Monday, November 23, 2009

Саятны амжилтын 21 нууц

Амжилт гэдэг таны хувьд мөрөөдлийн төдий зүйл биш юм. Хүн бүхэн амжилтанд хүрч чадна. Ингэхийн тулд зөвхөн юунаас яаж эхлэх, юуг яаж хийх ёстой гэдгээ эхлээд нарийвчлан төлөвлөж тэрэндээ хүрэх сэтгэлийн тэнхээ, тэсвэр хатуужил, чадвартай байх ёстой. Дөнгөж сая өөрөө сурч мэдсэн сурч эзэмшсэн зарчмыг амьдралдаа хэрэглэвэл та урагшаа давшиж чадна. Хэрэв та амжилтанд хүрсэн бусад хүмүүсийн хийсэн зүйлийг дэс дараатай, шаргуу гүйцэтгэвэл таныг том амжилтад хүрэхэд чинь дэлхий ертөнц дээр юу ч саад болохгүй. Таны хүсэл мөрөөдлийг бодит болгоход доорх зөвлөгөө бага ч болов туслах болов уу.

Агуу ихийг мөрөөд
Асар их амжилт, эд баялагийг бий болгож чадсан тэдгээр хүмүүс өнөөдөр тэдэнд юу байгаагаас илүү ихийг хүссэн мөрөөдлөөс гараагаа эхэлсэн байдаг. Та өөрийнхөө амьдралыг орвонгоор нь эргүүлж, өөрийнхөө хүсч байгаа тэр амьдралаа зөгнөж төсөөлөн бодохыг өөрөөсөө шаард. Агуу ихийг мөрөөдөх нь таны зорилгодоо хүрэх тухайлбал, санхүүгийн хараат бус байдалд хүрч очих замын эхлэл цэг нь юм. Хэрэв та амжилт олно гэсэн бүрэн итгэл найдвартай байгаа бол та чухам юу хийх гэж байсан, юуг хийх гэж оролдож. байснаа бүгдийг бич. Дараа нь тодорхой нэгэн үйл ажиллагааг сонгон авч, түүнийгээ яаравчлан биелүүл.

Чиглэлийн тодорхой мэдрэмжтэй ажиллах
Манан будан дунд хөвөлзөж яваа өөрсдийнхөө бүдэг мөрөөдлийг агаараас салгаж аваад түүнийгээ цаасан дээр буулгаж тодорхой бодитой болго. Амжилт олж байгаа хүмүүс цаг хугацааныхаа тодорхой хэсгийг өөрсдийнхөө зорилгын тухай бодоход зарцуулдаг. Үүний үр дунд тэд өөрийнхөө зорилгод хүрэх чиглэлээр тасралтгүй урагшилдаг, ингэснээр тэр зорилго нь тухайн хүнд улам бүр ойртон очдог. Мөн зорилгынхоо онцлогыг тодорхойлохын тулд зорилгынхоо томьёолол бүрийг "Би" гэдэг үгнээс эхэл.

Зөвхөн өөрийнхөө төлөө ажиллаж байна гэж бод
Өнөөдрөөс эхлэн өөртөө бүхний төлөө зуун хувийн хариуцлага үүрүүл. Өөртөө учирсан асуудал, өөрийнхөө гаргасан дутагдлын бурууг бусад руу тохож, зөвхөн өөрийгөө зөвтгөх гэсэн оролдлогоосоо татгалз. Та яагаад чин сэтгэлээсээ өөрийнхөө санхүүгийн зорилгоо амжилттай биелүүлэх гэж зүтгэхгүй байгаагаа тайлбарласан, зөвтгөсөн, бас өөрийхөө хэлэх дуртай шалтгаануудаа тоочиж гарга. Таныг хөгжүүлэхэд саад болж байгаа ямар нэгэн зүйл, хэн нэгэн байна уу. Энд ямар ч хариулт гарлаа гэсэн өөрийнхөө хувийн амьдралын төлөө бүх хариуцлагыг өөртөө хүлээж, өнөөдрөөс түүнийгээ хэрэгжүүлэх ажилд ор.

Өөрийнхөө хүсч дурлаж байгаа зүйлээ хий
Танд ямар ажил хамгийн их таашаал авчирсныг магадлан тогтоо. Өнөөдрийг хүртэл ямар үйл ажиллагаа таны амьдралд хамгийн их амжилт авчирсан вэ? Хэрэв өөрийнхөө дуртай ажлыг хийх бололцоотой байсан бол, тэр ажлаа бүр амжилттай хийх байсансан бол, та өөрийнхөө төлөө юуг сонгох байсан бэ? Энэ бүхэнд хариу өгөөд, тэр хариултаа өөрийнхөө зорилго болгон цаасан дээр бичиж, түүнийгээ хэрэгжүүлэх төлөвлөгөө зохион өнөөдрөөс эхлэн заасан зүг рүүгээ урагшлан яв.

Өөрийгөө шилдэг сайн болгоход зориул
Та өөрөө шилдэг болсон үед л таны амьдрал шилдэг болно. Өөрт чинь хамгийн их туслаж цорын ганц чадвараа бүрэн гүйцэд гаргах хэрэгтэй. Таны хүлээсэн зөвхөн нэг үүрэг чинь цаашдын ажлын явцад таныг өөрөө хөдөлмөрлөж мөнгө хийдэг саятан болгоно.

Илүү удаан, илүү шаргуу ажилла
Өдөр бүр ажилдаа зарцуулдаг цагаа яаж уртасгах, ихэсгэх тухай төлөвлөгөөг одооноос эхлэн хий. Ажилдаа эрт ирдэг болох шийдвэр гаргаж, өдрийнхөө гараанд урагшаа ухасхийж суга үсрэн rap. Өдрийн хоолны цагаар бусад хүмүүс чинь явчихсан байсан ч та ажилла. Дахиад өөр ямар нэгэн юмыг амжуулахын тулд орой бусдаас дор хаяж цагийн дараа яв. Та өдөр бүр ажлынхаа үргэлжлэх хугацааг ердөө хоёрхон цагаар уртасгавал уг арга хэмжээ нь таны ашигт үйлийг хоёр дахин нэмэгдүүлнэ.

Амьдралынхаа турш тасралтгүй суралц
Өөрийнхөө салбарт таныг хамгийн үр бүтээлтэй, үр ашигтай ажиллахад чинь бодитойгоор туслаж чадах нэгэн ажлыг сонгож ав. Энэ ажлаа хэрэгжүүлж, эзэмших зорилгыг өөртөө тавь. Үүнийгээ зөвхөн "Өөрөө хий" гэсэн төсөл болгож хувирга. Дараа нь уг ажилтайгаа холбоотой ном хэвлэл, материалыг өдөр бүр унш. Мөн уг ажилтайгаа холбоотой сургалтын программ бүхий аудио кассетыг тогтмол сонсож, сургалт, семинар бүрт оролц. Таны ирээдүй чинь үүнээс шалтгаална, яагаад гэвэл ингэх ёстой юм чинь гэж сэтгэж, бодож уг төсөл дээрээ ажилла.

Эхлээд өөрөө өөртөө төл
Яг өнөөдөр мөнгө хуримтлуулах тусгай хадгаламжийн тооцоо нээ. Энэ тооцооныхоо дансанд бага байлаа ч хамаагүй мөнгөө хадгалж эхэл. Дараа нь уг хадгаламжаа нэмэх ямар бололцоо байгааг эрж хай. Тэгээд хадгалсан мөнгөнийхөө дүнг хэрхэн яаж өсгөх тухай санхүүгийн арга замыг судал. Энэ сэдвээр мэргэжилтэн, шинжээчдийн бичсэн ном товхимол хэвлэлүүд унш. Арвилан хэмнэх үйл ажиллагаагаа нэг минутаар ч бүү зогсоо. Санхүү мөнгөний хараат бус байдалд хүрэх хүртлээ дандаа суралц, тэгээд орлогоо өсгө.

Өөрийнхөө ажил үйлсийн бүрдэл бүрийг нарийвчлан судал
Өөрийнхөө үйл хэрэгдэх суурь хандлагуудыг илрүүлэн гарга. Ирээдүйд өөрийнхөө салбарт тэргүүлэх мэргэжилтэн болохын тулд таны эзэмших ёстой ямар гол арга барил буюу үндсэн суурь болох ямар мэдлэгтэй байвал зохих вэ? Яг өнөөдөр эдгээр дадлага, туршлага, чадварыг хөгжүүлэх төлөвлөгөө зохиож, дараа нь түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагаан дээр өдөр бүр ажилла.

Бусдад үйлчлэхэд өөрийгөө зориул
Өөрийнхөө хамгийн чухал үйлчлүүлэгчиддээ хүний өөрийн гэхгүйгээр цөмийг адилтгаж үз. Таны хамгийн их хамааралтай байх тэр хүмүүс чинь хэн бэ? Ямар хүмүүс голдуу танаас илүү их хамаарах вэ? Яг өнөөдрөөс эхлээд тэднийхээ төлөө хамгийн их анхаарал тавихын тулд та юу хийж чадах вэ гэдгийг сайтар бод.

Өөртөө болон бусдад хамгийн үнэнч ханд
Хэрэв та өөрийнхөө төрөлхийн үнэ цэнэ, ач холбогдлоо сэргээж чадвал, таны амьдралд тохиолдох бараг бүх бэрхшээлтэй асуудлыг та хүлээн зөвшөөрнө. Энэ бүх бэрхшээлтэй асуудал чинь чухам юунд оршиж байна? Та юунд итгэж, юун дээр тулгуурлаж байна? Янз бүрийн тохиолдолд та ямар нэг эвгүй байдал, таагүй нөлөөнд автах аваас энэ нь та өөрийнхөө үнэ цэнэ, ач холбогдлынхоо аль нэгийг аливаа заналд гap сунган өгч байна гэсэн үг. Энэ нь юунд хүргэхээс үл хамааран яг энэ мөчөөс эхлээд, өөрийнхөө гүн итгэл үнэмшүүлэлтээс үл хазайн, энэ бол таны хувьд хамгийн чухал, зайлшгүй тодорхойлох зүйл үнэхээр мөн гэдэг шийдвэрийг гарга.

Өөрийнхөө хамгийн сайн гэсэн төсөөллөө тодорхойлж, тодорхой зорилготойгоор түүн дээрээ төвлөрөн ажилла
Яг одоо шийдвэрлэж чадах, бас таны зорилгын гол чухал зүйлд хүрэхэд танд юуны өмнө мадаггүй туслах, хамгийн чухал зорилгоо тодорхойл. Дараа нь уг ажлаа 100 хувь бүрэн гүйцэд хийсэн цагт л та чөлөөлөгдөж байхаар, өөрийгөө хүмүүжүүлэх сахилга батыг эзэмш. Зөвхөн энэ чадвар л таны насны чинь амьдралыг бүхлээр нь өөрчилж чадна.

Өөрийгөө хурдан шаламгай, итгэлтэй ажилтан болгож хүмүүжүүл
Та өмнө нь гүйцэтгэх гээд яагаад ч эхэлж байгаагүй, зөвхөн цорын ганц ажлыг сонгож аваад, тэр ажлаа маш хурдан хийх шийдвэр гарга. Таны үйл ажиллагааг маш хурдтай болгоход туслах "Үүнийг одоо шууд хий! Үүнийг одоо шууд хий!"" гэдэг шидэт энэ дөрвөн үгийг байнга давтан хэлж бай.

Оргилоос оргилд авирахад хэзээд бэлэн бай
Өөрийнхөө бизнесийн үндсэн гол арга чиглэлийг тодорхойлж гарга. Зах зээл ямар чиглэлээр явж байна? Таны ажилд юу өөрчлөгдөж байна, та энэ өөрчлөлтөд хэрхэн яаж дасах ёстой вэ? Маргааш шинэ ертөнцийн давуу чанарыг ашиглахад бэлэн байхын тулд өнөөдөр та ямар алхам хийх ёстой вэ? Хариултаас ул хамааран хийх гэж байгаа алхмаа одоо шууд эхэл!

Хийж байгаа бүх зүйлдээ өөрийн сахилга батыг тогтоо
Байнга өөрчлөгд. Амжилт олоход чинь сахилга баттай холбогдсон хамгийн их саад болж байгаа амьдралынхаа голлох тодорхой нэг салбарыг тодорхойл. Уг салбарт сахилга батаа бэхжүүлэх шийдвэрийг өнөөдрөөс эхлэн гарга. Тэгээд түүн рүүгээ нухацтай ор. Бусдад өөрөө ийм шийдвэр гаргасан тухайгаа хэл. Шинэ дадал зуршлаа бүрэн гүйцэд зүгширтэл ямар ч тохиолдолд өөр зүйл рүү бүү ор. Зөвхөн гаргасан нэг шийдвэр чинь таны бүхий л амьдралыг огцом өөрчилж болох юм.

Өөрийнхөө төрөлхийн бүтээлч чадвараа бүү саармагжуул, улам хөгжүүл
Өөрийнхөө хамгийн амин чухал хойшлуулашгүй гүйцэтгэх ёстой асуудлаа, эсвэл өөрийнхөө зорилгоос хамгийн их хүсч байгаагаа цаасан дээр бич. Дараа нь уг асуудал гойд эрхэм сайнаар шийдвэрлэгдчихжээ гэж эсвэл тавьсан зорилго чинь туйлын сайн маш зохистой хэлбэрээр биелэгджээ гэж төсөөлөн бод. Ингэж шийдвэрлэгдсэн эсвэл ийм амжилт олсон байдал танд ямар санагдаж байна? За тэгвэл яг үүнтэй адилхан үр дүнг амсахын тулд өөр ямар зүйлийг та яаралтай хийж чадах вэ? Үйл ажиллагаандаа ор. Үйл ажиллагаа чамд бүгдийг авчирна гэдгийг санаж яв.

Хандлага сайтай таарамжтай хүмүүстэй нийлж ажилла
Өнөөдөр ч маргааш ч өөрийнхөө амьдралд хамгийн чухал хүмүүсийг тодруул. Тэд эргээд дуртайяа тусалж байхаар та тэдэнд ямар зүйлээр туслах вэ? Та өөрөө бүр ойр дотно танилцах хүмүүсийн тухай бод. Тэдэнд таны туслалцаа хэрэгтэй болохоос өмнө тэр хүмүүст яаравчлан туслахад та чухам юу хийж чадах вэ? Эхлээд үрээ тарь. Дараа нь та түүнийгээ хурааж авч чадна.

Өөрийн эрүүл мэндийн төлөө онцгой анхаар
Эрүүл мэнд, энергийн илүү өндөр түвшинд сэтгэл ханамжтай байхын тулд та өөрөө бий болгож, хөгжүүлэх ёстой эрүүл мэндийн дадал зуршлыг гаргаж тавь. Энэ нь та бүх амттай хоол унднаас бүр мөсөн татгалзах явдал ч байж болно. Дараа нь уг асуудлаа яг хувийнхаа уриа дуудлага болгож, өөрийгөө сахилгажуулах, бас эрүүл мэндийн хүрээнд өөрийн шинэ зуршлыг бий болгож, түүнийгээ хатуу баримтлах шийдвэр гарга.

Үйл явдалд чиг баримжаатай, шийдэмгий бай
Хэрэв би үүнийг хурдан хугацаанд биелүүлбэл миний хүрч байгаа үр дүнд эерэгээр нөлөөлж чадах цорын ганц ямар ажил хэрэг байна гэж өөрөөсөө асуу. Уг асуултанд таны өгсөн хариу ямар байхыг үл харгалзан энэ ажлаа яаравчлан эхэл!

Амжилтгүй, бүтэмжгүй болох
хувилбарыг хэзээ ч бүү зөвшөөр Өөрийнхөө амьдралд хамгийн их тохиолдож байгаа айдсаа тухайлбал, амжилт олохгүй байх, шүүмжлэлд өртөх, өөрийг чинь ойшоохгүй байх гэх мэт айдсаа тодорхойл. Дараа нь ийм айдас ерөөсөө байхгүй мэтээр төсөөлж ажилла. Хэрэв та өөрийнхөө зорилго, мөрөөдлийг биелүүлэхэд чиглэсэн зөвхөн нэг тодорхой үйл ажиллагааг хийвэл таны амжилт баталгаатай болно гэдгийг дүрслэн бод. Үүний дараа хийх гэсэн үйл ажиллагаагаа зүгээр л биелүүл.

Шаргуу зан, цөхрөлтгүй оролдлогын шалгалтыг даван туул
Өнөөдрөөс өмнө таны амьдралын хамгийн хүнд үе ямар байсан бэ? Энэ нь тухайн үед ирээдүйд хэрхэн яаж урагштай байх талаар таны суралцах ёстой, танд ашигтай сургамж хичээл заахаар илгээгдсэн элч хэмээн дүрслэн бод. Тухайлбал, энэ сургамжийн утга учир чухам юунд орших вэ? Үүнээс хойш хүндрэл бэрхшээл тохиолдох бүрт аль нэгэн ашигтай сургамжийг та олж байх болно. Энэ сургамж танд өөрөө ажиллаж, мөнгө хийдэг саятан болж хувирхад чиглэсэн хүч чармайлтад чинь туслах болно.

Tuesday, November 17, 2009

Толинд сайн ч юм бий, бас саар ч юм бий...

















Үнэн эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Гэхдээ мэдэхэд илүүдэхгүй болов уу гэж бодоод энэхүү мэдээллийг орууллаа.


Дэлхийн олон сая хүн өдөр бүхэн толинд харж байхдаа өөрөө ч мэдэлгүйгээр амьдралаа өөрчилж байгаагаа мэддэггүй байна.

Толинд хэнд ч мэдэгдээгүй ид шид байх ажээ. Нүүрээ харсан хүн агшин зуурт элдвийг бодно, тэр бодол нь бодит байдал болж хувирна. Ер нь ганц толь биш гэрэл зураг, хөрөг зурагтай ч гэсэн далдын холбоо үүснэ.

Профессор Андре Кронинг гэдэг эрдэмтэн хэлэхдээ хүн, зураг дүрс хоёрын хооронд үл үзэгдэх холбоо бий. Ялангуяа толинд туссан дүрстэй ч бүр холбогдоно, хүнийг толинд харж байх үед нь хэлсэн үйл заавал биелэгдэнэ, тэрхэн үед үүссэн хэрэгцээ хүний био талбайд удаанаар хадгалагдаад үйл явцад улмаар нөлөөлдөг гэсэн таамаглал дэвшүүлжээ.

Мөн "Хүмүүс толинд харж байхдаа хувь заяагаа шийдэж байгаагаа мэддэггүй, Эмэгтэйчүүд толинд хараад би хөгширч байна даа гэж ихэвчлэн боддог. Өөрсдөө нэгэнт тэгж хөтөлбөржүүлж байгаа болохоор хөгширч таарна. Тэгвэл толинд хараад би дажгүй байна гэж бодвол үнэхээр жаргалтай сайхан явна. Иймээс утга учиргүйгээр толинд харах биш өөдрөг бодолтойгоор харах хэрэгтэй. Толь бол энэ утгаараа хүслийг биелүүлэгч байхын зэрэгцээ хортон дайсан ч болж мэддэг гэдгийг санавал зохино" гэж хэлжээ.

За өглөө босохдоо тольндоо нэг эерэг сайхан үг шивнээд үзий. Биелэх эсэх нь тэгж байгаад мэдэгдэх байлгүй....

Friday, November 13, 2009

Сонирхолтой реклам




Захиалагч байгууллага: Монгол Шуудан Банк
Гүйцэтгэгч: АС интертаймент

Sunday, November 8, 2009

Billboard самбарны шинэ загварууд

Бид рекламны самбар гэхээр дүүрэн эрээм мяраан бичигтэй хулдаасан дээр хэвлэсэн сурталчилгаа байдаг гэдэг ойлголт аль хэдийн ард үлджээ. Доорхи хэдэн сонирхолтой загваруудаас санаа авч өөрсдийн байгууллагын Billboard сурталчилгаандаа өргөнөөр ашиглацгаая залуусаа...

2009 оны шилдэг Billboard загваруудаас:








Thursday, November 5, 2009

Мөнгө дагаж мөнгө ирдэг гэнэ үү?

Xүн төрөлхтний үүх түүхээс үзэхэд аль ч үед тэр мөнгө нь шийдвэрлэх үүрэг рольтой байжээ. Цаасан мөнгө гараагүй байх үед алт, мөнгө зэрэг нь валютын (хөрвөх) үүрэг гүйцэтгэдэг байжээ.

Мөнгө олох хэцүү, үрэх амархан ч гэдэг. Гэхдээ дараах хэдэн зөвөлгөөг уншихад илүүдэхгүй юм шиг санагдаад блогтоо оруулчихлаа.

- Хэрэв та олсон мөнгөө зөв зарцуулж чаддаггүй, мөнгөнд хайш яайш ханддаг бол танд хэзээ ч мөнгө тогтохгүй.
- Ер нь баяжих анхны алхам мөнгөнд хандах хандлагаас ихээхэн хамаардаг байна. Жишээ нь та мөнгөтэй болмогцоо яаран үрэх гэсний хэрэггүй. Мөнгөө түрийвчиндээ ганц хоног боловч хадгалж сур.
- Учир нь мөнгө үрэхгүй 1-2 өдөр тэсч чадвал аажимдаа мөнгөө тогтоодог болно.
- Мөнгө дагаж мөнгө ирдэг нь үнэний хувьтай.
- Гэртээ 10-20 мэтийн бутархай мөнгийг хадгалдаг савтай бай.
- Жижиг сажиг дэвсгэрүүд хаа ч юм үнгэж үрчийгдсэн байдлаар орхигддог тул мөнгөнд гамтай хандах хандлагыг орхидуулдаг учраас тэр.
- Азын гэх авч, үрж болдоггүй бэлэг дэмбэрэлийн мөнгө байлгах сайн.
- Гэр орондоо зоосон мөнгө өлгөж унжуул.
- Фэншуйгийн зан үйлийг ч дагаж болно.
- Болж өгвөл хүнээс мөнгө бүү зээл.
- Ямар ч хүн мөнгөндөө харам байдаг тул зээлж буй мөнгийг дагаж таагүй энерги ялгардаг.
- Бага хэмжээний мөнгөөр хүний гарыг цайлгаж бай.
- Энэ нь эерэг, мөнгө орж ирэх энергийг авчирдаг байна.
- Хэт үрэлгэн хэт харамч хандлагын аль нь мөнгөнд тустай биш.
- Гар татан хямд зүйл авах нь эзэндээ мөнгөнд ч хохиролтой.
- Харамч хүн хоёр дахин төлдөг гэсэн үг бий.
- Таалагдсан бүхнээ бодлогогүй авах нь бүр ч гамшигтай.
- Тодорхой хэмжээгээр бусдад туслахаас бүү татгалз.
- Харин харамлаж өгвөл тусгүй.
- Чин сэтгэлээсээ өгсөн мөнгө эргээд танд сайныг авчирна.
- Гэмтэлтэй, хэн нэгний өгсөн ч юм уу хуучирч муудсан түрийвчийг цүнхэндээ бүү авч яв.
- Таны түрийвч цоо шинэ бусдын энерги шингээгүй, гагцхүү таных байх ёстой.

Сургуульд заахаа мартсан 11 зүйл буюу Билл Гейтсийн зөвлөгөө

Билл Гейтсийг бишрэн тахиж эсвэл үзэн ядаж болно. Гэхдээ түүнийг ер бусын бөгөөд онцгой сэтгэдэг хүн гэдгийг үгүйсгэх аргагүй. Нэгэн сургуульд уригдан ярилцлага хийхдээ тэрээ Иймээс бодит амьдралын тухай өчүүхэн ч ойлголтгүй зөвхөн онолоор тархи угаадаг бүхэл бүтэн систем буюу боловсролыг тэгшитгэх системийн золиос болж буй хүүхэд багачууд болон тэдний багш нарт зориулж түүний хэлсэн санаа бодлоос та бүхэнтэй хуваалцъя. Хатуу боловч үнэн үг.

Билл Гейтсийн сургуульд заахыг мартсан 11 зүйлийг ингэж нэрлэж байна. Үүнд:

1. Амьдрал шударга бус үүнтэй эвлэр.

2. Хорвоо ертөнц чиний сэтгэл санаа, өөрийгөө хүндэтгэх хүндэтгэлийг нулимаад л хаячихна. Чиний сайн тал, нэр хүндийг зөвшөөрөхийн өмнө чамаас ямар нэгэн амжилт бүтээл шаардана.

3. Сургуулиа төгсмөгц жилийн 1,000,000 төгрөгийн цалин авах магадлал бараг үгүй. Чи “гавъяа байгуулаагүй” цагт компанийн дэд ерөнхийлөгч болохгүй.

4. Хэрэв чи багшийгаа хатуу чанд, шаардлага өндөртэй гэж бодож байвал босстой болохоо түр хүлээсэн нь дээр. Багшаас ялгаатай нь боссын ажил алба чамайг даалгавраа хэрхэн биелүүлэхээс чи мөнгөтэй болох уу үгүй юу гэдэг нь хамаардаг.

5. Зах дээр наймаа хийхийг чи өөрийн нэр хүндээс доогуур гэж бүү бод. Таны өвөг дээдэс ямар ч ажлыг, ийм ажлыг ч сайхан боломж гэж үзэж хөлжиж чадсан түүхтэй.

6. Бүтэлгүйтэх болгондоо эцэг эхээ буруутгах гэж бүү яар, бүү үгэл, өөрийн бүтэлгүй явдалд шантарч болохгүй, харин алдаан дээрээс суралцаж сур.

7. Чамайг төрөхөөс өмнө эцэг эх чинь одоо чамд санагдаж байгаа шигээ ийм уйтгартай, сонирхолгүй хүмүүс байгаагүй. Тэд чамайг санаа зовох юмгүй хүүхэд насаа өнгөрөөг гэж, чиний хувцас хунарыг угааж, чиний өөрийгөө өргөмжлөх чалчаа үгийг сонссоор ийм болсон юм. Ийм учраас гэрээ засаад төрөө засахын өмнө өөрийнхөө өрөөг янзалж цэгцэлсэн нь дээр.

8. Танай сургууль ялагчид, ялагдагсад гэж хуваахаа больсон. Зарим сургуульд муу дүн авахаа бүр байсан. Хичнээн л бол хичнээн удаа шалгалт шүүлэг өгч болно. Энэ бүхэн бодит амьдралтай огтхон ч адилгүй. Амьдралд чи ганц л удаа шалгалт өгнө гэж ойлгох хэрэгтэй.

9. Амьдрал жилийн 4 улиралд хуваагдахгүй, зуны амралт гэж тэнд байхгүй. Маш цөөн ажил олгогч чамайг өөрийн “би”-гээ олоход туслана, үүнийг ч хувийн чөлөөт цагаар амжуулах ёстой.

10. Бодит амьдралыг зурагтаас үзүүлж байгаатай бүү андуур! Амьдрал дээр хүмүүс ихэнхи цагаа кафед бус харин ажлын газраа өнгөрөөдөг.

Эцсийн зүйл:
11. Нүдний шилтэй “онцчуудтай” сайн харилцаатай бай. Хожим тэдний нэг чиний дарга болох магадлал өндөр.

Үүнээс дүгнэж хэлэхэд хэдий чи балчирхан байгаа ч гэлээ цаг хугацаа чамайг хэзээ ч хүлээдэггүй юм шүү. Чамд сурч мэдэх зүйлс асар их бий. Алт шиг үнэтэй эцэг эхээ хайрлаж, сургуульд хий дэмий сэлгүүцэж наргихыг бус өөрийгөө хөгжүүлж, боловсрохыг эрхэм болгох хэрэгтэй. Хэрэв багш чинь ингэж чадахгүй бол тэднээс шаард. Магадгүй тэд чам шиг хүүхэдтэй олон учирч байгаагүй учраас 10, 20 жилийн өмнөх юмаа давтаж заасаар байгаад орчин үеийн хүүхэд залуусын шинэ сэтгэлгээ, шинэ хандлагыг мартаж дүүнг болсон байж болох юм.

Үргэлж зурагт үзэж олон ангит савангийн дуурь үзсэнээр хүн хөгжинө гэвэл царцаа намжилын үлгэртэй адил болно. Өөртөө тависан зорилгодоо үнэнч байж хөдөлмөрлөж чадвал амьдрал чамайг шагналын нэрснээс хасна гэж хэзээ ч байхгүй.

Monday, November 2, 2009

Та Билл шиг болмоор байна уу?

Өөрийн амжилт, нэр алдараараа яах аргагүй энэ цаг үеийн манай дэлхийн брэнд хүмүүсийн нэг болж чадсан хүн бол БИЛ ГЭЙТС билээ. Энэ хүний тухай, амжилтын талаар товч мэдээлэл орууллаа. Хэдэн жилийн дараа Та ч бас ийм амжилтанд хүрсэн хүн яагаад болж болохгүй гэж...


Программ хангамжийн бөмбөгдөгч - БИЛЛ ГЕЙТС


Билл Гейтс 1993 онд жилд тэрбум давсан орлоготой ажиллах чадвартай болж, Форчүн түүнийг Америкийн тэргүүн баян гэж зарласан билээ. Амжилтад хүрэхдээ баримталсан зарчим нь "Удирдагч байх гэхээсээ илүү бусдыг зөв дагаж чаддаг хүн мэргэн ухааныг олж чадна" гэж хэлсэнд нь оршино.Техник технологийн дэвшил нь шинэчлэгчүүдийн цуцашгүй хөдөлмөрийн дүнд бий болсон бөгөөд Гейтс тэдний бүхий тэргүүний санааг нэгтгэн гарамгай бүтээлээ буй болгодог. Үүнд түүний хурц ухаан, эвлэг чадвар их нөлөөлсөн. Тэр удирдагчийнхаа хувьд хатуу чанд бодлого явуулдаггүй агаад, зөвхөн техникийн оновчтой шийдэлд чамбай хандахыг ажилтнуудаасаа хүсдэг.

Гейтс Харвардын математикийн факультетэд байхдаа компьютерийн асуудлыг яггүй сонирхож, үүнийг л хамаг ирээдүй минь гэж үзжээ. Программ хангамжийн бизнес эрхлэхээр шийдэж, 1975 онд Майкрософт компани байгуулав. Улс орон даяар аялан явж, хамтран ажиллах залуу авьяастнуудыг хайжээ. Алтан овоо, туршхи ажил бүтээлийн бүрэн эрх чөлөөг амласанд нь тэр бүхий татагдаад байсангүй. Гэхдээ урт удаан аялал нь түүний нүдийг нээж, маш ихийг ойлгуулав. Мөн Вашингтоны их сургуулийн оюутан Пол Алленыг олсон нь азтай хэрэг байлаа. Гейт Аллен хоёр сайн найзууд, компанийг хамтран эзэмшигч болов. Сод чадвартан Аллен байгаагүй бол Гейтсийн тавилан хааш эргэх байсныг байсныг бүү мэд. Аллен тэр хоёр өдөр шөнөгүй гүрийсээр бейсик хэлний сайжруулсан хувилбарыг гаргаж ирэв. Биллийн ээж бүтээгдэхүүнийг борлуулна гэдэг байсан бөгөөд ИБМ, АТ энд Ти -гийн удирдлагаас ч сүрдэлгүй давхиж ороод ухуулж гардаг байлаа. Персональ компьютерийн өргөн үйлдвэрлэлд орохоор шийдсэн ИБМ үйлдлийн системийн (ҮС) шалгаруулалтдаа хэний ч мэдэхгүй микро компани Майкрософтыг урьсан нь ээжийн сурталчилгааны ач гэлтэй. Шинэ санааг ажиглан судалж нэгтгэн тоймлож чаддаг Гейтс Сиэтл компьютер Продактс компани ДОС гээч ҮС бүтээгээд амжилт олоогүйг ашиглахаар шийдэв. Түүнийг худалдан авч, боловсронгуй болгосон нь ИБМ-д таалагджээ. Зальт Билл ИБМ -тэй үлэмж хожоотой гэрээ байгуулав. ҮС бүтээхэд гарсан бүх зардлыг ИБМ төлнө, үйлдвэрлэсэн РС дээ зөвхөн ДОС- ыг дагуулна, борлосон компьютер бүрээс 1 Майкрософт хувь авна, ДОС-ыг худалдахад Майкрософт бүрэн эрх чөлөөг эдлэх ба үүнээс ИБМ нэг ч цент авахгүй гэсэн зүйлүүдийг зөвшөөрүүлж чаджээ. Хожим ИБМ гэрээг өөрчлөхийг хүссэн ч, богино хугацаанд хүчирхэгжсэн Майкрософт тийм боломж олгосонгүй. 1981 онд бүх хөгжингүй орон РС үйлдвэрлэх болж, гэхдээ цаг хожихын тулд шинэ ҮС зохиолгүй, шууд л ДОС-ыг сонгож байв. Компек, Делл, Хьюлетт Паккард гээд том фирмүүд ч мөн адил.

Дэлхийн компьютерийн 80 хувьд ДОС суугдаж, Гейтс тэрбумтан, монополист боллоо. Хөөрхий Пол Аллен хэт ачаалалтай ажилласнаас сулран доройтож, Билл түүнд 4 тэрбумыг өгөөд эрх, акциас нь татгалзуулснаар компаниа ганцаар эзэмшив. Аллений авьяасыг шинэ мэргэжилтнүүд орлолоо. Гэвч Эпел, Некст зэрэг писи өөр ҮС-ээр ажиллаж байв. ДОС ч хоцрогдож эхэллээ. Гэтэл Майкрософт Виндовс 3.1-ийг гаргаж ирлээ, өрсөлдөгчиддөө хямд бэлэг барив. Виндовс бол мянга мянган ажилтны 10 жилийн хөдөлмөрийн үр дүн. Тиймдээ ч Гейтсийг программ хангамжийн хаан болгож чадлаа.1990 оны эхээр электрон шуудан болом олон улсын компьютерийн нэгдсэн сүлжээ хөгжиж эхэллээ. Хөгжил дэвшлийн манлайд явах нь л чухал гэдэг Гейтс сүлжээ рүү дайрав. Интернет үзэх программ болох Браузерийг хэн сайн бүтээх вэ гэсэн зарлаагүй уралдаан өрнөлөө. Гэтэл Майкрософтоос өмнө Нетскэйп комьюникэйшнз комнани Навигатор хэмээх давгүй браузер бүтээчихлээ. Гейтс сайжралд орлоо. Спайглэн компаний программыг хуулбарлахад хүрлээ. Нэмж шинэ үйлдлүүд, вирусийн эсрэг программ, ялгагдах бусад зүйлүүдийг суурилуулан, өөрийн болгож авлаа. Ийнхүү Интернет Эксплорер 1.0 мэндэллээ. Гэвч энэ программ шууд гүйлгээгээр бол компанид нэг ч долларын ашиг авчраагүй юм. Учир нь Майкрософт өрсөлдөгчдийг өндийлгөхгүй гэсэндээ браузерээ Виндовс дагуулан үнэгүй түгээж байлаа. Хэрэглэгчид бусад компаниас браузер авах ямар ч шаардлагагүй болов. Тэртэй тэргүй монополь ҮС Виндовстэй хамт хүрээд ирж байгаа хойно. Ингэснээр хүмүүс зөвхөн Майкрософтын бүтээгдэхүүнийг авах хэрэгтэй гэсэн бодлыг төрүүлэв. Аажимдаа хүмүүс Майкрософтоос өөр программын компани байдгийг ч мартах дөхөв. АНУ-ын Шүүх Яам шинэ монополь төрсөнд түгшиж, Гейтсийг Спайглэний бүтээлийг хуулбарласан гэж хэрэгт татлаа. Гэвч амжилт олсонгүй. Ажлын өвөрмөц арга барилаа цаашид ч Гейтс орхиогүй юм. Удалгүй бас нэг монополист алхам хийв. Худалдаанд гаргасан МС Офис хэмээх багц программ нь бичиг хэргийн бүх шаардлагыг хангаж байлаа. Түүнд нь эх бэлдэх Ворд, хүснэгтийн Эксел, элдэв танилцуулга, чимэг хийх Пауэр Поинт, вэб сайтын Фронт Пэйж, өгөгдлийн сангийн Аксисс, имэйл бичих, ажлын хуваарь зохиох Аутлүк гээд л байхгүй юм байхгүй. Гейтс Энэтхэгээс нэлээд компьютерчийг цагаачлуулснаар боловсон хүчний асуудлаа сонирхолтой шийдсэн. Энэтхэг улсын нэгэн засгийн газар гэв гэнэт электроникийи тэргүүний гүрэн болно хэмээгээд уг салбарт асар их хөрөнгө оруулсан билээ. Дараагийн засгийн газрууд ч хичээсээр буй Үр дүнд нь компыотерийн хотхон сүндэрлэж, олон мянган нарийн мэргэжилтэн бэлтгэгдсэн. Тэдгээрийн гайгүйчүүдээс Гейтс хуу хамсан.

1995 оноос эхлэн Америкийн шүүх Майкрософтруу довтолж гарсан. Эксплорер браузерийг Виндовсэд хавсарган дагуулж, үнэгүй өгч байгаа нь бусад компанид браузер бүтээх, худалдах боломжийг олгохгүй байна, монопольчлох үйлдэл болж байна гэж шүүх буруутгалаа. Эксплорер, Виндоуз хоёрыг салгаж, тус тусад нь зарах хэрэгтэй гэж тулгав. Гэвч Гейтс өөрийнхөөрөө зүтгэсээр буй. Компьютертэй болгон Майкрософтын бүтээгдэхүүнийг хэрэглэхэд хүрдэг. Виндовс, Эксплорер, Офис зэрэг монополь программынхаа ачаар Гейтс дэлхийн том баян болсон. Өдгөө тэр бүтээгдэхүүнийг нь зүй бусаар хувилан ашиглаж буйн эсрэг тэмцэлд ихээхэн хүчин чармайлтаа зориулж байна. Майкрософтын гол ирограммууд 300-1000 гаруй долларын үнэтэй. Гэтэл хөгжингүй орнуудаас бусдад уг программуудыг үнэгүй л олшруулж ашиглаж байгаа. Жишээ нь, Хятадад Майкрософтын программыг худалдан авсан хүн нэг ч байдаггүй аж. (тийм үү? кк /блогын эзэн/) Хэрэв ийм асуудал үгүйсэн бол Гейтс одоогийнхоосоо 10 дахин баян байж болох асан. Тиймээс Майкрософт программаа хувилж олшруулах боломжгүй болгохоор шамдан ажиллаж байна. Хүүхдийн тоглоомын асар ирээдүйтэй зах зээл рүү орж, Эйж оф Эмиаер, Эйжоф Мифоложи, Данжн сиж, Райз оф зэрэг супер тоглоомууд бүтээсэн. Тэдгээр нь 8 настай балчраас, 80 настай буурлыг хүртэл байлдан дагуулсан тоглоом болжээ. Мөн хардвэйрийн өргөн салбарлуу довтолж, компьютерийн элдэв тоноглолыг хийж эхэлсэн. Виндовс программ жил ирэх тусам төгөлдөржиж, Профэшнил, Милленим Эдишн, Экс Пи зэрэг хүчтэй салбаруудаа гаргасан бөгөөд, 2004 онд өргөн барихаар зэхэж байна. Бусад чухал программ нь ч байнга шинэчлэгдсээр. Адоб Макромедия, Ай Би Эм, Эйпл зэрэг өрсөлдөгчид нь мөрөө хавчихаас өөр аргагүйд хүрэх аж.

Гейтсийн цорын ганц сонирхдог зүйл нь компьютер юм. Гэртээ хариад компьютерийн ертөнцдөө л умбана. Тэрбээр кибер байшин гээчийг бариулсан бөгөөд түүний эд эс бүхэн нь цахим тооцоолуурт захирагдана. Хаалга нь Гейтсийг ирэхэд өөрөө онгойно, өрөөнүүд хүн ороход л гэрэлтэнэ, дэлгэцэн хануудад ямар ч дүрслэлийг гаргаж болно, агаарын чийгшил, дулаан, хүчилтөрөгчийн хэмжээ, цэвэр байдал автоматаар зохицуулагдана,ямар нэг юм болохгүй болбол компьютер өөрөө ийш тийш утасдана, спорт танхимдаа ороход нь хөгжим хангинана, ор нь бүүвэйлнэ. Зөвхөн компьютер сонирхдог нь түүнийг гаж буруу араншинтай болгосонд гайхах явдалгүй. Тэр 37 насандаа программч бүсгүй Мелинда Фремчтэй гэрэлсэн хэдий ч ганц бие юм шиг л байдаг. Гэргийдээ өөрт нь хоол бэлтгэхгүй байхыг тушаасан агаад, гадуур хооллох буюу бэлэн зоог сугавчлан орж ирнэ. Хүүхдүүдийгээ бүтэн нэрээр дуудаж, ажилтандаа хандах мэт харьцна. Амралтын өдрийг мэдэхгүй тэр хоногт доод тал эь 10 цаг уйгагүй хөдөлмөрлөнө. Ажлын газрынхан руугаа гэр лүү нь байнга утасдаж, имэйл явуулдаг. Гэрэлхээсээ өмнө бараг харьдаггүй, офистоо хонодог байсан. Олон хоног дараалан гурав дөрөвхөн цагийг л нойрондоо зориулж, заримдаа 7 цаг унтсанаар эрч хүчээ нөхчихлөө гэдэг. Их төлөв нэг зэрэг хоёр юм хийж байдаг. Юм уншихгүйгээр идэж ууж чаддаггүй бөгөөд биеийн тамир хийхдээ ТВ үзэж, компьютер дээр ажиллахдаа утсаар ярьж, машин барихдаа зогсоо зайгүй сүү ууна. Түүний машины хойд суудал сууний хайрцгаар дүүрч, үнэр танартай болсон байдаг ажээ. Бас айхавтар яхир зантай. Цэцэрлэгтээ том мод тариулсны дараа, миний яг заасан газар биш байна гээд гучхан см-ийн зайд ахин суулгуулж байжээ. Яхир зангаас нь болж хэн ч дутагдлынх нь талаар хэлж эс зүрхэлнэ. Мөн найз нөхөдгүй. Түүний удирдлагын систем гайхалтай. Ажиллагсдын бүх компьютерийг нэг сүлжээнд холбосон. Тэр хэн юу хийж буйг тодорхой харж байх боломжтой. Ажилтнуудын дэлгэцнээ түүний гэгээн дүр гэнэт мэлсхийн гарч ирж загнадаг. Тэдэнтэй зөвхөн сүлжээгээр л харьцана. Жилд тэрбумыг олдог Гейтс иймэрхүү л хүн юм.
 
Copyright 2009 Маркетингийн ойлголтууд.... Powered by Blogger Blogger Templates create by Deluxe Templates. WP by Masterplan