Monday, November 23, 2009

Саятны амжилтын 21 нууц

Амжилт гэдэг таны хувьд мөрөөдлийн төдий зүйл биш юм. Хүн бүхэн амжилтанд хүрч чадна. Ингэхийн тулд зөвхөн юунаас яаж эхлэх, юуг яаж хийх ёстой гэдгээ эхлээд нарийвчлан төлөвлөж тэрэндээ хүрэх сэтгэлийн тэнхээ, тэсвэр хатуужил, чадвартай байх ёстой. Дөнгөж сая өөрөө сурч мэдсэн сурч эзэмшсэн зарчмыг амьдралдаа хэрэглэвэл та урагшаа давшиж чадна. Хэрэв та амжилтанд хүрсэн бусад хүмүүсийн хийсэн зүйлийг дэс дараатай, шаргуу гүйцэтгэвэл таныг том амжилтад хүрэхэд чинь дэлхий ертөнц дээр юу ч саад болохгүй. Таны хүсэл мөрөөдлийг бодит болгоход доорх зөвлөгөө бага ч болов туслах болов уу.

Агуу ихийг мөрөөд
Асар их амжилт, эд баялагийг бий болгож чадсан тэдгээр хүмүүс өнөөдөр тэдэнд юу байгаагаас илүү ихийг хүссэн мөрөөдлөөс гараагаа эхэлсэн байдаг. Та өөрийнхөө амьдралыг орвонгоор нь эргүүлж, өөрийнхөө хүсч байгаа тэр амьдралаа зөгнөж төсөөлөн бодохыг өөрөөсөө шаард. Агуу ихийг мөрөөдөх нь таны зорилгодоо хүрэх тухайлбал, санхүүгийн хараат бус байдалд хүрч очих замын эхлэл цэг нь юм. Хэрэв та амжилт олно гэсэн бүрэн итгэл найдвартай байгаа бол та чухам юу хийх гэж байсан, юуг хийх гэж оролдож. байснаа бүгдийг бич. Дараа нь тодорхой нэгэн үйл ажиллагааг сонгон авч, түүнийгээ яаравчлан биелүүл.

Чиглэлийн тодорхой мэдрэмжтэй ажиллах
Манан будан дунд хөвөлзөж яваа өөрсдийнхөө бүдэг мөрөөдлийг агаараас салгаж аваад түүнийгээ цаасан дээр буулгаж тодорхой бодитой болго. Амжилт олж байгаа хүмүүс цаг хугацааныхаа тодорхой хэсгийг өөрсдийнхөө зорилгын тухай бодоход зарцуулдаг. Үүний үр дунд тэд өөрийнхөө зорилгод хүрэх чиглэлээр тасралтгүй урагшилдаг, ингэснээр тэр зорилго нь тухайн хүнд улам бүр ойртон очдог. Мөн зорилгынхоо онцлогыг тодорхойлохын тулд зорилгынхоо томьёолол бүрийг "Би" гэдэг үгнээс эхэл.

Зөвхөн өөрийнхөө төлөө ажиллаж байна гэж бод
Өнөөдрөөс эхлэн өөртөө бүхний төлөө зуун хувийн хариуцлага үүрүүл. Өөртөө учирсан асуудал, өөрийнхөө гаргасан дутагдлын бурууг бусад руу тохож, зөвхөн өөрийгөө зөвтгөх гэсэн оролдлогоосоо татгалз. Та яагаад чин сэтгэлээсээ өөрийнхөө санхүүгийн зорилгоо амжилттай биелүүлэх гэж зүтгэхгүй байгаагаа тайлбарласан, зөвтгөсөн, бас өөрийхөө хэлэх дуртай шалтгаануудаа тоочиж гарга. Таныг хөгжүүлэхэд саад болж байгаа ямар нэгэн зүйл, хэн нэгэн байна уу. Энд ямар ч хариулт гарлаа гэсэн өөрийнхөө хувийн амьдралын төлөө бүх хариуцлагыг өөртөө хүлээж, өнөөдрөөс түүнийгээ хэрэгжүүлэх ажилд ор.

Өөрийнхөө хүсч дурлаж байгаа зүйлээ хий
Танд ямар ажил хамгийн их таашаал авчирсныг магадлан тогтоо. Өнөөдрийг хүртэл ямар үйл ажиллагаа таны амьдралд хамгийн их амжилт авчирсан вэ? Хэрэв өөрийнхөө дуртай ажлыг хийх бололцоотой байсан бол, тэр ажлаа бүр амжилттай хийх байсансан бол, та өөрийнхөө төлөө юуг сонгох байсан бэ? Энэ бүхэнд хариу өгөөд, тэр хариултаа өөрийнхөө зорилго болгон цаасан дээр бичиж, түүнийгээ хэрэгжүүлэх төлөвлөгөө зохион өнөөдрөөс эхлэн заасан зүг рүүгээ урагшлан яв.

Өөрийгөө шилдэг сайн болгоход зориул
Та өөрөө шилдэг болсон үед л таны амьдрал шилдэг болно. Өөрт чинь хамгийн их туслаж цорын ганц чадвараа бүрэн гүйцэд гаргах хэрэгтэй. Таны хүлээсэн зөвхөн нэг үүрэг чинь цаашдын ажлын явцад таныг өөрөө хөдөлмөрлөж мөнгө хийдэг саятан болгоно.

Илүү удаан, илүү шаргуу ажилла
Өдөр бүр ажилдаа зарцуулдаг цагаа яаж уртасгах, ихэсгэх тухай төлөвлөгөөг одооноос эхлэн хий. Ажилдаа эрт ирдэг болох шийдвэр гаргаж, өдрийнхөө гараанд урагшаа ухасхийж суга үсрэн rap. Өдрийн хоолны цагаар бусад хүмүүс чинь явчихсан байсан ч та ажилла. Дахиад өөр ямар нэгэн юмыг амжуулахын тулд орой бусдаас дор хаяж цагийн дараа яв. Та өдөр бүр ажлынхаа үргэлжлэх хугацааг ердөө хоёрхон цагаар уртасгавал уг арга хэмжээ нь таны ашигт үйлийг хоёр дахин нэмэгдүүлнэ.

Амьдралынхаа турш тасралтгүй суралц
Өөрийнхөө салбарт таныг хамгийн үр бүтээлтэй, үр ашигтай ажиллахад чинь бодитойгоор туслаж чадах нэгэн ажлыг сонгож ав. Энэ ажлаа хэрэгжүүлж, эзэмших зорилгыг өөртөө тавь. Үүнийгээ зөвхөн "Өөрөө хий" гэсэн төсөл болгож хувирга. Дараа нь уг ажилтайгаа холбоотой ном хэвлэл, материалыг өдөр бүр унш. Мөн уг ажилтайгаа холбоотой сургалтын программ бүхий аудио кассетыг тогтмол сонсож, сургалт, семинар бүрт оролц. Таны ирээдүй чинь үүнээс шалтгаална, яагаад гэвэл ингэх ёстой юм чинь гэж сэтгэж, бодож уг төсөл дээрээ ажилла.

Эхлээд өөрөө өөртөө төл
Яг өнөөдөр мөнгө хуримтлуулах тусгай хадгаламжийн тооцоо нээ. Энэ тооцооныхоо дансанд бага байлаа ч хамаагүй мөнгөө хадгалж эхэл. Дараа нь уг хадгаламжаа нэмэх ямар бололцоо байгааг эрж хай. Тэгээд хадгалсан мөнгөнийхөө дүнг хэрхэн яаж өсгөх тухай санхүүгийн арга замыг судал. Энэ сэдвээр мэргэжилтэн, шинжээчдийн бичсэн ном товхимол хэвлэлүүд унш. Арвилан хэмнэх үйл ажиллагаагаа нэг минутаар ч бүү зогсоо. Санхүү мөнгөний хараат бус байдалд хүрэх хүртлээ дандаа суралц, тэгээд орлогоо өсгө.

Өөрийнхөө ажил үйлсийн бүрдэл бүрийг нарийвчлан судал
Өөрийнхөө үйл хэрэгдэх суурь хандлагуудыг илрүүлэн гарга. Ирээдүйд өөрийнхөө салбарт тэргүүлэх мэргэжилтэн болохын тулд таны эзэмших ёстой ямар гол арга барил буюу үндсэн суурь болох ямар мэдлэгтэй байвал зохих вэ? Яг өнөөдөр эдгээр дадлага, туршлага, чадварыг хөгжүүлэх төлөвлөгөө зохиож, дараа нь түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагаан дээр өдөр бүр ажилла.

Бусдад үйлчлэхэд өөрийгөө зориул
Өөрийнхөө хамгийн чухал үйлчлүүлэгчиддээ хүний өөрийн гэхгүйгээр цөмийг адилтгаж үз. Таны хамгийн их хамааралтай байх тэр хүмүүс чинь хэн бэ? Ямар хүмүүс голдуу танаас илүү их хамаарах вэ? Яг өнөөдрөөс эхлээд тэднийхээ төлөө хамгийн их анхаарал тавихын тулд та юу хийж чадах вэ гэдгийг сайтар бод.

Өөртөө болон бусдад хамгийн үнэнч ханд
Хэрэв та өөрийнхөө төрөлхийн үнэ цэнэ, ач холбогдлоо сэргээж чадвал, таны амьдралд тохиолдох бараг бүх бэрхшээлтэй асуудлыг та хүлээн зөвшөөрнө. Энэ бүх бэрхшээлтэй асуудал чинь чухам юунд оршиж байна? Та юунд итгэж, юун дээр тулгуурлаж байна? Янз бүрийн тохиолдолд та ямар нэг эвгүй байдал, таагүй нөлөөнд автах аваас энэ нь та өөрийнхөө үнэ цэнэ, ач холбогдлынхоо аль нэгийг аливаа заналд гap сунган өгч байна гэсэн үг. Энэ нь юунд хүргэхээс үл хамааран яг энэ мөчөөс эхлээд, өөрийнхөө гүн итгэл үнэмшүүлэлтээс үл хазайн, энэ бол таны хувьд хамгийн чухал, зайлшгүй тодорхойлох зүйл үнэхээр мөн гэдэг шийдвэрийг гарга.

Өөрийнхөө хамгийн сайн гэсэн төсөөллөө тодорхойлж, тодорхой зорилготойгоор түүн дээрээ төвлөрөн ажилла
Яг одоо шийдвэрлэж чадах, бас таны зорилгын гол чухал зүйлд хүрэхэд танд юуны өмнө мадаггүй туслах, хамгийн чухал зорилгоо тодорхойл. Дараа нь уг ажлаа 100 хувь бүрэн гүйцэд хийсэн цагт л та чөлөөлөгдөж байхаар, өөрийгөө хүмүүжүүлэх сахилга батыг эзэмш. Зөвхөн энэ чадвар л таны насны чинь амьдралыг бүхлээр нь өөрчилж чадна.

Өөрийгөө хурдан шаламгай, итгэлтэй ажилтан болгож хүмүүжүүл
Та өмнө нь гүйцэтгэх гээд яагаад ч эхэлж байгаагүй, зөвхөн цорын ганц ажлыг сонгож аваад, тэр ажлаа маш хурдан хийх шийдвэр гарга. Таны үйл ажиллагааг маш хурдтай болгоход туслах "Үүнийг одоо шууд хий! Үүнийг одоо шууд хий!"" гэдэг шидэт энэ дөрвөн үгийг байнга давтан хэлж бай.

Оргилоос оргилд авирахад хэзээд бэлэн бай
Өөрийнхөө бизнесийн үндсэн гол арга чиглэлийг тодорхойлж гарга. Зах зээл ямар чиглэлээр явж байна? Таны ажилд юу өөрчлөгдөж байна, та энэ өөрчлөлтөд хэрхэн яаж дасах ёстой вэ? Маргааш шинэ ертөнцийн давуу чанарыг ашиглахад бэлэн байхын тулд өнөөдөр та ямар алхам хийх ёстой вэ? Хариултаас ул хамааран хийх гэж байгаа алхмаа одоо шууд эхэл!

Хийж байгаа бүх зүйлдээ өөрийн сахилга батыг тогтоо
Байнга өөрчлөгд. Амжилт олоход чинь сахилга баттай холбогдсон хамгийн их саад болж байгаа амьдралынхаа голлох тодорхой нэг салбарыг тодорхойл. Уг салбарт сахилга батаа бэхжүүлэх шийдвэрийг өнөөдрөөс эхлэн гарга. Тэгээд түүн рүүгээ нухацтай ор. Бусдад өөрөө ийм шийдвэр гаргасан тухайгаа хэл. Шинэ дадал зуршлаа бүрэн гүйцэд зүгширтэл ямар ч тохиолдолд өөр зүйл рүү бүү ор. Зөвхөн гаргасан нэг шийдвэр чинь таны бүхий л амьдралыг огцом өөрчилж болох юм.

Өөрийнхөө төрөлхийн бүтээлч чадвараа бүү саармагжуул, улам хөгжүүл
Өөрийнхөө хамгийн амин чухал хойшлуулашгүй гүйцэтгэх ёстой асуудлаа, эсвэл өөрийнхөө зорилгоос хамгийн их хүсч байгаагаа цаасан дээр бич. Дараа нь уг асуудал гойд эрхэм сайнаар шийдвэрлэгдчихжээ гэж эсвэл тавьсан зорилго чинь туйлын сайн маш зохистой хэлбэрээр биелэгджээ гэж төсөөлөн бод. Ингэж шийдвэрлэгдсэн эсвэл ийм амжилт олсон байдал танд ямар санагдаж байна? За тэгвэл яг үүнтэй адилхан үр дүнг амсахын тулд өөр ямар зүйлийг та яаралтай хийж чадах вэ? Үйл ажиллагаандаа ор. Үйл ажиллагаа чамд бүгдийг авчирна гэдгийг санаж яв.

Хандлага сайтай таарамжтай хүмүүстэй нийлж ажилла
Өнөөдөр ч маргааш ч өөрийнхөө амьдралд хамгийн чухал хүмүүсийг тодруул. Тэд эргээд дуртайяа тусалж байхаар та тэдэнд ямар зүйлээр туслах вэ? Та өөрөө бүр ойр дотно танилцах хүмүүсийн тухай бод. Тэдэнд таны туслалцаа хэрэгтэй болохоос өмнө тэр хүмүүст яаравчлан туслахад та чухам юу хийж чадах вэ? Эхлээд үрээ тарь. Дараа нь та түүнийгээ хурааж авч чадна.

Өөрийн эрүүл мэндийн төлөө онцгой анхаар
Эрүүл мэнд, энергийн илүү өндөр түвшинд сэтгэл ханамжтай байхын тулд та өөрөө бий болгож, хөгжүүлэх ёстой эрүүл мэндийн дадал зуршлыг гаргаж тавь. Энэ нь та бүх амттай хоол унднаас бүр мөсөн татгалзах явдал ч байж болно. Дараа нь уг асуудлаа яг хувийнхаа уриа дуудлага болгож, өөрийгөө сахилгажуулах, бас эрүүл мэндийн хүрээнд өөрийн шинэ зуршлыг бий болгож, түүнийгээ хатуу баримтлах шийдвэр гарга.

Үйл явдалд чиг баримжаатай, шийдэмгий бай
Хэрэв би үүнийг хурдан хугацаанд биелүүлбэл миний хүрч байгаа үр дүнд эерэгээр нөлөөлж чадах цорын ганц ямар ажил хэрэг байна гэж өөрөөсөө асуу. Уг асуултанд таны өгсөн хариу ямар байхыг үл харгалзан энэ ажлаа яаравчлан эхэл!

Амжилтгүй, бүтэмжгүй болох
хувилбарыг хэзээ ч бүү зөвшөөр Өөрийнхөө амьдралд хамгийн их тохиолдож байгаа айдсаа тухайлбал, амжилт олохгүй байх, шүүмжлэлд өртөх, өөрийг чинь ойшоохгүй байх гэх мэт айдсаа тодорхойл. Дараа нь ийм айдас ерөөсөө байхгүй мэтээр төсөөлж ажилла. Хэрэв та өөрийнхөө зорилго, мөрөөдлийг биелүүлэхэд чиглэсэн зөвхөн нэг тодорхой үйл ажиллагааг хийвэл таны амжилт баталгаатай болно гэдгийг дүрслэн бод. Үүний дараа хийх гэсэн үйл ажиллагаагаа зүгээр л биелүүл.

Шаргуу зан, цөхрөлтгүй оролдлогын шалгалтыг даван туул
Өнөөдрөөс өмнө таны амьдралын хамгийн хүнд үе ямар байсан бэ? Энэ нь тухайн үед ирээдүйд хэрхэн яаж урагштай байх талаар таны суралцах ёстой, танд ашигтай сургамж хичээл заахаар илгээгдсэн элч хэмээн дүрслэн бод. Тухайлбал, энэ сургамжийн утга учир чухам юунд орших вэ? Үүнээс хойш хүндрэл бэрхшээл тохиолдох бүрт аль нэгэн ашигтай сургамжийг та олж байх болно. Энэ сургамж танд өөрөө ажиллаж, мөнгө хийдэг саятан болж хувирхад чиглэсэн хүч чармайлтад чинь туслах болно.

No comments:

Post a Comment

 
Copyright 2009 Маркетингийн ойлголтууд.... Powered by Blogger Blogger Templates create by Deluxe Templates. WP by Masterplan