнд инээдтэй зүйл юу байна вэ?" гэж асуу. Хямралыг давах хоёр алхамын томъёог хэрэглэ:

1. Аар саар зүйлд бүү санаа зов

2. Амьдралын ихэнх хэсэг нь аар саар зүйлээс бүрддэгийг сана.

Долоо дахь нууц: "Өршөөн уучлахын хүч"
"Уучлах чадвар нь жинхэнэ аз жаргалын хаалгыг нээх түлхүүр юм. Танд үзэн ядалт, хорсол гомдол үлдсэн бол аз жаргалтай байх боломжгүй. Гомдол тээснээс болж таниас өөр хэн ч шаналахгүйг сана. Алдаа эндэгдэл, бүтэлгүй явдлууд нь амьдралын сургамж болно. Бусдыг уучил.

Найм дахь нууц: "Өглөгийн хүч"
Эд юмсыг олж авснаар, эзэмшсэнээр аз жаргалыг олохгүй. Аз жаргалын нууц нь бусдад өгөх, бусдад туслах чадварт оршино. Бид бусдад хэдий их баяр баясгалан, аз жаргал өгнө, өөрсдөө төдий хэмжээгээр олж авна гэсэн үг. Бусдад аз жаргалыг бэлэглэх арга замыг эрж хайх нь өөрсдийн аз жаргалыг бүтээх өдөр тутмын арга юм.

Ес дэх нууц: "Харилцааны хүч"
Амьдралын чанар нь хүмүүстэй харьцах харьцааны чанараар тодорхойлогдоно. Хэн ч ганцаараа арал дээр амьдардаггүй. Хүн бүрт бусад хүмүүс хэрэгтэй байдаг. Дотно харьцаа нь сайн цагийг улам тааламжтай, хүнд бэрх цагийг арай хөнгөн болгодог. Бусадтай хуваалцсан баяр баясал 2 дахин үржиж, бусадтай хуваалцсан зовлон 2 дахин хөнгөрнө. Хэн нэгэнтэй харьцахдаа түүнтэй ахин хэзээ ч уулзахгүй мэтээр бүү ханд.

Арав дахь нууц: "Итгэлийн хүч"
Итгэл нь жинхэнэ аз жаргалын суурь болдог. Итгэлгүйгээр аз жаргал удаан үргэлжлэх аргагүй. Итгэл нь хүмүүст итгэх итгэлийг бий болгож, оюун ухааныг тайвшруулан сэтгэлийг эргэлзээ, түгшүүр, уймрал, сандралаас чөлөөлнө.

Амттан идэж єссєн хvvхэд ааш муутай болдог

АНУ-ын Кардиффийн их сургуулийн сэтгэл судлаачид хэдэн жилийн турш явуулсан судалгааныхаа дvнг саяхан танилцуулжээ.
Тэд 1970 онд төрсөн 17 мянга гаруй хvvхдийг судалж харьцуулсны дvнд ийм хариултыг гаргасан аж. Судалгаанаас vзэхэд 10 нас хvртлээ амттай зvйлс их хэрэглэж байсан хvvхдvvд 34 наснаасаа хойш уур уцаартай, огцом зантай болох тохиолдол элбэг байж. Судалгаанд хамрагдсан хvмvvсийн 69 хувь нь хvvхэд байхдаа амттан их хэрэглэдэг байсан агаад эмзэг ууртай зан нийтлэг байж. Харин vлдсэн 40 хувь нь амттан тийм ч их хэрэглэдэггvй байсан бөгөөд бусдаасаа харьцангуй дөлгөөн, тайван зантай хvмvvс байжээ. Ийм сонирхолтой vр дvн гаргасан эрдэмтэд учрыг нь ийн тайлбарлажээ. "Хvvхдийг амттанаар хангах тусам хvссэн зvйлээ авдаг, хvлээдэг зан бэхжинэ. Энэ нь хvvхэд өсч, томрох тусам vл мэдгээр зан чанарт нь нөлөөлж биеэ барих чадваргvй, догшин болоход нөлөөлдөг. Хvvхэд бvр л амттанд дурладаг. Тэр дур хvслийг нь vргэлж биелvvлэх нь тийм ч сайн vр дvнд хvргэхгvй нь гэдгийг судалгаа харууллаа" гэсэн байна.

Tuesday, October 13, 2009

Хурим найрын СЕЗОН эхлээд дундаа орж байна гэж

Дашням ах, Балжинням эгчтэй давхацаж, давхаралдсан өдрүүд ар араасаа ирж, хурим найрын СЕЗОН эхлэсэн, хуримын ордон гэдэг монополь мөртлөө гоё газар бас баар, ресторан мөн түүний катеринг хийдэг нөхдүүдийн ашиг орлого нэмэгддэг намрын сайхан налгар өдрүүд эхэлж байна. Хурим болохоос өмнө урьсан эзэд, уригдсан зочид өөр өөрийн гэсэн бэлтгэх ажлуудтай байдаг. Нөгөө Монгол Телевизийн Ёолк ахын онигоо болгож хэлдэг Монголчууд хурим найрыг “БЭЛГИЙН" ажилгүйгээр төсөөлдөггүй гэдэг шиг.

Бэлэг бол маш чухал. Харин юу өгөх вэ? Миний хийсэн бяцхан зах зээлийн судалгаанд оролцогсдын дийлэнх хувь нь МӨНГӨ, МӨНГИЙГ нь өг. Залуу хосод мөнгө шиг сайхан бэлэг байхгүй гэж байна. Мөнгө үнэхээр сайхан бэлэг. Учир нь та СОНГОЛТ бэлэглэж байна гэсэн үг. Элдэв янзын хэрэгтэй хэрэггүй зүйлс бэлэглэж байснаас бол хамгийн сайхан бэлэг бол МӨНГӨ гэдэгтэй ихэнх нь надтай санал нийлэх байх. Бас шууд мөнгө бэлэглэчихээр тийм ч тохиромжтой биш гэдгийг хэн хvнгvй л мэднэ. Америкуудын хэлдэгээр COLD HEARTED CASH буюу хүйтэн зүрхтэй мөнгө бол мэдрэмж муутай, жаахан бүдүүлэгдүү бэлэг юм шиг байгаад байдаг.

Гэхдээ одоо сүүлийн үед нэг бэлэг их модонд орж байгаа нь төлбөрийн картанд мөнгө хийж бэлэглэх болжээ. Тухайлбал энэ асуудлыг хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээнд үндэслэж, соёлтой байдлаар шийдвэрлэхийн тулд зарим нэг арилжааны банкууд төлбөрийн картанд мөнгө хийж бэлэглэх үйлчилгээг санаачилж бэлгийн картыг зах зээлд нэвтрүүлснийг та бид дуулсан байх. Үүний нэг нь Монгол Шуудан Банкны Мошуба карт юм билээ. Та бүхэн ч гэсэн хурим найранд уригдаж, ямар бэлэг өгөхөө хараахан сонгож аваагүй байгаа бол gift картыг сонгож дотор нь бэлэглэх мөнгөө хийж байршуулчихаад бэлэглэхэд л хангалттай. Элдэв бэлэг сэлт хайж гүйхгүй амар. Дээр нь картаараа энэ тэрүүгээр хөнгөлөлттэй үйлчлүүлчихнэ гэж байгаа. Бэлэг авах гээд яахаа мэдэхгүй хайгаад гүйж яваа нэгэндээ ч гэсэн энэ тухай дуулгаарай.


Monday, October 12, 2009

"Нууц"-ыг амьдралдаа хэрэгжүүлцгээе

Улс орон бүхэлдээ мөнгө, эрх мэдэл, нэг нэгнээсээ дээр гарах гэсэн улс төрийн хэнээрхэлд автсан мэт санагдаж буй энэ үед уйтгарлах, бухимдах, итгэл алдрах, цөхрөх үе хүн бүрт тодорхой хэмжээгээр тохиолдож байгаа гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ та ажил, амьдралын аливаа нэгэн асуудлаас болж багахан ч болов бухимдлыг дотроо тээж яваа бол энэхүү бяцхан зөвлөгөөнд анхаарлаа хандуулаарай. Гоц гойд гэхээр зүйлгүй мэт санагдаж болох хэдий ч амьдралд хандах хандлагаас бүх зүйл шалтгаалдаг гэдгийг магадгүй та бүхний аль хэдийн олж сонссон байж болох “Нууц” нэртэй номноос би олж мэдсэн юм. Хэрвээ та “Нууц” номыг эсвэл киног нь үзээд ойшоолгүй орхисон, эсвэл ойшоож ойлгосон ч дахин үзэх завдалгүй мартаж орхисон бол өдрийнхөө цаг заваас багахан хэсгийг зарцуулаад заавал дахин нэг удаа үзээд, тунгаан бодож үзээрэй. “Хүн хэдий ухаантай ч хэлэхээс наашгүй” гэж ярьдагчлан мэдсээр, ойлгосоор байгаа мэт хэр нь амьдралдаа тусгаж, хэрэгжүүлж чадахгүй зүйлс бидний амьдралын дэндүү их хувийг эзэлж байна. Зөв энерги, зөв амьдрал, зөв хандлагын тухай бид дэндүү их ярих болсон хэр нь бодит амьдрал дээр хэвшил болгон хэрэгжүүлэх тал дээр учир дутагдалтай байгаа нь маргаангүй үнэн. Ийм л учраас би “Нууц” номны талаар өөрт буусан сэтгэгдлээс хуваалцах үүднээс, нөгөө талаас ач холбогдлыг нь илүүтэй ихээр мэдрээсэй гэсэн үүднээс энэ зөвлөгөөг нийтэллээ. Харин ач холбогдлыг нь аль хэдийн мэдэрч, ойлгож, хэрэгжүүлж чадсан хүмүүсийн хувьд дэндүү их нуршсан мэт санагдаж байгаа бол хүлцэл өчье. Ямартай ч миний хувьд анх уг киног үзсэний дараа хүчтэй сэтгэгдэл төрж байсан хэдий ч хэсэг хугацааны дараа мартаж орхисон байлаа, харин дараа нь киног бүхэлд нь орчуулах завшаан тохиолдсоны ачаар кинонд гарч буй эрдэмтэн, мэргэд, судлаачдын үгийг нэг бүрчлэн сонсч, дахин дахин бодож үзэх боломж үүсч, улмаар ач холбогдлыг нь таашааж, амьдралдаа бага ч болов тусгаж авах хүсэл төрсөн юм. Ингээд киноны талаар монгол судлаачидтай ярилцах үед тусгаж авсан зүйлсээс багахныг дор дурдлаа. Та бүхэн киног үзээд, эсвэл номыг нь уншиж үзсэний дараа дор бүрнээ нэмэлт дүгнэлт, тайлбарыг хийж чадна гэдэгт итгэлтэй байна:

- Киног үзэж дуусмагцаа би юунд зорьж амьдарч байна вэ, нүдэндээ харагдтал төсөөлөн бодож, хүсч явдаг зүйл маань юу билээ гэж өөрөөсөө асуугаарай.
- Киног үзсэний дараахь сайхан, гэгээлэг сэтгэгдэл буураагүй байх яг тэр үедээ өдөр тутам байнга харилцдаг дотны хүмүүсээ ажиглан хараад үз. Тэд таны хувьд үнэхээр чухал хүмүүс мөн гэдгийг мэддэг хэр нь эерэг, талархууштай талыг нь таг мартсан явж байдгаа мэдрэх болно. Тэгээд яг л тэр эерэг, талархууштай талыг нь гэр бүлийнхэн, хамт ажиллагсад гээд хүн бүрээс олж харахыг өөртөө байнга сануул. Нэг удаа хараад, мэдрээд өнгөрөх биш, тухайн хүнийг харах бүртээ өөртөө сануулж чадвал таагүй эсвэл нэгэн хэвийн харьцаатай байсан хүмүүсээс ч сайхан зүйлсийг мэдэрч, харьцаандаа ахиц гаргаж чаддаг болохыг олж мэднэ. Үнэхээр үнэн шүү!
- Дотроо үргэлж баяр, хөөртэй явах /тэнэг хүмүүс л үргэлж баяртай явдаг биш юм байна лээ/, үргэлж ямар нэгэн баяртай зүйл болох гэж байгаа мэт догдлолыг тээж явах нь ямар нэгэн баяртай зүйлийг заавал бий болгодог юм байна. Ууртай байгаа хүнд ойр хавийн бүх л юм болохгүй, бүтэхгүй байгаа мэт санагддаг шиг баяртай яваа хүнд бүх л зүйл гэрэл, гэгээтэй, уужуу, сайхан санагддаг байна. Бас эргэн тойрны бүх хүмүүс танд сайн сайхныг хүсч, танд талархаж байгаа мэт санагдах болно, бусдаас хүлээж авах тэр энерги л хамгийн чухал. Нэг үгээр хэлвэл та өөрт чинь сайнаар хандаж буй хүмүүсийн эерэг, сайхан энергийг хүлээж аваад, харин таагүй, сөрөг энергийг мэдрэхгүй, тоохгүй, холуур өнгөрөөж сурдаг гэнэ. Ингэсээр нэг мэдэхэд сөрөг энерги гэгч зүйлээс ангид амьдарч чаддаг гэсэн шүү.
- Гэртээ А4-ийн цаасан дээр ч хамаагүй ойрын үед авахыг хүсч байгаа, биелүүлэхийг хүсч байгаа зүйлээ жагсаан бичээд өдөр тутам харагдаж байхуйц газар наагаарай. Мартахгүй хараад, бодоод байх тусам тэр зүйлс нэг нэгээрээ биелдэг юм байна лээ. Ойрын хугацаанд хүсч байгаа зүйлсээ биелүүлж сурснаар цаашдаа том хүсэл, мөрөөдлүүдээ ч биелүүлж чадна.
- Эцэст нь “Нууц” номыг эсвэл киног нь заавал дахин нэг удаа унш, эсвэл үз. Тэгээд үргэлж баяртай байх буюу Feel good гэх зарчмыг нь мартахгүй, үргэлж бодож байхыг хичээгээрэй. Миний амьдралд л лав багагүй зүйлсийг ойлгуулж өгч чадсан, танд ч гэсэн өөрчлөлтийг бий болгож чадна гэдэгт итгэлтэй байна. Ингээд амжилт хүсье. Бид нар бүгдээрээ мөрөөдөлдөө хүрч, бас бие биендээ хайр, талархлыг бэлэглэж чадна.

Эх сурвалж: З.Хандмаа

Ухаантай болох есөн арга

Сэтгэл зүйчид болон хүний биеийн үйл ажиллагааг судлаачид хүн ухаантай болохын тулд хийх шаардлагатай зүйлсийн жагсаалтыг гаргажээ.

1. Их юм бичиж бай
Хүн тогтмол юм бичиж байвал тархинд байнга шинэ санаа төрж эхэлдэг. Мөн энэ үйлдэл нь юмыг дүгнэж цэгнэх, сэтгэн бодох сайхан дасгал болно. Үүнээс гадна үзэг юм уу, харандаагаар бичих үед гарын тодорхой цэгүүдэд тасралтгүй иллэг хийгдэж, ой ухаанд сайнаар нөлөөлдөг аж. Тэгэхээр бидний эцэг, эхийн хөтөлдөг байсан өдрийн тэмдэглэл, хувийн хэргийг сэргээхэд илүү зүйл болохгүй. Гэхдээ заавал гараараа л бичих хэрэгтэй.

2. Хором бүрийг ашигтай өнгөрөөхийг хичээ
Жишээ нь, та хэн нэгнийг хүлээж байгаа ч юм уу, зүгээр л явган зугаалж байхдаа радиогоор хэрэгтэй мэдээлэл сонсон цагийг ашигтай, өгөөжтэй өнгөрөөж болно. Хүн жилд дунджаар 200 гаруй цагийг тээврийн хэрэгсэлд өнгөрөөдөг аж. Энэ их цагийг уншиж, сонсч өөртөө ашигтайгаар өнгөрүүлснээр таньд л тустай.

3. Их тоглож бай
Зарим үед маш энгийн логик тоглоом ч бидний ой санамж, сэтгэн бодоход маш сайн дасгал болж чаддаг. Компьютерийн олон тоглоомууд (мэдээж тохирсон хязгаартай) танин мэдэхүйн чадварыг хөгжүүлдэг. Бүгдийн мэдэх тетрис логик сэтгэлгээ, ой ухааныг хөгжүүлнэ. Эвлүүлдэг тоглоом, үгийн сүлжээ ч мөн адил.

4. Цусны эргэлтээ сайн анхаар
Цусны эргэлт муудах нь оюун ухаан муудах нэг шалтгаан болдог. Хэрвээ та удаан хугацаагаар нэг газар, нэг байрлалд байх шаардлага гарвал аль болохоор олон удаа бага зэргийн завсарлага авч, гар, хөлөө хөдөлгөж байхыг хичээ. Иймэрхүү хөнгөхөн дасгал цусны эргэлтийг сайжруулна.

5. Гадаад хэл сур
Хэрвээ та саруул ухаан, сайн ой санамжаа хадгалж байхыг хүсвэл хөгширсөн ч гэсэн гадаад хэл сурахыг өөрийн хобби, өдөр тутмын хэрэгцээ болго. Хэдий өндөр насыг насалсан ч гадаад хэл сурч эхэлсэн хүний оюун ухаанаа төвлөрүүлэх, аливаа зүйлийг санах чадвар нь нэмэгддэг.

6. Авсан мэдээллээ бусадтай байнга хуваалц
Аливаа зүйлийг өөрийн болгох хамгийн шилдэг арга нь бусдаас сурах. Хэзээ ч хүрсэн амжилтдаа сэтгэл ханаж болохгүй, байнга л өөрийгөө боловсруул. Олж авсан мэдлэгээ тэр даруй бусадтай хуваалцаж бай. Өөртөө болон бусдад дэлхий ертөнцийг нээж өгснөөр та оюун ухаан, ой санамжаа хөгжүүлэх дасгал хийж байна.

7. Зөв унтахад анхаарлаа хандуул
Хүний биеийн болон оюун ухааны чадамж хүний зөв унтаж амрахаас ихээхэн шалтгаалдаг. Байнгын дутуу нойртой явснаас хүний сэтгэн бодох чадвар буурч, ой санамж мууддаг гэдэг нь бүгдэд тодорхой болсон. Архаг нойргүйтэл нь хүний уран бүтээл хийх онгодыг үгүй болгодог. Нойр дутуу хүн энгийн механик ажлаас өөр юу ч хийж чадахгүй гэдэг нь ойлгомжтой.

8. Холестириний хэмжээгээ хяна
Хүний бие махбодид холестириний гүйцэтгэх үүрэг асар их. Оюун ухааны чадвар, ой санамж, мэдрэлийн системийн ерөнхий байдал цусан дахь холестиринээс ихээхэн шалтгаална. Холестирин ихэдсэнээс зүрх, судасны систем гэмтэж, энэ нь цусанд нөлөөлж тархины хүчилтөрөгчийн хангамж буурдаг. Үүнээс болж тархины үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай тэжээлийн бодис багасч, ой санамж асуудалтай болж, оюун ухаанаа төвлөрүүлэх чадвар буурна.

9. Хоол хүнсэндээ аль болох төмөр агуулсан бүтээгдэхүүн хэрэглэ
Төмөр тархины үйл ажиллагааг сайжруулж, хүчилтөрөгч ирэх замыг засч өгдөг. Төмөр дутагдсанаар тархины идэвхийг эрс бууруулдаг аж. Хамгийн сайн төмөр агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг нэрлэвэл тугал, тахиа, хонины шарсан элэг, хонины шарсан бөөр, нунтаг какао, өндөгний шар, хясаа, хушны самар, нэрс, үзэм, тоор, сардин загас, шоколад, шарсан дэгдээхэй, чанасан вандуй, шош гэх мэт орно.

Энэ жагсаалтыг гаргагчид бидэнд оюун ухаанаа хөгжүүлэх гайхамшигтай арга замыг зааж өглөө. Одоо бид энэ бүгдийг "ухаантай" хэрэгжүүлэх л үлдэж байна.

Sunday, October 11, 2009

Ажлын байрандээр аксессорио тааруулан зvvх нь

Ажлын байр гэдэг vгдээр та анхаарлаа төвлөрvvлэх хэрэгтэй. Ажилдээр тань хvмvvс танд
бус таны vнэт эдлэлvvд дээр тань анхаараад байхыг та хvсэхгvй байгаа биздээ?
Тэгвэл ажлын байрандээр аксессор, vнэт эдлэлvvдийг зvvх дvрэм гэж байдаг аж.

1. Бөгжийг хэзээд хэтрvvлж болохгvй. Хэрвээ та гэрэлсэн бол бөгжөө зvvж болно. Харин тод өнгөтэй, том шигтгээтэй бөгжийг хэзээ ч ажлын байрандээр зvvж болохгvй, харин арга хэмжээ, уулзалт, vдэшлэгдээр хувцастайгаа тохируулан зvvхэд тохиромжтой байдаг.

2. Хvзvvний зvvлтийг зvvхэд аятайхан харагдаж болох ч хэт урт, хэт бvдvvн байж болохгvй. Таныг босож, суухад хvзvvний зvvлт тань саад хийж, ширээтэй тань шvрэлцэж, дуугарч болохгvй.

3. Бугуйвчийг тохируулан зvvх аваас vнэхээр сайхан харагддаг. Гэхдээ хэт овортой, хэт өнгөлөг, хэт их чимээ гаргахааргvй бол сайн. Тэгэхээр ганц ширхэг, цулгуй өнгөтэй бугуйвчийг зvvсэн нь дээр. Таныг хvнтэй гар барихад тань саад болж байгаа, их дуу чимээ гарч байгаа эсэхийг анзаараарай. Мөн бугуйвчийг цагтайгаа хамт нэг гарандаа зvvж болохгvй. Энэ нь их дуу чимээ гаргахаас гадна, бугуйвч, цагийг хамт зvvж болохгvй гэсэн загварын дvрэм байдаг.

4. Хэт том ээмэг зvvж болохгvй. Энэ нь таны нvvрний өнгийг дарж, хvнд харагдуулна. Харин нvvрний тань өнгийг гэрэлтvvлэх бага зэрэг жижигхэн ээмгийг сонгоорой.

5. Цагний хувьд хэт гялалзсан, тод өнгөтэй биш байвал сайн.

Гадаад хэл сурах энгийн зөвлөгөө

Гадаад хэл сурах нь одоо тийм ч хүнд биш болжээ. Мөнгөтэй л бол дуртай сургалтын төвд хандаж, эсвэл эх оронд нь очиж сурах боломжтой. Гэхдээ заавал их мөнгө үрж, өөрийгөө зовоох хэрэггүй. Ихэнх хүмүүс ямар ч хэлийг нэг сарын дотор сурах гэж улайрдаг. Энэ нь хамгийн буруу гэнэ. Өөрийгөө маш сайн бэлдэхийн тулд яарах хэрэггүй. Мөн хэл сурах гэж нойргүй хонож, олон үг цээжлэх гэж зовох хэрэггүй. Ингэж цээжилсэн үг амархан мартагддаг. Ингээд энгийн бөгөөд сонирхолтой аргаас хүргэе.

1. Хамгийн эхний хийх алхам хүнд хэцүү гэсэн бодлоо орхих. Амархан гэж бодсон бүхэн хялбар бүтдэг.

2. Заавал олон үг нэг дор цээжлэх гэж бүү зов. Өөрийн сонирхосон зүйлсийн нэрийг сурч буй хэлээрээ хэлж цээжил.

3. Сурч буй хэл дээр дуулагдсан дууг байнга сонс. Ингэвэл үг цээжлэх, сонсгол тань сайжрана.

4. Тухайн хэлийг сайн мэддэг, эсвэл гадаад хүмүүстэй чадахгүй ч байсан үг сольж бай. Ингэхэд танд ичих хэрэггүйг сануулья. Тэр хүмүүс таньд буруу хэллэгийг засахад тусална.

5. Эцэст нь ойлгохгүй байсан ч ном унш. Эхлээд юу ч ойлгохгүй, харин хэсэг хугацааны дараа өөрийн мэдэлгүй үйл явдлыг ойлгож эхэлдэг байна.

Эх сурвалж: www.news.mn

Thursday, October 8, 2009

Гар барихад учир бий гэнээ

Боловсон байна мэдээж гэдэг таны хvнтэй хэрхэн мэндэлж байгаагаас эхэлнэ. Мэндчилгээ дотор нэн чухал зvйл бол гарын атгалт юм шvv. Найз нөхөр, дарга даамал, хайртай бvсгvй, хамгийн дургvй хvн чинь хэн ч бай та гар барьж л мэндэлдэг шvv дээ. Тиймээс гар атгаж мэндчилэх тухай хэдхэн зvйл анхааруулъя. Гар барьж мэндлэх ёсыг анх англо-саксчууд бий болгожээ.

Ромчууд гараа зvрхэн талаасаа эхлэн өргөөд алгыг нь дээш харуулан бага зэрэг бөхийж мэндчилдэг /та vvнийг тvvхэн сэдэвт кинон дээр бишгvй харсан шvv дээ/, хятадууд мэндлэхдээ толгойгоо яльгvй унжуулж өөрийн гутлын хоншоорыг ширтдэг, харин грекчvvд баруун гараа зvрхэн дээрээ тавьдаг байжээ. Энэ бvхэн өнөөдрийн та бидний амьдралд хадгалагдан vлдэж, бид биен рvvгээ толгой дохиж, гараа даллаж, гараа зvрхэн дээрээ тавьж мэндэлж л байдаг. Гэхдээ л хамгийн тvгээмэл мэндчилгээний хэлбэр бол яах аргагvй гар барилт юм.

Бvсгvйчvvд сvvлийн 100 жилд харилцааныхаа соёлд нэлээн өөрчлөлт хийсэн шvv дээ. Эрчvvдтэй адилхан хувцаслаж, гараа заавал vнсvvлнэ гэхээ байж, суудал тавьж өгөөгvйд гомдоллохоо больж, тэр байтугай зоогийн газарт ч заавал эрчvvдээр “даалгахаа” больсон гэдгийг та мэдэж байгаа байлгvй. Ихэнх тохиолдолд бvсгvйчvvд эрчvvдтэй энгийн найрсгаар гар барьж мэндэлдэг болсон. Гэхдээ энд боловсон ёсны нэгэн бичигдээгvй хууль vйлчилсээр байгаа.

Эрэгтэй, эмэгтэй хоёр хvн уулзахад эрэгтэй нь тvрvvлж гар сунгах нь бvсгvйг хvндэлж буй хэрэг юм. Өөртэй чинь мэндлэхээр сунгасан гарыг нь анхааралтай хараарай. Гарынхаа хуруунуудыг доош нь яльгvй нугалж, бугуйгаар нь сулавтар унжуулсан байвал та гарыг нь vнсэх ёстой гэсэн vг. Эмэгтэй хvний ердийн сунгасан гарыг vнсэж мэндлэхэд болохгvй зvйл vгvй ч харин vнсvvлэхээр өгсөн гарыг нь зvгээр атгаж мэндэлбэл та тvvнийг эвгvй байдалд оруулж, өөрөө ч соёлгvй гэж тооцогдох болно. Өөрийнхөө туршлагаас харахад, хэдийгээр би эр хvнд vнсvvлэх гэж гараа өгдөггvй ч мэндлэхээр сунгасан гарыг минь мөчид атгасан эр хvнд сэтгэлийнхээ гvнд дургvй хvрдэг юм. Та бас бодоод vз дээ. Бид хоорондоо гараа атган мэндэлдэг. Гэхдээ бvх хvний гар барилт адил бишээ. Ихэнх нь найрсаг, зохих хэмжээнд чангавтар атгасан мэндчилгээнд дуртай байдаг гэнэ. Харин сулхан, мөчид атгалтанд хvмvvс, ялангуяа эрчvvд их дургvй. Гар барилт ерөнхийдөө 6 янз байдгийг сануулъя.

1. Сонгодог.
Өөртөө итгэлтэй, мөн ижил тvвшний хvмvvс ингэж гар барилцдаг. Ямар нэг дургvйцэл, уур хилэн, өөртөө итгэлгvй байдлыг илэрхийлдэггvй, сайн муу элдэв “но”-гvй энгийн мэндчилгээ. Энэ нь харилцан хvндэтгэл, найрсаг занг илтгэнэ

2. Урамшуулсан.
Зvvн гараараа уулзсан хvнийхээ бугуйн дээрээс давхар атгаж мэндчилэх нь сэтгэл санаа засч, урам өгч дэмжиж байгаагийн илэрхийлэл байдаг. Тvvнчлэн уй гашууны vед сэтгэл зовниж, харуусал илэрхийлж байгаа дохио юм. Гэхдээ энэ атгалтыг анхааралтай хэрэглэж байгаарай. Байнга ингэж мэндчилбэл таныг “эрээ цээргvй амьтан” гэж дvгнэх болно. Ялангуяа даргатайгаа ингэж мэндчилэх нь тийм ч сайхан санаа биш. Тиймээс та тvvнтэй зөвхөн хоёрхон тохиолдолд л ингэж гар барьж болно. Нэгд, тvvнийг дөнгөж сая дээрэмчдийн гараас мултарсан vед, хоёрдугаарт охин нь энэ дээрэмчдийн толгойлогчтой суух гэж байгаа бол… Энэ тоглоом шvv, гэхдээ бодоод vзвэл та ойлгох байх.

3. Vлбэгэр.
Та сул унжсан vлбэгэр гараа сунгавал, хоржоонтой нэг нь гарыг тань тохуутайгаар vнсэж мэхийн ёслох вий. Ямар ч тохиолдолд эр хvний гар vхсэн загас шиг сул унжиж байх ёсгvй. Тэр байтугай та 40 каратын алмаазан шигтгээтэй 999 хувийн сорьцтой алтан бөгжөө гайхуулахыг хичээсэн ч, эсвэл тухайн хvнд дургvй гэдгээ харуулахыг яаж хvсч байсан ч ингэж мэндэлбэл муу нэртэй болохоос өөр ашиг олохгvй гэдгийг ойлгох хэрэгтэй.

4. Дээрээс доош чиглэлтэй.
Та нэр алдартай, “чухал” хvмvvс ч гэсэн өрөөнд нь санамсаргvй vсрэн орж ирсэн зvс таних төдий “өчvvхэн” нэгэнтэй мэндлэхийн тулд заавал суудлаасаа босдог, эсвэл зөрөөд өнгөрсөн хэдэн шатаа буцан өгсөж нэг тvвшинд ирдэг гэж бодож байна? Дээрээс доош чиглэлтэй гар атгалт нь сууж байгаа юм уу, байрлалын хувьд арай доор байгаа хvнийг сэтгэхvйн хувьд эвгvй байдалд оруулдаг. Энэ нь тухайн хvнээс болж байгаа биш, ердөө л угаасаа хvний сэтгэл зvйтэй холбоотой юм. Хэн ч гэсэн эвгvй байдалд орохыг хvсэхгvй шvv дээ.

5. Чанга.
Мэдээж чангахан атгалт найрсаг, нөхөрсөг занг илтгэнэ. Гэхдээ хурууныхаа vе болгоныг шажигнатал, уулзсан хvнээ дуу алдтал атгах нь тийм ч соёлтой занд тооцогдохгvй. Хэт чанга атгалт уур хилэн, өдөөн турхиралтын шинж тэмдэг гэнэ лээ шvv.

6. Давхар атгалт.
Сонгуульд нэр дэвшигчид юм уу, улс төрчид голдуу ингэж гар барьдгийг та лав анзаарсан биз. Гэхдээ хvн бvртэй ингэж мэндэлж болохгvй л дээ. Энэ атгалт нөхөрсөг байдал, сэтгэл хөдлөлийг илэрхийлэх бөгөөд өөртөө итгэлтэй, байр суурь, нэр хvндээ мэдэрдэг хvн өөрийн болговол зохилтой. Эс бөгөөс та өөртөө итгэлгvй, хулчгар хvн гэсэн сэтгэгдэл төрvvлж болзошгvй.

Энэ бvхэн танд хэрэггvй, илvv зvйл мэт санагдаж магадгvй. Гэхдээ нэртэй имижмейкэрvvд яагаад vйлчлvvлэгчдээ хvнтэй зөв мэндэлж, зөв гар барьж сур гэж өчнөөн цагаар зааж, залхууг нь хvргэж байдаг вэ? Ялангуяа эрчvvд, улс төрчдөд олны хvндэтгэл хvлээж өөрийн байр суурийг олоход нэн чухал зvйл юм. Хэт эзэрхэг чанга, хэт сул дорой, эсвэл хэт сэтгэлийн хөдөлгөөнтэйгөөр /ямар ч зvйл хэмжээнээсээ хэтэрвэл зохисгvй байдаг шvv дээ/ гар барих нь бусдыг айлгаж, өөрөөсөө тvлхдэг байна. Тийм ч учраас энэ бяцхан зөвлөгөөг анхааралтай уншихыг хvсье.

• Та хvнтэй гар барихдаа хуруугаа хөдөлгөж болохгvй. Өчvvхэн төдий ч бай хуруугаараа гарыг нь илэх, бөмбөрдөж тогших байдал гаргавал нөгөө хvн тань “Энэ ер нь ямар санаатай этгээд вэ?” гэж дотроо ихэд болгоомжлох вий.
• Гарыг нь алгаараа бvтэн атга. Гэхдээ хэт их хvч гаргаж хэрэггvй. Уулзсан хvн таны өөртөө итгэлтэй, эелдэг мөн хvчирхэг байдлыг мэдрэх л ёстой болохоос биш гараа өвтгөх ёсгvй шvv дээ.
• Өөртэйгөө ижил болон өөрөөсөө доор тvвшний ямар ч хvнд тvрvvлж гар сунга. Нөгөө хvн тань мөн ингэж хандах ёстой тул та хоёр яг зэрэг, ижил тvвшинд, гол дунд нь гар барьж чадна. Хэрвээ тэр хvн тvрvvлж гар сунгавал таныг гар барих хvртэл хэсэг хугацаа өнгөрч энэ нь тvvнийг эвгvй байдалд оруулна. Олон удаа ийм байдал давтагдвал та тухайн хvний хvндлэлийг бvрмөсөн алдах аюултай гэсэн vг юм. Харин дээд тушаалын хvнтэй тэр бvр тvрvvлж гар сунгах гэлгvй анхааралтай харж, тvvнийг танд гар сунгахад нь хоцролгvй хариу мэндлэх хэрэгтэй юм. Өндөр албан тушаалтнуудын олонх нь /харамсалтай нь…/ зарим vед өөрөөсөө доогуур албан тушаалын хvнтэй гар барьж мэндлэх дургvй байдаг тул энэ тохиолдолд та өөрөө эвгvй байдалд орно. Ийм хvмvvс эелдгээр тvрvvлж гар сунгаж байгааг тань “долигонуур, хэт увайгvй зантай, боловсон бус этгээд” гэж дотроо дvгнэж магадгvй
• Та хvнтэй гар барьж мэндлэхдээ ямагт нvд рvv нь эгц харж байгаарай. Гарыг нь атгачихаад газар шагайгаад байвал та ямар нэг далд, муу санаа агуулсан хvн гэж ойлгогдоход хvрч болзошгvй.

Нэрийн хуудас хэрэглэх соёлоос

Бид уулзалт болгон дээрээ л нэрийн хуудас солилцон бие биетэйгээ танилцдаг харин зарим нэгэн нэрийн хуудас солилцох, хэрэглэх соёлын талаар та бүхэндээ товч сонирхуулья. Нэрийн хуудасны голд болон баруун дээд буланд товчилсон үгс захидлыг төлөөлөх явдал их түгээмэл байдаг эдгээр товчилсон бичиг нь франц хэлний үгс бөгөөд олон улсын хэмжээнд хэрэглэгддэг юм байна. Жишээ нь:

• p.f.(pour feliciter) - аз жаргал хүсч баяр хүргэх
• p.r.(pour remercier) - талархал илэрхийлэх
• p.c.(pour condoler) - эмгэнэл илэрхийлэх
• p.p.p.(pour prendre part) - эмгэнэл илэрхийлж, туслахад бэлэн байгаагаа мэдэгдэх
• p.p.c.(pour prendre conge) - уучлал хүсэх (уулзаж чадалгүй явчих гэх мэт тохиолдолд)
• p.f.n.a(pour feliciter nouvel an) - шинэ жилийн баяр хүргэн аз жаргал, эрүүл энхийг хүсэх
• p.c, p.p.c, p.r гэж бичсэн нэрийн хуудсанд хариу илгээхгүй.
• p.c, p.p.p, p.f гэсэн бичигтэй бол өөрийн нэрийн хуудсан дээр “баярлалаа” гэсний илэрхийлэл болгон p.r гэж бичиж явуулна.

Wednesday, October 7, 2009

Уур

Ааш муутай, үргэлж уурлаж байдаг хүү байжээ. Эцэг нь түүнд нэг уут хадаас алхны хамт өгөөд уурлах бүрдээ нэг хадаас хашааны модонд хадаж бай гэж.
Эхний өдөр хүү 37 хадаас хашаандаа хадсан байна. Ингээд хэдэн долоо хоног өнгөрөхөд тэрээр хэрхэн уураа хянаж байхыг аажим аажимаар сурч хашааны модонд хадах хадаасны тоо ч аажмаар буурч байлаа. Өөрийн уураа хянах нь хашаанд хадаас хадахаас илүү амар болохыг тэрээр ойлгож эхэлжээ. Эцэст нь тэр өөрийн уур бухимдлаа ч хянаж сурч. Ингээд тэрээр энэ тухайгаа аавдаа хэлэхэд аав нь түүнд уурлаагүй өдөр бүхэндээ нэг хадаасыг модноос сугалаж байхыг зөвлөв.
Өдөр хоногууд өнгөрсөөр өнөөх хүү бүх хадаасуудыг сугалаж дууссан тухайгаа ааваадаа дуулгажээ. Аав нь хүүгээ дагуулан өнөөх хашааруу очоод “Хүү минь чи маш сайн байна. Гэхдээ энэ хашаанд гарсан нүхнүүдийг харж байгаа биз дээ. Энэ хашаа хэзээ ч өмнөхтэйгээ адил харагдахгүй байна. Уурын мунхагаар хэн нэгэнд хэлсэн муу үгс чинь яг үүн шиг шарх үлдээдэг юм даа. Үгээр хүнийг шархдуулж болно. Чи хичнээн удаа уучлал гуйсан ч энэ чинь хангалтгүй. Сэтгэлийн шарх хэзээ ч анихгүй. Үг хэлээр үүсгэсэн шарх яг л энэ хашаанд гарсан нүхнүүдтэй адил хэн нэгэний сэтгэлд гүн сорви үлдээдэг юм шүү” хэмээн захьжээ.

Эх сурвалж: http://www.mongoliantemple.com

Өнгөний сонголт буюу Улаан хувцастай хүүхнүүд эрчүүдийг ГАЛЗУУРУУЛДАГ



Эрчvvдийг "галзууруулж" өөртөө татъя гэвэл бvсгvйчvvд улаан өнгийн хувцсыг сонгох нь тустай гэнэ шvv. Эрчvvдээр фото зурагнаас сонголт хийлгэхэд улаан өнгийн хувцастай эсвэл улаанаар хvрээлснийг нь илvv сэтгэл татам гэж vнэлсэн байна. Нью-Йоркийн Рочестерийн их сургуулийн сэтгэл судлаач профессор Эндрью Эллиотийн энэхvv судалгаа нь улаан өнгө бол хайр дурлалын өнгө гэж vздэг уруулын будаг болон Валентиний баярын ил захидал vйлдвэрлэгчдийн vзлийг баталгаажуулж байна. Энэхvv "улаан тvгшvvр" нь хэдийгээр улаан өнгийг хайр сэтгэлийн цацрагтай холбож vздэг хvний сэтгэлгээний vр дагавар байж болох ч мөн тун энгийн бйологийн шинжтэй байж болно гэж Эллиот хэлэв. Хvн генетикийн хувьд бичтэй төсөөтэй нь аль хэдийн нотлогдсон. Тэгвэл бичийг судалж vзэхэд зарим эрэгчин нь улаан өнгө өөрт нь харуулсан эмэгчинд илvv татагддаг нь харагджээ.

Жишээ нь эмэгчин бабуин болон шимпанзенууд өндгөн эс гадагшлах vеэ ойртохоороо улаан өнгө харуулж сексийн дохио өгөхөд эрэгчин нь татгалзахын аргагvй болдог байна. "Энэ нь эртний биологийн гаралтай, улаан өнгийг өөртөө татах гэсэн тэмдэг гэж шууд vзэх тvvхэн хувьслын өв байх магадлалтай" гэж Эллиот өөрийн өгvvллэгийг "Хувь хvний шинж ба сэтгэл зvй" сэтгvvлд хэвлэгдсэний дараа өгvvлжээ. Судалгаанд гол төлөв коллеж төгссөн 100 гаруй эрэгтэй оролцсон бөгөөд тэдэнд эмэгтэйчvvдийн зураг vзvvлээд хэр хөөрхөн болохыг, vнсэх, тэдэнтэй секс хийх хvсэл хэр их төрж буйг оноогоор vнэлэхийг хvсчээ. Цөөн тооны эмэгтэйн зургийг заримыг нь улаан хувцастай, заримынх нь хvрээг улаан өнгөөр, vлдсэнийг нь саарал юм уу цагаан өнгөөр хvрээлж vзvvлсэн байна. Тухайн зурганд нэг л эмэгтэй байсан тохиолдолд ч гэсэн улаанаар хvрээлсэн зургийг бусад зургаас илvv сэтгэл татам гэж эрчvvд vнэлжээ.

Жич: Иймээс та байгууллагынхаа болон өөрийн дүр төрх, имижийг гаргахдаа ямар өнгөөр илэрхийлэх вэ гэдгээ сайн бодолцох хэрэгтэй ажээ.

Цагаа зөв зохицуулах дүрмүүд

Өглөөний 9 цаг. Танд ганц аяга кофе уух ч зав олдохгүй, утас чинь тасралтгүй дуугарч, таны мэйл хайрцаг захиагаар дүүрч, таны компьютерийн ойр орчинд элдэв янзын хийх ёстой ажлаа бичсэн тэмдэглэлийн цааснууд хөглөрөн харагдаж байна уу? Тэгвэл танд өөрийнхөө цагийг хэрхэн зөв зохицуулах талаар зөвлөе.


Өдөр болгон цагаа төлөвлө.
• Энд тэнд наасан хийх ажлын тэмдэглэлээ нэг жагсаалт болгон гаргаж, хийсэн ажлуудаа дарна. Уншихад хэцүү болоод ирмэгц жагсаалтыг дахин шинэчлэн бичнэ.
• Вебээр аялах, мэйл бичих, тэр бүү хэл ширээгээ цэвэрлэхдээ ч өөртөө тодорхой хугацаа тогтоо.
• Цаг тутам 2 минутын завсарлага авч хараагаа компьютерээсээ өөр зүг рүү шилжүүл.
• Орой болгон ширээгээ цэгцэлж бай, ингэвэл та маргаашийн ажлаа эмх цэгцгүй байдалд эхлэхгүй байх болно.

"Өөрийн хэмнэлээ ол
Өөрийнхөө хоногийн хэмнэлдээ зохицож сур."


Хронобиологичид бага үд бол мэдээлэл хүлээн авах чадвартай байдаг цаг уулзалт зохион байгуулахад хамгийн тохиромжтой цаг; үд дунд(адреналины хэмжээ дээд цэгтээ хүрдэг үе) бол шийдвэр гаргахад тохиромжтой цаг гэж итгэдэг. Оройн 6 цаг ажлаа зогсоох шилдэг цаг ба энэ үед цусны даралт, судасны цохилт багасдаг.

"Хийх ажлын жагсаалт гарга"

Хийх ажлын жагсаалт гаргах нь (гараар болон электроноор) цагийг илүү үр ашигтай зохицуулах эхний алхам юм. Хийх ёстой зүйлүүдээ нүдээрээ хараад дагах нь юу хийх ёстойгоо санахаас илүү хялбар. Хэцүү том зорилтуудыг “гол зүйл” гэж нэрлэсэн хэсгүүдэд хуваа, ингэснээр биелүүлэхэд хялбар болно. Яаралтай шийдэх асуудлуудаа тодруулахын тулд өнгийн бал ашиглах буюу ач холбогдлоор нь дугаарлан жагсаа. Хэрвээ ямар нэг ажил таны жагсаалтанд байнга л байдаг хэрнээ хэрэгжүүлдэггүй бол тэр даруй хийх буюу эсвэл зүгээр л хасчих.
Зохион байгуулалттай байж ажлаа төлөвлө.
Жагсаалтаа шалга: Хоёрхон минутын дотор хийж болох ажил байвал тэр даруйд нь хийчих. Дараа нь илүү том, яаралтай ажлаасаа эхэл. Аливаа ажил эцсийн минут дээрээ тулахаараа л яаралтай болдог гэдгийг мартаж болохгүй. Хэрвээ танд сарын дотор хийх ажил байгаа бол эцсийн хугацаанаас нь эхлэн 7 хоног бүрт хийх ажлуудын үе шатуудыг бичиж тэмдэглэ.

"Цаг үрэгчдээс зайлсхий"

Хамгийн их цаг үрэгчид бол бид өөрсдөө юм. Бид цаг тутам сонингийн мэдээллийг гарчиглаж, мэйлээр явуулсан хошигнолыг уншиж, чатлаж байх ёстой мэтээр боддог. Та өөрөөсөө “Эдгээр зүйлүүд ажлаа илүү үр дүнтэй хийхэд минь надад тус болж байна уу” гэж асуу. Хэрвээ үгүй бол хас. Судалгаагаар чаат, мессеж зэрэг нь хүний IQ –г түр хугацаанд 10 оноогоор буулгадаг болохыг тогтоосон байна. Иймээс боломжтой бол утасныхаа дууг багасгаж, мессенжерээ хаа.
Захиагаа шалгахдаа, байнга ирдэг мэдээлэл үү, хэн нэгний дамжуулсан захиа юу гэдгийг шалга — дараа нь тэдгээрийг устга. Эсвэл тохиргоогоо өөрчил, ингэснээр байнга ирдэг мэдээллүүд нь автоматаар тусгай фолдерт орж та тэднийг дараа уншиж болно (үүнд ч гэсэн, өөртөө цагийн хязгаар тогтоо). Энэ бол хувийн хяналтын тухай асуудал юм. Хамгийн гол анхаарах зүйл бол хэрвээ та ямар нэг ажлыг амжуулах хэрэгтэй бол элдэв блогоор тэнэхгүй, ямар нэг тоглоомоор тоглохгүй, мөн ажлаа дуусгахаас нааш мессежний хариуг бичдэггүй байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл таны амжуулах гэж буй ажилд саад болох бүх зүйлээс түр ч атугай холд.

"Зааг тогтоо"

Судалгаагаар оффисын ажилтнууд дунджаар 11 минут тутамд ажлаасаа өөр зүйлд анхаарал нь сарнидаг ба тэр бүрт эргэн хэвийн байдалдаа орохын тулд 25 мин зарцуулдаг гэж тогтоожээ. Хэрвээ таны хамт ажилладаг хүмүүс байнга тань дээр ирдэг (таныг завгүй байхад) бол бүтээлчээр зааг тогтоо. Хамт ажиллагчиддаа яаралтай хийх ажил байна, дараа туслахаар 10мин-ын зав гаргая гэж хэл. Гэхдээ өөрийнхөө хичээл зүтгэлдээ хүндэтгэлтэй хандаарай. Та өөрийнхөө чадварыг урьдчилан тодорхойлсноор танд хэрэгтэй зайлсхийх арга замаа олоход хялбар байх болно.

"Ачааллаа хуваалц"

Хамт ажиллагчдаа өрсөлдөгч биш харин нөөц гэж харах нь чухал. Гэхдээ өөрийнхөө хийх дургүй ажлаа хамт ажиллагчдаа тохох хэрэггүй. Та хамт ажиллагчаа өөрийнхөө багт байлгаж, хамтдаа урам зоригтой ажиллахын тулд түүний чадварт итгэх хэрэгтэй.

"Өөртөө цаг гарга"

Өдрийн хоол , спорт заал руу явах завгүй байна уу? Ширээнийхээ ард сууснаар та өөртөө тус хүргэж байгаа хэрэг биш. Дасгал тогтмол хийдэг хүн ажил дээрээ илүү үр бүтээлтэй байдаг нь судалгаагаар тогтооогдсон ба өдрийн цайны цагаар 20 мин алхдаг хүн цайны цагаараа гарахгүй ширээнийхээ ард үлддэг хүнээс илүү бүтээмжтэй ажиллана.

Та бүхэнд амжилд хүсье.

Tuesday, October 6, 2009

Ярих соёл

-Уучлаарай таны цаана байгaa зүйлийг авах гэсэн юм
-Хүүе! чиний цаана байгаа зүйлийг авмаар байна
-Уучлаарай, тантай нэгэн зүйлийн талаар ярилцах гэсэн юм
-Хөөш! чамтай нэг юм яримаар байна
-Таны алдрыг хэн гэдэг юм бол?
-Хүүеэ! чамайг хэн гэдэг юм бэ?

Хүмүүс бид өөр хоорондоо бодол санаагаа илэрхийлэх, харьцахад яриа нэн чухал.
Энэ яриа ямар өнгө аялгаар, ямар үгсээр илэрхийлэгдэж байгаагаас, цаад хүндээ янз бүрээр нөлөөлдөг. Яг үнэндээ бид, өөрийн бодол санаагаа бусдад илэрхийлж, хуваалцаж ярилцахдаа л баяр урам, гутрал бухимдлыг мэдэрнэ. Энэ үүднээс нь авч үзвэл ярианы соёл гэдэг нэн чухал зүйл ажээ.

Хүн бүр янз янзын ааш араншинтай байдаг лугаа, өөрийн хүсэл, бодол санаагаа янз янзаар л илэрхийлдэг. Зарим нь өөрийгөө ихэд дөвийлгөн, бусдад дээрэлхүү төрхөөр, зарим нь өөрийгөө ихэд дорд үзэж, бусдад зусардсан өнгөөр, нэг хэсэг нь бусдыг хүндэтгэн эелдэг харьцаж байхад, нөгөө хэсэг нь өөрийн бүдүүлэг байдлаа, тэнэг мулгуу хандлагаар илэрхийлнэ.Ямартай ч хэл ярианы соёл гэдэг, бусдыг хэрхэн үнэлж, хүндэлж байдгийн хэмжүүр байдаг аж.

Хээгүй яриа

Монголчууд бид өөрсдийгөө цагаан цайлган, хээгүй гүндүүгүй байдлаар илэрхийлэх дуртай.
…Хэн нэгэн хүнтэй ярилцахдаа, дотноссон сэтгэлээ илэрхийлж, тухайн хүний сонирхсон, эс сонирхсон байдлыг үл харгалзан, хэрэгтэй хэрэггүй, сонирхолтой сонирхолгүй олон зүйлийг хамж шимэн ярьдаг хүмүүс байдаг. Тийм хүний хувьд хэн нэгэнтэй ярих нь чухал болохоос, юу ярих хэрэгтэй нь төдийлэн чухал бус.

…Хүнтэй ярилцахдаа илэн далангүй байдлаа илэрхийлж, өрөөл бусдад төдийлэн хамаагүй, өөрт хамаатай олон асуудлаа дэлгэн ярьдаг хүмүүс байдаг. Тэд тэр хэмжээгээрээ, өөрт хамаагүй бусдын асуудлыг ч сонирхон, яриулах гэж оролдоно. Тийм хүмүүс, ярьж байгаа хүнийхээ дал мөрөн дээр нь алгадах, энд тэнд нь нудрах зэргээр зэргээр авирлан, хээгүй байдлаа илэрхийлнэ. Харин өөрийн олон асуудлаа дэлгэж, өрөөл бусдын олон асуудлыг сонирхох энэ үзэгдэл, нэгэн цагт хов живийн эх үүсвэр болох нь олонтаа.

…Хүмүүстэй ярилцахдаа марзан шалиг маягаар яриа өдөж, шоолж тохуурхаад эсвэл тоглож наргиад байгаа нь үл мэдэгдэх төрхөөр ярьдаг хүмүүс багагүй байдаг. Тийм хүнтэй ярихад нилээд төвөгтэй. Заримдаа тийм байдлын улмаас инээх ч хэцүү, уурлах ч хэцүү байдалд орох тохиолдол зөндөө.

Мэндчилгээ болон талархлын үг

-Сайн байна уу? та
-Сайн, та сайн байна уу?
-Танд их гялайлаа
-Баяртай, та сайн яваарай
-Танд сайн сайхныг хүсье

Ямар ч хүнтэй уулзаж, ярилцаад салахдаа хэлдэг мэндчилгээний болон талархал салалтын үгсүүд байдаг. Зөвхөн монголчууд төдийгүй дэлхий нийтийн жишиг нь ч ийм. Ийм хэлц үгсийн хэллэг нь янз бүр боловч, утга агуулга нь ойролцоо. Энэ бол нэг ёсондоо хүнийг, хүнийх нь хувьд хүндэлж буйн нэг илэрхийлэл юм даа.

Монголчууд энэ талаар их баялаг, ёсорхуу хэллэгтэй төдийгүй, шүлэглэсэн хэлбрээр уран цэцэн өгүүлэх нь бий.

-Хэт нутаг хаана , хэрэг зориг юунд вэ?
-Та амгалан сайн морилж явна уу?
-За танд их гялайлаа, ачийг тань санаж явах болноо
-Та аян замдаа алжаалгүй сайн явж хүрээрэй
-Даага далантай, бяруу булчинтай онд тарган оров уу? гэхчилэн.
Даяаршил хөгжлийн хурдацтай энэ цаг үед, энэ бүхэн ихэд товчлогдон, амар хэлэгдэх болж дээ.
-Хай
-Юутай байна?
-Юу ч үгүй шив дээ
-Чамаар юу байна?
-Бас л юу ч үгүй
-За за байе
-Байе

Өдөр тутам ийн хэлэлцсээр бэлэг дэмбэрэл гэдгээ ч умартах болж дээ. “Амны бэлэгээс ашдын бэлэг” гэдэгчлэн, бэлэг дэмбэрэлгүй ийм хэлц, бидний амьдралд муугаар нөлөөлж байгаа хэмээн зарим хүмүүс нотлох. “Юу ч үгүй хоосон” гэх бидний өдөр тутмын мэндчилгээний хэлц, бэлэгдлээ байг гэхэд ярианы соёлд хэр нийцтэй юм бол? Монгол хэлэнд байдаг “мэндийн зөрөө” гэдэг ойлголт, нэгэн цагт их ёсорхлыг агуулсан, бэлэгдэлийн үгс байсан аж. Түүгээр ч барахгүй, тухайн хүнээ хэр зэрэг хүндэлж байгаагийн илэрхийлэл гэж үздэг байж.

-Хөөе! аав аа юутай байнаа? гэсэн хэллэгт хүндэтгэл тэгтлээ илрэх билүү? Ядахнаа л
-Сайн байна уу? ааваа. Таны бие амгалан уу? гэж асуувал арай дээр хүндэтгэл илрэх байхаа. Яаж ярих нь хүний эрх хэдий ч, хүндэтгэл, бэлэгдэлээ бодож ярьж байхын муу гэж үгүй.

Ярианы соёл

-Тантай ярилцаж байгаа, ямар ч хүнтэй хүндэтгэл, соёлтой харилцаж байх нь их чухал байдаг. Нэг талаас “хүн” хэмээн хүндэтгэж байгаагийн илрэл, нөгөө талаас таны танихгүй тэр хүн , хэн ч байж болох, маргааш хэн ч болж болох шүү дээ. Ямар ч хүнтэй эелдэг боловсон, соёлтой харилцдаг хүн, ийм харилцааныхаа төлөө хэзээ ч бусдын өмнө эвгүй байдалд ордоггүй юм.
-Хүнтэй харилцан, ярилцаж байхдаа нөгөө хүнийхээ ярьж буй үгийг ихэд анхааран сонсох нь их чухал байдаг. Энэ яриа танд таалагдсан ч эс таалагдсан ч, сонирхолтой эс сонирхолтой байсан ч ярьж буй зүйлийг нь гүйцэд анхааран сонсоно гэдэг, хүндэтгэлийн нэгэн хэлбэр. Учир нь тэр хүн танд л зориулж байгаа хэрэг. Ярьж буй хүнийхээ яриаг бүдүүлгээр таслах, ярьж буй зүйлээс нь шал өөр зүйлийг ярих, үл тоомсорлосон, эсвэл шоолж тохуурхсан өнгөөр ярих нь, нөгөө хүнээ үл хүндэлсэн хэрэг төдийгүй, уг яриаг ямар ч хэрэгцээ ач холбогдолгүй, хоосон зүйл болгон хувиргадаг. Ийм олон үйлдлийн дараа, танд чин сэтгэлээсээ хандан ярих хүн тэгтлээ олдохгүй л болов уу.

-Хүнтэй ярилцахдаа, зөвхөн ярих гэж бодсон зүйлээ л ярихыг хичээ. Хамгийн гол нь таны ярих зүйл ойлгомжтой, товчхон байвал, та хоёрын яриа хэн хэнийхээ сэтгэлд нийцдэг. Зарим хүмүүс ярианыхаа явцад “ам нь халж”, хаа хамаагүй зүйлийг хамж шимэн ярьж “хадуурдаг” муу зуршилтай. Ийм хүмүүсийг амаа авч давхин, хадуурдаг морьтой зүйрлэх нь бий. Ийм тохиолдолд таны яриа ямар ч утга учиргүй болж, хов жив, хэрүүл маргаанд хүргэх тохиолдол олонтаа.

-Өөрийн бодол санаагаа ярилцаж буй хүндээ тулгах, заавал хүлээн зөвшөөрүүлэх гэж оролдох нь, маргаан зөрчилдөөнд хүргэх эхний алхам. Хэрэв яриагаар санал нийлэхгүй бол, заавал маргалдаж, муудалцахын оронд, энэ сэдвээс зайлсхийсэн нь дээр байдаг. Харин тодорхой сэдвээр маргадаж мэтгэлцээд, өөрийн буруу ойлголтоо залруулах, зөв ойлголтоо баталгаажуулах нь үүнээс тэс өөр ойлголт юм.

-Нэгэн гэр бүлд хамтран ажилладаг хүмүүсийн зөрчилдөөнт асуудал нь утсаар ярих соёлд байдаг. Утсаар юуг ч юм хэт удаан ярих нь, дэргэдэх хүндээ ихэд төвөгтэй байдаг төдийгүй, эдийн засгийн хувьд ч ихэд хохиролтой. Уйдсан зарим нэгний утсаар удаан ярих сэдэв нь ихэвчлэн, хов жив, хэрүүл маргаан байдаг. Бие биеийнхээ нүүрийг хараагүй байхдаа, утасны цаанаас улайх биш гэдэгчлэн элдэв замбараагүй, бүдүүлэг хэллэг багагүй яригдана. Үгүй дээ л утсаар ярихдаа: “Сайн байна уу? намайг ……. гэдэг. Би ……тэй ярьж болох уу? гэж эхэлбэл хэн хэндээ тааламжит сэтгэгдэл төрүүлдэг. Харин ……тэй яриулаадах гэж шаардсан өнгөөр хэлбэл танд ямар санагдах бол? Гэртээ байж байгаад, хэн нэгэнд утсаар дарамтлуулахыг хэн ч хүсэхгүй шүү дээ.

Төгсгөл

Монголчуудын “тавхан үгэндээ танигдана” гэдэг хэллэгээр, тухайн хүний хэн болох нь ярьж буй ярианаасаа мэдрэгддэг гэнэм. Тэгэхээр зөв соёлтой ярина гэдэг таны хүмүүжил, оюун санааны илэрхийлэл аж. Ядахнаа үйлээ хянаж, үгээ цэнэж, өрөөлийг хүндэлж, хариуд нь өөрийгөө ч хүндлүүлэх нь, таны сэтгэл санаа тайван, өөрдөг сайхан байхын үндэс.

Та ч гэсэн одооноос өөрийн ярианы өнгө, хэллэгээ анзаарч, засаж сайжруулж яагаад болохгүй гэж? Та бусдыг хүндэтгэж чадваас, бусад хүмүүс таныг хүндэтгэх буюу. Заавал зарлиг шийдвэр хүлээлгүйгээр, дор бүрнээ хичээн өөрчилж болох зүйлийн нэг нь энэ аж.

Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг.
Таны хэн болох нь тавхан үгэнд танигдана шүү.

Хөгжилтэй бөгөөд үнэн Менежментийн ухааныг 5 минутад сурцгаая!















Хичээл #1


Нөхөр нь эхнэртэйгээ зөрөөд шүршүүрт орж явахад хаалганы хонх дуугарав. Дөнгөж душнээс гарсан эхнэр нь биеээ алчуураар ороогоод доошоо бууж хаалгаа тайллаа.

Хажуу айлын Боб хаалган дээр зогсоно. Эхнэр юм асуухаас өмнө Боб - Би чамайг наад алчуураа тайлвал 800 доллар өглөө гэх нь тэр. Хэсэг зуур бодсоны дараа хүүхэн зөвшөөрч алчуураа тайллаа. Хэдэн хормын дараа Боб түүний гарт 800 доллар атгуулаад яваад өгөх нь тэр.
Хүүхэн ч биеээ алчуураар эргэж ороогоод дээшээ өрөө лүүгээ явлаа. Дээшээ гарахад нөхөр нь хэн байсан бэ? гэж асуув.

Хажуу айлын Боб л байна гэж эхнэр нь хариулахад нөхөр нь цаадах чинь надаас зээлсэн 800 доллароо чамд өгөөгүй биз гэж асуусан байна.

Энэ түүхээс суралцах нь:

Хөрөнгө оруулагч нартаа зээлийн болон бодит эрсдэлийн талаар мэдээллийг цаг тухайд нь хуваалцвал эрсдэлээ ил тод гаргахаас зайлсхийх боломжтой юм.

Хичээл #2

Нэгэн гэлэнмаа ламтантай машинд явж байж гэнэ. Гэлэнмаа машинд орж суугаад хөлөө ачиж суухад гуя нь ил гарч ламтан золтой л замын осол гаргасангүй. Машинаа бариж яваа ламтан эвтэйхэн гэлэнмаан хөлийг илж эхлэв.

Гэлэнмаа: Ламтаан та Псалм 129 ишлэлийг санаж байгаа биз дээ?

Ламтан гараа татаж аваад араагаа солив. Тэр эргээд гуяан дээр нь гараа аваачив.

Гэлэнмаа дахиад л Ламтаан та Псалм 129 ишлэлийг санаж байгаа биз дээ? гэж асуухад Ламтан: Намайг уучлаарай гэхдээ бие махбодь минь хүчгүйдэж байна гэж хэлэв.

Зорьсон газраа хүрээд гэлэнмаа нууцхан санаа алдаад яваад өгөв.

Ламтан Псалм 129 ишлэлийг яаран гаргаж ирж уншвал "Аажмаар яваад бай, дээшлээд гайхамшгийг мэдрэх болно" гэсэн байв.

Энэ түүхээс суралцах нь:

Ажил дээрээ хэрвээ мэдээлэлгүй байвал гайхамшигтай боломжийг ч алдаж мэднэ.

Хичээл #3

Борлуулалтын төлөөлөгч, ахлах худалдагч болон дэлгүүрийн менежер 3 өдрийн хоолондоо орохоор алхаж явна. Тэд нилээд хуучны бололтой дэнлүү олоод үрж үзтэл Шидтэн гарч ирэх нь тэр.

Шидтэн: Би та бүхний нэг хүслийг биелүүлье.

Ахлах худалдагч: Би эхэнд нь, би эхлээд гэж хэлээд. Намайг Бахамийн арал дээр аваачаад би тэнд завь худалдан авч сайхан амьдармаар байна гэж хэлэв.
Хүслээ хэлж дуусмагц худалдагч алга болчихов.

Дараа нь би, дараа нь би гээд худалдааны төлөөлөгч би Хавайн арал дээр хувийн массажист-тай амарч Пина Колада шимэн хайртайгаа баймаар байна гэж хэлээд мөн алга боллоо.

Одоо чиний ээлж гэж хэлэхэд менежер Би энэ 2-ыг цайны цаг дуусмагц буцааж авчирахыг хүсэж байна гэж хэлжээ.

Энэ түүхээс суралцах нь:

Эхлээд боссоо юу ярихийг сонсох нь чухал юм.

Хичээл #4

Нэгэн бүргэд модны оройд суугаад юу ч хийхгүй байж байв. Жижиг туулай тэр бүргэдийг хараад би бас тань шиг суугаад юу ч хийхгүй байж болох уу? гэж асуув. Бүргэд болно гэж хариуллаа.

Тэгээд туулай бүргэдийн доор суугаад юу ч хийхгүй сууж байв. Гэв гэнэт үнэг гарч ирээд түүнийг идэж орхиж.

Энэ түүхээс суралцах нь:

Юу ч хийхгүй суух хүсэлтэй бол маш өндөрт суух нь чухал юм.

Хичээл #5

Нэгэн цацагт хяруул бухтай ярилцана. Би чам шиг наад модон дээр чинь гармаар л байна гээд санаа алдаад даанч надад тийм хүч чадал алга гэхэд бух чи миний бааснаас идвэл хүчтэй болно. Эдгээр нь дүүрэн енергитэй гэж хэлжээ.

Цацагт хяруул бааснаас ч идэж гарч тэрээр эхний өдөр модны хамгын доод талын мөчир дээр гарч чаджээ.

Энэ мэтээр явсаар дөрөв дэх өдрөө модны дээр бахархалтайгаар гарч ирлээ. Тэрээр модны орой гарсантай баярлаж байтал фермер түүнийг хараад буудаж унагав.

Энэ түүхээс суралцах нь:

Бухын баас нь чамайг өндөрлөгт гаргаж болно гэхдээ чи тэндээ удахгүй юм.

Хичээл #6

Жижигхээн шувуу өвлийн хүйтэнд өмнө зүгт нисэж явна. Маш хүйтэн салхитай байсан тул тэрээр газарт унасан байна. Газар унаад хөдөлж чадахгүй хэвтэж байтал үхэр хажуугаар нь гарахдаа түүн дээр баачихаад яваад өнгөрчээ. Баасан дунд хэвтэж байхдаа тэрээр ямар дулаан болохыг нь мэдэрч эхлэв.

Баас нь түүнийг сайхан дулаацуулж байв. Дулаацаж урам орсон шувуухай баярлаад дуулж эхлэв.

Хажуугаар өнгөрч байсан муур дууг сонсоод хүрч ирлээ. Тэр баасан дундаас шувууг олж бааснаас гаргаад идсэн байна.

Энэ түүхээс суралцах нь:

(1) Чамд дээр баасан хүн бүр чиний дайсан биш юм.

(2) Чамайг бааснаас татаж гаргасан хүн бүр чиний найз биш юм.

(3) Хэрвээ чи баасан дунд гүнзгий орсон бол амаа хамхисан нь дээр!

Эссэ хэрхэн бичих вэ?

Эссэ гэдэг харь хэлний үг болоод ч тэр үү, эссэ бичнэ гэдэг бидэнд нэлээд хэцүү даалгавар байдаг билээ. Тэгвэл чамд эссэ бичихийн энгийн нууцыг нээе. Энэхүү бяцхан нууцыг судлан мэдээд, өөрийн гарт оруулсан байхад чиний хувьд санаагаа олох, дэлгэрүүлэн бичих, төгсгөл хийх гээд эссэтэй холбоотой, тархи гашилгасан олон асуудлууд үгүй болж, ямар ч сэдвийн дагуу цэгцтэй, ойлгомжтой, сайн эссэг бичихэд хагас цаг л хангалттай байх болно.

Эссэ гэж юу вэ?
Эссэ гэдгийн утга учрыг сайтар ойлгоогүй тохиолдолд эссэ бичихийн тухай санахын ч хэрэггүй биз ээ. Үүнийг ойлгохын тулд эхлээд хүн төрөлхтний нийгэмшин амьдрах болсны цаад шалтгаан тийш анхаарлаа хандуулъя. Нийгмээрээр амьдрах нь юугаараа давуутай вэ?
Олуулаа байхын гол давуу тал нь бие биетэйгээ мэдээлэл солилцсны дүнд бүгдээрээ хөгжиж байдагт оршдог байна. Тэгэхээр ийнхүү мэдээлэл солилцохын тулд, мөн өөрийгөө бусдад илэрхийлэх, өөрийн үзэл бодлыг ойлгуулахын тулд хэл яриа бий болсон билээ. Харин бидний авч үзэж буй үндсэн асуудал болох эссэг агуулдаг бичгийн хэлний хувьд бол харьцангуй сүүлд үүссэн боловч бас л хүмүүсийн харилцааны хэлбэр юм. Товчхондоо эссэ бол "Хүн хүндээ өөрийн үзэл бодол болон сэтгэлийн хөдлөлөө илэрхийлэхэд зориулагдсан бичгийн хэлний нэгэн хэлбэр юм." Бидний өдөр тутмын амьдралд тааралдаж байдаг бусад бичгийн хэлнүүд буюу лекц, сонингийн мэдээ зэргээс ялгарах онцлог нь гэвэл эссэ бол чиний өөрийн үзэл бодлыг илэрхийлэх боломж гэдэг утгаараа илүү ойр дөхөм давуу талтай байдаг. Өөрөөр хэлбэл, эссэ бол бидний уур хүрэм дайсан байх зүйл биш харин ч бидний хамгийн ойрын анд нөхөр болох учиртай юм аа.

Зөвлөмж
Энэхүү "Эссэ хэрхэн бичих вэ?" гэсэн "микро сурах бичгийг" ашиглан өөрөө багахан хөдөлмөрлөөд эссэчин болохыг хүсэгч танд энэхүү зөвлөмжийг зориулж байна. Юуны өмнө үүнийг нэг бүрчлэн уншаад үзэх хэрэгтэй. Дараа нь хичээлийн өөрийн хуваарийг гаргаад тусгайлан цаг гаргаж судлаад үзээрэй. Үүнд ердөө л аравхан хоногийн хэдхэн цагийг зарцуулахад хангалттай байх болно. Хэрвээ чин сэтгэлээсээ хөдөлмөрлөж чадвал нэг л мэдэхэд чи зорьсондоо хүрч эссэ гэдэг толгойны өвчнөөс ангижрах болно гэдгийг амлая.

Эссэ хэрхэн бүтдэг вэ?
Эссэг бид олон олныг уншиж өөрсдөө бичихийг хичнээн олон оролдож үздэг боловч нэг л болж өгөхгүй байгаа биз. Тэгэхээр эссэг яг яаж бичдэг болохыг танд харуулъя.
Багш чинь чамд хоёр хуудас эссэ бичиж ирэх даалгавар өгсөн гэе. Хэрвээ урьд нь чи эссэ бичиж байгаагүй бол энэ нь хэтэрхий том даалгавар мэт санагдах вий. Тэгэхээр хэрхэн бүхэл бүтэн хоёр хуудсыг дүүргэх вэ?
Эхлээд чамд хоёр калибр, нэг гар буу, бас нэг карбин, шувууны хоёр амтай буу байдаг гэж үзье. Ердөө энэ таван буу чинь л чиний бэлэн таван параграф болох болно.
Гэхдээ түр азнаарай. Юу ч гэсэн таван буу байж байг. Тэгэхээр чи эднээр юу хийж чадах вэ? "Миний таван буу их сонирхолтой гэртэй" гэсэн өгүүлбэрийг аваад үзье. Тэгвэл ойлгомжтой чиний эссэ нь буу бүрийн сонирхолтой гэрний тухай өгүүлэх болно. Эсвэл чи өөрийн туршлагаас үндэслэн "Анчин ямар ч ан хийх байлаа гэсэн түүнд таван ширхэг буу байхад л хангалттай" гэж хэлсэн ч болох юм. Тэгвэл чиний дараа, дараагийн параграфуудад буу тус бүрийг хэрхэн хэрэглэх тухай өгүүлэх болно. Эссэний сэдэв олох ба түүнийгээ дэлгэрүүлэлт хийх нь хичнээн энгийн асуудал болохыг бид харж байна. Үүнээс гадна "Бууг хэрхэн цэвэрлэх вэ?", "Бууны үнэ хэрхэн бүрэлддэг вэ?" гэх мэтээр гарчгаа чи дураараа сонгож болох юм. Өөр хэд хэдэн гарчиг бодож олоод бичээд үзсэн ч болно. Гэтэл надад ямар ч буу байхгүй бол яах вэ? гэж санаа зовох хэрэггүй. Магадгүй чамд нохой байгаа байж болох юм. Хоёр гурван нохой нь хоёр гурван бууг сайн орлож чадна. Эсвэл чамд ах, эгч, найз нар, багш нар ядаж ямар нэгэн хобби байгаа биз дээ. Тэгэхээр чамд байгаа ямар ч гэсэн дотроо задардаг сэдэв бүр нь чиний хувьд эссэний сэдэв болж чадах нь байна. Энэ толгой эргэм олон эссэний сэдвийг мэдэж авсны дараа таныг түр зуур амсхийхыг зөвлөж байна. Эднийг одоо яаж эссэ болгох гэж та бодож байна?
Эссэ бичих нь хичнээн хялбар болохыг нотлон харуулахын тулд чамд тав биш гурван буу байсан бөгөөд гарчиг нь "Ангийн буунууд" гэж өгье. Эссэний гол өгүүлбэрт гурван буундаа энгийн байдлаар тодорхойлолт өгөх болно. Жишээ нь Турван буу бол энэ нутагт ан хийхэд хэрэгтэй бүх зүйл мөн." гэсэн өгүүлбэрийг авч үзье. Мэдээж зөвхөн энэ өгүүлбэрийг бичих нь эвгүй учраас өөрийн хувийн туршлага болон мэдээлэлд тулгуурлан багахан дэлгэрүүлэх хэрэгтэй. Эхний параграф:
"Яг одоо надад Ругер маркийн гар буу, Ремингтон 600 загварын карбин, унэгний хоёр амтай буу гэсэн гурван ширхэг буу бий. Эд нар бол энэ нутагт ан хийхэд хэрэг болох бүх зуйл мөн юм. Үунийг одоо тайлбарлая л даа."
Энд гурваас олон өгүүлбэрийн шаардлагагүй. Эссэний танилцуулгын хэсгийн үүрэг бол уншигчийн сонирхлыг татах ба эссэний цаашдын явцын үндсэн төрхийг томьёолох явдал байдаг. Чиний зүгээс эссэндээ хамгийн эхлээд гар бууг дурдсан байгаа билээ. Энэ нь чиний хоёрдугаар параграфын гарчиг болно. Үүнд түүнийгээ
дүрслэн тайлбарлан бичих хэрэгтэй.
"Миний эхний буу бол Ругер маркийн гар буу юм. Энэ буу маань .22-ийн калибртай, 9 сумтай дайзтай бөгөөд 42 унцийн жинтэй. Бас чамин улаан гадаргатай, буудахад их эвтэйхэн байдаг.юм. Туунийг би зөвхөн бап унахад төдийгуп ууль, шар шувуу зэргийг буудахад ашигладаг. Энгийн амарч суух далимдаа зугаа болгож буудах нь тун таатай. Олон ч хагас сайн өдрийг буу бид хоёр эргэн тойрон гуйлдэх хулгана, зурмыг агнаж өнгөрүулсэн дээ."
Гуравдугаар параграф нь мэдээжийн хэрэг дараагийн бууны тухай байх болно.
"Дараагийн буу маань Ремингтон 600 загварын карбин юм. .308-ын энэхуү буу винчестерийн уйлдвэрийн 5 ууртэй дапзтай бөгөөд 5,5 фунтын жинтэй. Бас автомат хамгаалалт 2,75 инчийн гоёмсог гэртэй билээ. Үугээр туулай, чандага агнахад төгс зохицсон бөгөөд гэрийн ойролцоох цөөрөмд ирдэг нугаснуудад мөн ч их тохирсон эд юм шуү."
Үүний дараа дөрөвдүгээр параграф буюу гуравдугаар бууны тухай өгүүлэх болно.
"Миний гурав дахь буу бол үнэгний хоёр амт юм. Энэ .12-ийн хэмжээтэп богино буу бол миний бахархал миний зугаа юм. Хорио тавигдах үеэр буга агнахад хамгийн тохирсон зэвсэг билээ. Энд буганууд нь өтгөн ойн гүнд байдаг болохоор хүчтэйхэн, хурдан буу хэрэгтэй байдаг юм. Энэ бууныхаа ачаар би жилийн 3 улиралд гэртээ байнга антай ирдэг билээ."
Одоо чамд төгсгөлийн параграф хэрэгтэй бөгөөд энэ нь эхлэлтэй холбогдсон байх ёстой. "Ойрын үед би дахиад хэдэн буу авах санаатай байна. Гэхдээ одоогоор манай хотын ойролцоох нэг өдрийн амжилттай анг явуулахад миний гурван буу маань хангалттай зэвсэг болдог юм аа."
Одоо эдгээр таван параграфыг дараалуулан тавиад л эссэ бэлэн боллоо. Дүгнэж үзвэл, эссэ нь чиний өгүүлэх гээд байгаа санаатай яг тохирсон гарчигтай бөгөөд гол санаа нь чиний танилцуулах параграфт тодорхой тусгагджээ. Үргэлжлэлд нь тус бүр нэг бууны тухай агуулсан гурван параграфыг авсан байна. Дараа нь дүгнэлт буюу төгсгөл хэсэгт бүх санаагаа нэг дор "базаж" өгсөн бөгөөд гол өгүүлбэрээрээ ончтой төгсгөсөн байна. Мэдээжийн хэрэг энэ нь нэлээд механик шинжтэй учраас үүний параграфуудыг илүү жишээ баримт болон сэтгэл татах зарим үгсээр баяжуулах нь зүйтэй юм.
Энэ эссэг бичихийн өмнө эссэ бичиж болох хэд хэдэн эх үүсвэрийн тухай ярилцсан билээ. Багш, ах, эгч нар болон хоббиныхоо тухай нэгэн эссэг дараахь хүснэгтийн дагуу бичээд үзээрэй.

Миний гурван
Эхний параграфт гол өгүүлбэр байна. Миний гурван
2 дахь параграфын гарчиг өгүүлбэр. Миний эхний
3 дахь параграфын гарчиг өгүүлбэр. Миний дараах
4 дахь параграфын гарчиг өгүүлбэр. Миний гурав дахь
5 дахь параграф эссэгээ дүгнэнэ. Эд нар бол миний гурван
Энд орхисон хоосон зайнуудад хамгийн багадаа 3 өгүүлбэр бичснээр чиний эссэ чинь бэлэн болох болно.

Гэвч параграф гэж юу вэ?
Бид өмнөх сэдвүүдэд параграфын тухай зөндөө их ярилаа. Харин одоо параграф гэж чухам юу болох, түүний бүтэц ямар болох, яаж түүнийг бичдэг тухай авч үзье. Тэгэхээр эссэ бичихийн тулд параграср гэж юу болох тухай маш сайн мэддэг байх ёстой. Хүн төрөлхтний нийгэмшин амьдардгийн гол утга учир нь хоорондоо харилцах ба бичихүйн гол шалтгаан бол цаг хугацаа хийгээд орон зайг алгасан өөр нэгэнд санаа бодлоо илэрхийлэх болох тухай өмнө нь өгүүлсэн. Параграф бол уншигчдад хаана шинэ санаа эхлээд хаана дусч байгааг мэдэгдэх бичгийн хэлний соёл юм. Хамгийн түгээмэл бөгөөд өөрийн санааг илэрхийлэхэд дөхөмтэй параграфын хэлбэр бол "тайлбар" параграф байдаг. Параграф хэрхэн бичдэг тухай энэ параграфын жишээн дээр үзье.
Тайлбар параграфыг төлөвлөх нь эгээ л нэг жижигхэн байшин барихтай адил юм. Юуны өмнө чи яах гэж тэр байшинг барьж. байгаа тухайгаа мэдэж байх ёстой. Үнэхээр, яах гэж байгаагаа мэдэлгүй зүгээр л нэг байшин барья гэвэл утгагүй хэрэг болно биз дээ. Үүний дараа байшин нь өөрийн зорилгод хамгийн их нийцэж байхаар бодож зураг төслөө зурна. Тэгээд зурсан зураг чинь чиний тавьсан зорилгод тохирох эсэхийг дахин сайтар шинжилж үзсний эцэст л хэрвээ чиний сэтгэлд бүрэн дүүрэн нийлж байвал сая байшингаа барьж эхлэнэ. Хэрвээ ямар нэгэн өөрчлөлт хийхээр бол эхлээд зурган дээрээ засвар хийгээд дараа нь л байшингаа засдаг.
Параграфыг зохион байгуулах нь байшин барихтай адилхан юм. Зорилго буюу гол санаагүйгээр "толгой" өгүүлбэрийг эхлүүлэх хэрэггүй юм. Харин гол санаагаа тов тодорхой болгосны дараа бол чиний хувьд төлөвлөлтийг хийж бүрэн болно. Зөвхөн үүний дараа л чиний өөрийн санааг хүмүүст зөв хүргэхээр бичих ээлж ирэх ёстой. Мэдээжийн хэрэг ямар ч барилгачин өөрийн барьсан байшинг аятайхан цонхтой байгаасай гэж боддог шиг чиний эссэ цэгцтэй, тодорхой төгсгөл хийх хэрэгтэй.
Товчхондоо тайлбар параграф гэдэг нь хоорондоо холбоотой бүлэг өгүүлбэрээр өрнөдөг. Гол санаа нь толгой өгүүлбэрээр танилцуулагдах бөгөөд энэ нь логик утгаар энэ өгүүбэрийг баяжуулж чадах бүлэг өгүүлбэрээр дамжигдан өрнөх болно. Мэдээж хэрэг хүчтэй дүгнэлт бол ус агаар шиг чухал юм.
Гол санаа. Энэ бол чиний параграфын тусгалын цэг, анхаарлын төвд байх, чиний зорих тэр л зүйл юм. Төлөвлөлт хийх ба бичилт эхлэхийхн өмнө чамд юуг илэрхийлэхийг хүсч байгаа тухай тодорхой санаа байх ёстой. Жолооч хүн хаана хүрэхээ мэдэж байж хамгийн дөт сайн замыг сонгож чаддагчлан бичигч хүн өөрийн юуг илэрхийлэхийг мэдэж байж сайн зохиол, бүтээл гаргах болно. Сонирхолтой гол санаанууд нь тунхгийн шинжтэй байх нь тохиромжой бөгөөд ерөнхий байсан нь зохимжтой байдаг. Жишээ нь "Би эсрэг хүйснийхэнтэйгээ найрсаг харилцаа тогтоож чаддаггүй." гэж хэт субъектив шинжтэй гарчгийг өгснөөс "Зарим хүмүүс эсрэг хүйснийхэнтэйгээр найрсаг харилцаа тогтоож чаддаггүй" гэсэн нь илүү дээр байх болно.
Төлөвлөлт. Гол санаа буюу гарчгийг олсны дараа төлөвлөлт хийх нь хялбархан байх болно. Чиний гол санаа чинь эссэний бичлэгийн хэлбэрийг тодорхойлж өгөх учир чиний хувьд өөрийн санааг тодотгоход шаардлагатай гэж үзсэн түлхүүр үгс болон илэрхийллүүдийг бичихэд л хангалттай юм. Дараа нь эдгээр нь үнэхээр гол санааг илэрхийлэхэд ямар үр нөлөөтэй болохыг шүүн үзээд хэрэггүй бол шууд дарах хэрэгтэй. Үлдсэн үгс чинь дараагийн ажилд чинь хэрэг болно.
Толгой өгүүлбэр. Гол санаагаа олох явдал бичиж байгаа хүнд хичнээн чухал байдаг вэ, толгой өгүүлбэр бол уншигчдад төчнөөн чухал байдаг юм. Энэ нь гол санаатайгаа ижил утгатай, өдөөх сонирхол төрлүүлэхүйц байх ёстой. чиний өмнө суугаад сонсож байгаа хүнээс ялгаатай нь уншигчид чамаас ойлгомжгүй зүйлээ асууж чадахгүй бөгөөд чи түүнд өөрийн үгийг засаж хэлж чадахгүй. өөрөөр хэлбэл, хэрвээ толгой өгүүлбэр нь сонирхолгүй байвал уншигч тэр дороо чиний эссэг орхиод явчихаж ч болох боловч. чиний баталгаа нотолгооны хэсэг хичнээн сайхан байгаад ч нэмэргүй юм. Толгой өгүүлбэр нь шууд, шууд биш, яруу гэсэн хувилбартай байж болдоог. Шууд гэдэг нь "Оюутны хөдөлгөөн нь сургуулийн удирдлагын шийдвэрт нөлөөлж чадна." Шууд биш гэдэг нь: "Саяхан би нэгэн хуульчтай телевизын тухай ярилцлаа." Яруу гэдэг нь "Засгийн газрын гишүүнчлэлийн тоо нь хэнд хэрэгтэй вэ?" гэсэн байж болно.
Эдгээр бол мэдээж хэрэг параграфын бүх зүйл биш ч гэсэн хамгийн гол амин сүнс нь учир үүнийг сайтар судлан үзэж өөртөө эзэмших хэрэгтэй. Ийнхүү бид эссэ бичихийн хамгийн энгийн асуудлуудыг авч үзлээ. Одоо бүгдээрээ эссэ бичихэд анхаарах зүйлсийн тухай авч үзье.

Эссэг эхлүүлэх аргууд.
Суут Пифагор "Аливаа үйлийн эхлэл нь тэн хагастайгаа тэнцүү байдаг." гэж хэлсэн нь бий. Эссэ бичих цаг хугацааны хувьд үнэн ч юм шиг. Оюутнууд үнэхээр эхний параграфыг бичихэд маш их цаг зарцуулдаг билээ. Эхний танилцуулах параграфын гол зорилго нь ямар нэгэн аргаар уншигчдын анхаарлыг татах явдал юм гэдгийг санах хэрэгтэй. Доор зарим жишээг өглөө:
1. Эхний ээлжинд ямар нэгэн асуулт тавиад түүндээ өгөх өөрийн хариултыг тайлбарлах замаар эссэг эхлүүлж болно.
2. Номноос буюу хүний хэлсэн үгнээс тохирсон ишлэл авах
3. Толгой өгүүлбэрээ бичээд түүнийгээ хамгаалж бичих
4. Хүүрнэл буюу цөөн мөр харилцан яриагаар эхлэж болно.
5. Өөрт болон хэн нэгэнд тохиолдсон сонирхолтой үйл явдал, онигоогоор эхэлж болно.
6. Эсвэл дараахь бэлэн загвараас ашиглаж болно:

Эссэг өрнүүлэх аргууд
Өөрийн бодлыг зөв, цэгцтэй илэрхийлэхэд эссэгээ тодорхой нэгэн аргад баригдаж бичих нь сайн байдаг тэгэхээр эссэ бичдэг хэд хэдэн аргыг авч үзье.
1. Дедуктив арга. Өөрийн гол санаагаа илэрхийлэхийн тулд хөндөх шаардалагтай хэд хэдэн санаа байгаа үед хэрэглэдэг арга юм. Энэхүү энгийн арга нь нийт эссэний 75% д ашиглагддаг байна. Жишээ нь "Би чамд дургүй, яагаад гэвэл чи харамч, муу хүн" гэсэн өгүүлбэрээр толгой өгүүлыэр хийсэн гэвэл эссэ нь яагаад дургүй тухайгаа, мөн харамч хүн гэж, муу хүн гэж ямар хүнийг хэлдгийг тайбарлах шаардлагатай болно. Энд энэ аргыг хэрэглэн эссэ бичиж болох 3-н аргыг өгсөн байгаа.
a. Хэрхэн суралцах вэ?
b. Гурван төрлийн оюутан
c. Миний амьдралын зарчим
2. Индуктив арга. Дедуктив аргын урвуу арга: Хэрвээ өөрийн гол санааг эссэний төгсгөлд хүртэл хадгалахыг хүсвэл энэхүү аргыг хэрэглэнэ. Дээр авч үзсэн жишээ өгүүлбэр энэ тохиолдолд "Чи харамч, муу хүн учир би дургүй болж өөрчлөгдөнө. өөрөөр хэлбэл эссэний эхний хэсгүүдэд харамч, ба муу хүний тухай бичээд дараа нь төгсгөл хэсэгт түүнд муу тухайгаа бичнэ.
a. Машины даатгал
b. Бидний ёс суртхууныг хэн үгүй хийв?
c. Би сонссон байх ёстой
3. Хронологийн арга. Үйл явдлыг цаг хугацааны дарааллын дагуу өгүүлэх арга юм. Хэрвээ чиний эссэнд бүхэлдээ цаг хугацаа чухал үүрэг хүлээж байвал энэхүү арга нь үнэхээр үр дүнтэй араг юм. Гэвч ийм төрлийн эссэнд зарим дутагдал гээд ... үүнд нэгдүгээрт, бүх зүйлийг нэг бүрчлэн өгүүлвэл уншигчдад таагүй сэтгэгдэл үлдэнэ.
a. Миний хамгипн дурсгатай өдөр
b. Хүн төрөлхтөн байгальд дайсагнасан байдлыг зогсооё
c. Тамирчны диваажин
4. Дүрслэн бичих арга. Хэрвээ'чи бичиж байгаа зүйлийнхээ тухай уншигчдаас ямар ч байсан илүү мэднэ гэдэгтэй итгэлтэй байгаа тохиолдолд болон сэтгэл хөдлөн үйл явдлын тухай бичихэд хэрэглэгддэг арга юм. Аргын зорилго бол уншигчдад өөрийн мэдэж байгаа зүйлийн тухай өөртэйгээ ижил төсөөлөл өгөх байдаг.
a. Гайхалтай машин
b. Миний их сургууль
c. Дотуур байрны нэгэн өрөө
5. Аналогийн арга. Ямар нэгэн нийлмэл төвөгтэй зүйлийг өөр энгийн зүйлтэй зүйрлэн тайлбарлах арга юм. Ихэвчлэн хоёр зүйлийг авч хооронд нь харьцуулдаг.
a. Зураг зурах ба эссэ бичих
b. Хуучин ба шинэ үе
c. Шашин ба сэтгэл зүй
6. Шалтгаан ур дагаврын арга. Ямар нэгэн үйл явдал санаа бодол нь ямар үр дүнд хүрснийг үзүүлэхэд хэрэглэнэ. Ийм төрлийн эссэг шалтгаан нь үр дагавраа хэрхэн бий болгож байгаа байдлаар болон үр дагавар нь шалтгаанаа хэрхэн бий болгож байгаа байдлаар зохиомжлон бичиж болно.
a. Шалгалтанд унагчид
b. Багш нар шуүгчид болох нь
c. Яагаад хүмүүс уурладаг вэ?

Эссэг хэрхэн төгсгөх вэ?
Эссэний төгсгөл нь эхлэлээсээ дутахааргүй чухал юм. Анхлан бичигч хүмүүст зориулсан энгийн нэгэн чухал дүрэм байдаг. Энэ бол "Хэрвээ чи хэлье гэснээ хэлж болсон бол одоо зогс." Хэтэрхий сунжирсан нуршуу төгсгөл чиний эссэг тэр чигт нь унтраачихаж ч магадгүй юм шүү. Эссэний төгсгөл ихэвчлэн дүгнэсэн байдалтай байдаг. Өөрөөр хэлбэл, чиний эссэ нь зорилгодоо хүрсэн гэсэн сэтгэгдлийг уншигчид үлдээхийн тулд чи эссэгээ заавал дуусгаж дүгнэх хэрэгтэй байдаг. Эссэг хэрхэн төгсгөх зарим аргыг авч үзье:
1. "Бид ийм байдлыг үргэлжлүүлсээр л байх уу?" гэсэн асуултаар төгсгөж болно.
2. Толгой өгүүлбэртэйгээ хамааралтай ишлэлээр төгсгөж болно.
3. Чиний зорилго ямар цэгт хүргэж байна вэ?
4. Өөрийн дэвшүүлсэн санаагаа хоёр талаас нь харж дүгнэх маягаар төгсгөж болно.
5. Энэ сэдвийн дагуу уншигчид өөр ном эссэнээс уншихаар бодож төгсгөж болно.
6. Эссэ нь мөн уншигчдад амлалт, тангараг өгөх болон анхааруулгаар төгсөж болох юм.

Гэвч хэзээ ч дараахь маягаар эссэгээ бүү төгсгөж байгаарай.
1. Уншигчаас цагийг нь үрсэн болон сонирхолд нь нийцээгүй байж магад гэх мэтээр уучлал гуйх. Энэ нь өөрийн хөдөлмөрийн хүндэтгээгүй мөн уншиж буй хүний хөдөлмөрийг ч хүндэтгээгүй хэрэг болно.
2. Өөр нэгэн гол санаа болон гарчгийг санал болгох

Төгсгөл
Энэхүү бичвэрийг уншиж эхлэхэд таны өмнө эссэ гэсэн аварга том хар үүл сүртэй нь аргагүй зогсож байсан бол одоо эссэ гэДэг бол тийм аймаар эд биш бөгөөд харин ч хэн бүхний хийж чадах энгийн зүйл юм гэдгийг ойлгосон бол миний зорилго биелж байгаа юм. Дахин сануулж хэлэхэд аливаа зүйлийг өөрийн болгон эзэмшихэд хөдөлмөр тэвчээр хоёр хамгийн чухал учир шилдгийн шилдэг эссэ бичиж чаддаг болохын төлөө хөдөлмөрлөхийг та бүхнээс хүсье. Нэгэн залхуу хүний тухай үлгэрт "...аймшигтай залхуу хүүгээ засахын тулд хөөрхий эцэг эх нь гэртээ орхиод явж гэнэ. Тэгээд өлсөж үхүүлэхгүй тулд гэрийнхээ унинаас хоолыг нь зүүгээд явжээ. Тэгээд хэд хоногийн дараа- ирэхэд хүү өлгөөтэй хоолыг харсаар үхсэн байсан" гэж өгүүлдэг. Монголын өнөөгийн залуусын дотор тиймэрхүү залхуус мэр сэр байсаар байгаа бөгөөд харин үүнийг уншигч та тэдний өрөөсөн дугуй биш учир миний зөвлөсний дагууд хөдөлмөрлөж чадна гэдэгт итгэлтэй байна.

Logo ямар байх ёстой вэ?

Миний бие сүүлийн үед байгууллагын лого, түүний дизайн, өнгө, утга ямар байвал хүмүүст илүү их хоногших, цаашдын сайн амжилтанд нөлөөлөх талаар судалж, сонирхож байна. Гэтэл логонд нэгэн анхаарах чухал ойлголт байдаг байна. Энэ бол логоны харагдах байдал ажээ. Тэгээд нэгэн сонирхолтой мэдээллийг орууллаа.



Лого хэмээх ойлголт нь маркетингийн шинжлэх ухаантай салшгүй холбоотой билээ. Лого нь компаний таних тэмдэг нь болж хэрэглэгчдийн хар хайрцагт тухайн компанийг санаж байх хамгийн гол зүйл болдог гэдгийг хэн бүхэн мэдэх байх.















Жишээ нь босоо хэлбэр бүхий логонууд маш түгээмэл ашиглагдах болсон байна. Шарсан үхрийн махтай сэндвичээрээ алдартай Arbys-ийн лого энэхүү ангилалд хамаарна.








Мөн хэвтээ хэлбэртэй логонууд өргөнөөр ашиглагдаж байна. Үүнд дотуур хувцас үйлдвэрлэгч компани болох Victoria’s Secret-ийн лого орно.














Квадрат хэлбэртэй логонууд ч түгээмэл ашиглагдаж байна. Үүнд автомашин түрээслэгч компани Avis-ийн лого орно.


Эндээс гарч ирж буй нэг асуулт бол “Лого ямар хэлбэртэй байх ёстой вэ?” гэсэн асуулт юм. Ер нь лого ямар хэлбэртэй байх ёстой юм бол?


















Лого сурталчилгааны хуудсанд зохицох ёстой юу? Жишээ нь: Hilton зочид буудлын лого хэвлэлийн нүүрэнд маш сайн зохицдог.



















Эсвэл лого телевизийн дэлгэцэнд маш сайхан дүрслэлтэйгээр харагдаж байх ёстой юу? Жишээ нь: Coca Cola-ийн логог гүйцэхээр сайхан дүрслэлтэй лого байхгүй байх.















Аль эсвэл лого бүтээгдэхүүнийхээ сав баглаа боодол дээр гоё харагдаж байх ёстой юу? Жишээ нь Volvo-ийн эмблем автомашиныхаа хамар дээр зохицдог шиг.














Лого хүний нүдэнд харагдахдаа зохимжтой байх ёстой. Лого ямар ч хэлбэр хэмжээтэй байсан гэсэн хэрэглэгчид л нүдээрээ хардаг. Иймд лого хүний нүдэнд зохицдог байх ёстой.










Хүн аливаа зүйлийг хоёр нүдээрээ хардаг тул лого зөвхөн ганц нүдэнд биш 2 нүдэнд зохицохоор байх ёстой. Иймд лого хүний хоёр нүдэнд зохицохын тулд тэгш өнцөгт хэлбэртэй байвал зохимжтой.










Лого хүний нүдэнд зохицохоор харагдахын тулд төгс харьцаатай байх ёстой. Төгс харьцаа бол өндрөөшөө 1 нэгж, уртаашаа 2.25 нэгж юм.

















Өнөөдөр зар сурталчилгаанаас их зүйл алга байна. Иймд логог үр дүнтэй бүтээхийн тулд төгс харьцааг баримтлах шаардлагатай.










Victoria’s Secret-ийн лого урьд нь хэтэрхий урт, өргөөшөө сунасан хэлбэртэй байжээ.Тэдний логог дэлгүүрт олж харахад нэлээд хүндрэлтэй байв. Харин шинэ лого нь нэлээд тохиромжтой хэлбэртэй болсон байна.












Харин Танай лого ямар байдаг вэ?


........................





 
Copyright 2009 Маркетингийн ойлголтууд.... Powered by Blogger Blogger Templates create by Deluxe Templates. WP by Masterplan