Tuesday, November 17, 2009
Толинд сайн ч юм бий, бас саар ч юм бий...
Үнэн эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Гэхдээ мэдэхэд илүүдэхгүй болов уу гэж бодоод энэхүү мэдээллийг орууллаа.
Дэлхийн олон сая хүн өдөр бүхэн толинд харж байхдаа өөрөө ч мэдэлгүйгээр амьдралаа өөрчилж байгаагаа мэддэггүй байна.
Толинд хэнд ч мэдэгдээгүй ид шид байх ажээ. Нүүрээ харсан хүн агшин зуурт элдвийг бодно, тэр бодол нь бодит байдал болж хувирна. Ер нь ганц толь биш гэрэл зураг, хөрөг зурагтай ч гэсэн далдын холбоо үүснэ.
Профессор Андре Кронинг гэдэг эрдэмтэн хэлэхдээ хүн, зураг дүрс хоёрын хооронд үл үзэгдэх холбоо бий. Ялангуяа толинд туссан дүрстэй ч бүр холбогдоно, хүнийг толинд харж байх үед нь хэлсэн үйл заавал биелэгдэнэ, тэрхэн үед үүссэн хэрэгцээ хүний био талбайд удаанаар хадгалагдаад үйл явцад улмаар нөлөөлдөг гэсэн таамаглал дэвшүүлжээ.
Мөн "Хүмүүс толинд харж байхдаа хувь заяагаа шийдэж байгаагаа мэддэггүй, Эмэгтэйчүүд толинд хараад би хөгширч байна даа гэж ихэвчлэн боддог. Өөрсдөө нэгэнт тэгж хөтөлбөржүүлж байгаа болохоор хөгширч таарна. Тэгвэл толинд хараад би дажгүй байна гэж бодвол үнэхээр жаргалтай сайхан явна. Иймээс утга учиргүйгээр толинд харах биш өөдрөг бодолтойгоор харах хэрэгтэй. Толь бол энэ утгаараа хүслийг биелүүлэгч байхын зэрэгцээ хортон дайсан ч болж мэддэг гэдгийг санавал зохино" гэж хэлжээ.
За өглөө босохдоо тольндоо нэг эерэг сайхан үг шивнээд үзий. Биелэх эсэх нь тэгж байгаад мэдэгдэх байлгүй....
Labels:
Танин мэдэхүй
No comments:
Post a Comment